×
Улс төр 28 Дөрөвдүгээр сарын 2011
Палестины эвлэршгүй  ФАТХ, ХАМАС хоёр хөдөлгөөн нь дайсагнахаа больж, нэгдсэн түр засгийн газар  байгуулахаар тохиролцов. ЗГ-ын зорилго нь Палестины үндэсний засаг захиргааны шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн  бэлтгэх ажлыг зохион явуулахад орших ажээ. Палестины нутаг дэвсгэр дээр бүх нийтийн сонгуулийг шинэ засгийн газар бүрэлдэн тогтсоноос  нэг жилийн дотор  явуулах ёстой юм.
Лхагва гаригт  НҮБ-ын АЗ нь 15 гишүүн орнуудынхаа дунд Сирийн эрх баригчдын  босогчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчирхийллийг буруушаах  асуудлаар тохиролцож чадсангүй. Их Британи, Франц, Герман болон Португал улс орнууд  нь НҮБ-ыг Дамаскийн энгийн ардуудын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн асуудлыг хэлэцэхээр санал оруулсан ажээ. Тэд уг баримтыг хараат бус шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан юм.
НҮБ-ын АЗ дахь Орос улсын байнгын төлөөлөгч Сирийн  байдал нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ямарч аюулгүй  тул энэ орны дотоод хэрэгт хөндлөнгөөс эс оролцохыг уриалав.
Хятад улс Хойд , Өмнөд Солонгосыг яаралтай яриа, хэлэлцээгээ сэргээхийг уриалав. Үүнтэй холбогдуулан Солонгосын хойгийн асуудлаар Хятадын ЗГ ын хамтран тэргүүлэгч  У Давэй мэдэгдэл хийв. “Хятадын тал” нь Өмнөд Солоногос болон БНАСАУ яриа хэлэлцээрийг шуурхай сэргээн эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19