×
Улс төр 27 Дөрөвдүгээр сарын 2011
Олон улсын эвсэл нь Ливид хуурайн замын цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө үгүйсгэсээр л байна.  Үүний өмнө Франц, Италийн удирдагчид дэлхийн хамтын нийгэмлэгт ийм төлөвлөгөө огт байхгүй гэж ам өгч байсан. Харин өнөдөөр Пентагоны төлөөлөгч мэдэгдэлдээ холбоотнууд нь Муаммар Каддафийг устгахыг сонирхохгүй байгаа хэмээн хэлэв. Ингэхдээ эвсэлд оролцогчид  босогчдын цэргийн зөвлөлд тусламж илгээсээр байгаа юм.
Хэрвээ НҮБ нь Ливид олон улсын эвслийн цэргийн нилээд өргөн ажиллагаа  явуулах мандатыг олговол ЕХ нь томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Энэ тухай  германы томоохон “Бильд” сонины сэтгүүлчийн  олсон 60 хуудас баримт бичигт өгүүлжээ. Хэвлэлийн бичиж байгаагаар бүх төрлийн цэргийг  оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн барууны цэргүүдэд заналхийх бэрхшээл саадыг мөн төлөвлөжээ.
Осол гарсан “Фукусима-1” АЦС-ын тогоог  хөргөх ажил Японд эхлээд байна.  Цөмийн станцын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй энэхүү ажиллагаа нь нэгдүгээр тогооны тестийн ажлаас эхэллээ. Ажлын явцын дунд тогооны доторхи түлшний секторт усан дэр бий болгох ажээ.  Ингэснээр ус нь аажмаар доторхи бүх тасалгаануудыг дүүргэж , түлшийн хамт заасан түвшинд хүрч очих ёстой юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19