×
Улс төр 31 Тавдугаар сарын 2011
Өнөөдөр Кремльд Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нарын уулзалт боллоо. Хаалттай байдалд болсон хэлэлцээрийн дараа хоёр орны тэргүүнүүд Орос, Монгол улсуудын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Москвад болсон хоёр талын хэлэлцээрийн дүнгээр Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүнүүдийг байлцуулан, хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээн дэх оюуны өмчийг харилцан хамгаалах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
  Ливид босогчдыг Каддафийн дэглэмтэй  эвлэрүүлэх замыг эрсээр байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зумын гэнэт Триполид хийсэн айлчлал үүнийг нотлон харуулав. Тэрээр Ливийн дотоодын  яриа хэлцээг төлөвшүүлэхийг энэ оны 4-р сард оролдсон Африкийн холбооны дээд хэмжээний бүлгийг тэргүүлж байна.   Жейкоб Зумын Триполид авчирсан саналууд нэг сарын өмнө дэвшүүлснээс  бараг ялгаагүй байна.
Ираны цөмийн асуудлыг шийдэхийн тулд тус улсын цөмийн объектуудад цэгэн цохилт өгөхийг Израиль улс үгүйсгэхгүй байна. Израилийн дэд ерөнхий сайд Моше Яалон “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Ираны дэглэм аюулыг тэр онцлон тэмдэглэлээ.
Сөрөг хүчинтэй энхийн хэлэлцээр хийхэд Ливийн тэргүүн Муаммар Каддафи бэлэн байна гэж Триполид Жамахирийн тэргүүнтэй даваа гаригт уулзсаныхаа дараа ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума  мэдэгдлээ. Африкийн холбооны боловсруулсан энхийн зохицуулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд Каддафи бэлэн байна гэж тэрээр хэлсэн байна. Галыг нэн даруй зогсоож, ардчилсан сонгууль хийхэд бэлтгэх зэрэг асуудлыг энэ төлөвлөгөөнд тусгасан юм.
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр айлчлалын хамгийн гол өдөр гэж хэлж болно. Тэрээр ОХУ-ын дээд удирдагчтай уулзаж хэлэлцээр хийнэ. Өглөөний 10 цагт Дээд зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшинтой уулзахын өмнө ноён Элбэгдорж Кремлийн хананы дэргэдэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн” булшинд цэцэг өргөлөө.
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011