×
Улс төр 2 Зургаадугаар сарын 2011
Орос улсын БХ-ын сайд Анатолий Сердюков, Монгол улсын БХ-ын сайд Лувсанвандангийн Болд нар Орос, Монгол улсуудын  хамтарсан “Сэлэнгэ”  алан хядах ажиллагааны эсрэг  хээрийн сургууль явуулах төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн хоёр улсын ЗХ-нийг шинэчлэх талаар санал солилцсон байна.
   Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаа Санкт-Петербург хотод үргэлжлүүлж байна. Нева мөрний эрэг дээрх хотоос «Оросын дуу хоолой»  радиод зориулж манай сурвалжлагч  Аюушийн Огторгуймаа мэдээлж байна. (Хальс)  
   Ливийн байдлыг зохицуулахад зуучлах хүчин чармайлт үргэлжилж байгаа боловч өрнөдийн эвсэл тус улсад цэргийн ажиллагаагаа наанадаж 9-р сарыг дуустал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж НАТО эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  мэдэгдлээ. Түүний хэлснээр бол НҮБ-ын мандатыг хэрэгжүүлж, ливийн ард түмнийг хамгаалах зорилгоор цэргийн  ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээр шийджээ.
    Улаанбаатар төмөр замын ирээдүй Москвад дээд хэмжээнд хийсэн  орос-монголын хэлэлцээний явцад авч үзсэн нарийн түвэгтэй асуудлын нэг боллоо. Оросын нэрт монголч эрдэмтэн Владимир Грайворонский тайлбарлан хэлэхдээ «ЗСБНХУ,БНМАУ-ын засгийн газрууд «УБТЗ»  50:50 хувьтай хамтрасан хувь нийлүүлсэн  нийгэмлэгийг бүр 1949 онд байгуулсан юм.
Ливийн хямралыг зохицуулахад оруулж байгаа ОУ-ын зуучлах хүчин чармайлтыг Африкийн холбоо дэмжиж байна. Энэ мөргөлдөөнийг зохицуулахад хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхнийг АХ дэмжиж байна гэж тус холбооны тэргүүн Жан Пинг мэдэгдлээ. Таван сард болсон “”их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өөрийн тусгай төлөөлөгч Михаил Маргеловыг Ливи улс руу явуулсан билээ.
Ливийн тэргүүн Муамар Каддафиг огцруулах боломж, нөхцлийн талаар, мөн түүнд аюулгүй байдлын баталгаа олгох тухай хэлэлцээрт ОУ оролцохгүй байгаа.  ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Блумберг агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ асуултыг Африкийн холбоо, эвсэл, ливийн ард түмэнд тавих хэрэгтэй гэж Лавров тэмдэглэсэн байна.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011