×
Улс төр 1 Зургаадугаар сарын 2011
   Сири улсад бүх нийтийн өршөөл зарлалаа. Энэ нь “ Лалын ах дүүс” хөдөлгөөний идэвхтнүүд, коммунистуудыг оролцуулаад бүх улс төрийн урсгалуудад хамаарах юм байна. “Лалын ах дүүс” хөдөлгөөн лалын шашинтай ихэнх улсуудад үйл ажиллагаа явуулдаг ба шариатыг сурталчилдаг юм. Сири улсад энэ хөдөлгөөнийг 1982 оноос хориглосон билээ.
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Кремльд 5-р сарын 31-нд уулзахдаа  хоёр талын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев Ливийн байдлын талаар ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зуматай утсаар хэлэлцлээ. Зума, Муаммар Каддафитай хийсэн уулзалтынхаа дүнгийн талаар Медведевт танилцууллаа. Каддафи гал зогсооход бэлэн байгаа боловч засгийн эрхээс татгалзахыг хүсэхгүй байна гэж Зума хэлсэн байна. Ливийн улс төрийн ирээдүйтэй  бүх хүчинтэй яриа хэлэлцээ хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэж Медведев онцлон тэмдэглэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.
 Америкийн ПДХ системийг Европын зарим нэг орнуудад байрлуулж байгаа ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж Төрийн Думын олон улсын байнгын хорооны дарга Константин Косачёв  мэдэгдлээ.”Иймэрхүү ажиллагаа ОУ, НАТО болон ОХУ, АНУ-ын хооронд итгэлцэлийг бэхжүүлэх үйл хэргийг таслахад хүргэж мэднэ” гэж Косачёв хэлсэн байна.
ОХУ-д албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирээд байгаа Монгол улсын ерөнхийлөгч ноён Элбэгдоржийн ажлын хоёр дахь өдөр маш шахуу байлаа. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевтэй хэлэлцээр хийж хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Өдөр нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшин, Төрийн Думын дарга Борис Грызлов нартай уулзлаа.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011