×
Улс төр Зургаадугаар сар 2011
НАТО гийн хүчнийхэн Ливи дахь цэргийн ажиллагааг үргэлжлүүлэнэ, яагаад гэвэл тэд тус улсын энгийн иргэдийг Муаммар Каддафид үнэнч талынхнаас хамгаалах ёстой. Энэ тухай лхагва гаригт эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв. Түүний ярьснаар НАТО-гийн командлал Каддафийн дэглэмтэй тэмцэх шинэ төлөвлөгөө боловсруулж байгаа аж. “Бид нисдэг тэргүдийг ашиглаж эхэлсэн.
АНУ афганы ард түмний янз бүрийн бүлэглэлүүдийг эвлэрүүлэхтэй холбоотой санаачлагад нэгдэнэ. Энэ тухай ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийв. АНУ ын ард түмэнд хандсан тэрхүү мэдэгдэлд АНУ нь Афганистаны доторхи улс төрийн бүлэглэлүүдийг эвлэрүүлэхэд чиглэгдсэн санал,санаачилгуудыг дэмжих болно гэж дурьдав. Түүний мэдэгдснээр үндэсний эвлэрлийг Афганистаны ЗГ толгойлох ёстой аж.
    Египтын томоохон 18 нам Каирт  нэгдсэн ардчилсан  суурь бий болсон  тухай зарлан тунхаглав. Тэд ирээдүйн Үндсэн хуулийн зарчмуудыг хэлэлцэн тохиролцжээ.  Египтын улс төрчид  мэдэгдэхдээ: дээд  зиндааны болоод чөлөөтэй үг хэлэх, шашин шүтэх улс   эрхтэй улс байгуулахаар зорьж байна гэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган тус байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн даргыг хоёр дахь удаагаа таван жилийн хугацаатай сонгохоор санал нэгтэй батлав. Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд асан  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалын  хоёрдахь таван жилийн хугацаа 2012 оны 1-р сарын 1-ээс эхлэж 2016 оны 12-р сарын 31-нд дуусах юм.
Орос улсад өнөөдөр  Эмгэнэн дурсгах өдрийг  тэмдэглэж байна.  70 жилийн өмнө фашистын Герман ЗХУ –руу итгэл эвдэн дайрсан юм. Энэ дайн 27 сая хүний амийг авч явсан юм. Орос улсын хэдэн арван хотуудад, ТУХНО-дад “Бид дурсан санаж байна” ажиллагааг зохион  явуулж байна.
  Шилжилтийн үеийн үндэсний сөрөг хүчний зөвлөл нь Ливийн дотоодын  улс төрийн чухал хүчин боллоо. Ливийг хямралаас нэн даруй гаргах зорилгоор тэдний төлөөлөгчидтэй Хятад улс яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй тэмдэглээд Хятад улс нь ливийн дотоодын мөргөлдөөнийг гадны хүчний оролцоогүй шйидвэрлэхийн төлөө байна гэж мэдэгдэв.
   Орос улсад илүү шуурхай өөрчлөлтүүдийг хийхэд хөшүүн хүнд суртлын аппарат болон хээл хахууль саад болж байна. Энэ тухай Дмитрий Медведев “Файненшл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Британийн хэвлэлийн газрын сэтгүүлчид оросын удирдагчаас цаг үеийн чухал дотоод болон гадаад бодлогын асуултуудыг тавьсан юм.Орос улсад илүү нээлттэй улс-төрийн өрсөлдөөн шаардлагатай байна.
   Вьетнам болон Хятад улсын тэнгисийн цэргийн хүчний  усан онгоцнууд Тонкины буланд хоёр өдөр хамтарсан эргүүл хийв гэж Вьетнамын ХМХ өнөөдөр мэдээлсэн байна.  Энэхүү эргүүл манаа нь хоёр улсын хооронд Өмнөд-Хятадын далайн хилийн хурцадмал  асуудлыг сааруулахад тэмдэглүүштэй үйл явдал болж болох ажээ.
Өмнө нь
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011