×
Улс төр Тавдугаар сар 2011
Өнөөдөр Кремльд Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нарын уулзалт боллоо. Хаалттай байдалд болсон хэлэлцээрийн дараа хоёр орны тэргүүнүүд Орос, Монгол улсуудын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Москвад болсон хоёр талын хэлэлцээрийн дүнгээр Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүнүүдийг байлцуулан, хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээн дэх оюуны өмчийг харилцан хамгаалах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
  Ливид босогчдыг Каддафийн дэглэмтэй  эвлэрүүлэх замыг эрсээр байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зумын гэнэт Триполид хийсэн айлчлал үүнийг нотлон харуулав. Тэрээр Ливийн дотоодын  яриа хэлцээг төлөвшүүлэхийг энэ оны 4-р сард оролдсон Африкийн холбооны дээд хэмжээний бүлгийг тэргүүлж байна.   Жейкоб Зумын Триполид авчирсан саналууд нэг сарын өмнө дэвшүүлснээс  бараг ялгаагүй байна.
Ираны цөмийн асуудлыг шийдэхийн тулд тус улсын цөмийн объектуудад цэгэн цохилт өгөхийг Израиль улс үгүйсгэхгүй байна. Израилийн дэд ерөнхий сайд Моше Яалон “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Ираны дэглэм аюулыг тэр онцлон тэмдэглэлээ.
Сөрөг хүчинтэй энхийн хэлэлцээр хийхэд Ливийн тэргүүн Муаммар Каддафи бэлэн байна гэж Триполид Жамахирийн тэргүүнтэй даваа гаригт уулзсаныхаа дараа ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума  мэдэгдлээ. Африкийн холбооны боловсруулсан энхийн зохицуулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд Каддафи бэлэн байна гэж тэрээр хэлсэн байна. Галыг нэн даруй зогсоож, ардчилсан сонгууль хийхэд бэлтгэх зэрэг асуудлыг энэ төлөвлөгөөнд тусгасан юм.
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр айлчлалын хамгийн гол өдөр гэж хэлж болно. Тэрээр ОХУ-ын дээд удирдагчтай уулзаж хэлэлцээр хийнэ. Өглөөний 10 цагт Дээд зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшинтой уулзахын өмнө ноён Элбэгдорж Кремлийн хананы дэргэдэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн” булшинд цэцэг өргөлөө.
Сөүлийн төрийн эрхэнд Ли Мен Бак байсан цагт Өмнөд Солонгос улстай БНАСАУ хэлэлцээр хийхгүй гэж хойд солонгосын ЦТАК агентлаг мэдэгдлээ. Ямар нэгэн болзолгүйгээр Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах хэлэлцээр хийхэд тус улс нээлттэй байна гэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир мэдэгдэж байсан юм.
Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын эхний өдөр. МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар Москвад хүрэлцэн ирсэн юм. Албан ёсны айлчлал 3 хоног үргэлжилнэ. Орос улсын нийслэлд хүрэлцэн ирснээсээ хойш 2 цагийн дараа ноён Элбэгдорж ИТАР-ТАСС агентлагт зочиллоо. Ц. Элбэгдорж тус агентлагийн ерөнхий захирал Виталий Игнатенькотой уулзлаа.
Довильд “Их 8” дээд хэмжээний уулзалт эхэллээ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев чуулган хуралдах газар АНУ ын ерөнхийлөгч Барак Обамагийн хамт хоёр талын удирдагчдийн уулзалтын дараа  хүрэлцэн ирлээ. Дээд хэмжээний уулзалтын дарга,   Францын ерөнхийлөгч  Николя  Саркозид баяр хүргэн  , оросын , америкийн тэргүүн нар нутгийн иргэдийн зүг хааалт руу дөхөн очижээ.
АНУ нь Орос улстай ПДХС-ийн гадаад  төлөвийг  хоёр талд харилцан ашигтай байлгахад сонирхолтой байна. Энэ тухай АНУ ын ерөнхийлөгч Барак Обама Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтанхаа дараа мэдэгдэв.
Францын ерөнхийлөгч Николя Саркози, Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар пүрэв гаригт хоёр талын харилцаа ирээдүйд  найдвартай  хөгжинө гэж мэдэгдлээ. Франц, Орос улс нь даяарчлалын асуудлуудаар нэгдсэн байр суурьтай байгаа ч,  зарим орон нутгийн чанартай асуудлуудаар санал зөрж болох юм гэж Саркози хэллээ.
 Дунд бизнес болон юуны түрүүнд инновацийн чиглэлээр үр дүнд хүрсэн үйлдвэр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь Орост байгуулж буй Стратегийн санаачилгын агентлагийн гол зорилго юм гэж ерөнхий сайд Владимир Путин өөрийнх нь санаачилгаар хэрэгжүүлж буй бүх оросын шинэ төслийг албан ёсоор танилцуулах арга хэмжээн дээр мэдэгдлээ.
 Ливаны шийтийн “Хезболла” хөдөлгөөний тэргүүн Хасан Насралла сирийн иргэдэд халдан ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцлээ зогсоохыг уриалжээ.  Засгийн газрын эсрэг мөргөлдөөнийг зогсоох нь Сирид шинэчлэлийн ажиллагааг эхлэх боломж олгох юм.  Насраллын хэлснээр  Сирийн ерөнхийлөгч гэхдээ тайван, хүлээцтэй  өргөн хэмжээний шинэчлэл хийхэд бэлэн байгаа “ гэжээ.
Өнөөдөр францын Довиль хотоо нээсэн ”Их 8” дээд хэмжээний уулзалтаар улс орны тэргүүн нар арабын орнуудын шинэ ардчилагчдад тусламж олгох тухай болон Японд болсон сүүлийн үйл явдалтай холбоотой цөмийн аюулгүй байдлын арга хэмжээг эрчимжүүлэх тухай орос улсын саналыг хэлэлцэх юм.
Сири улсын удирдлага тунхаглаж зарласан шинэчлэлийн явцаа асар эрчимтэй явуулна гэдэгт Орос улс найдаж байна. Энэ тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярихдаа мэдэгдэв.  Ерөнхийлөгч Медведев сирийн эрх баригчид нийгэм-улс төрийн шинэчлэлээ ард түмнийхээ санаа бодолд нийцүүлэн хийнэ гэдэгт найдаж байгаагаа  илэрхийлсэн юм.
Өмнө нь
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011