×
Улс төр 26 Дөрөвдүгээр сарын 2011
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Ливийн цэргийн ажиллагаанд италийн агаарын хүчнийхэн нэгдэн орох зөвшөөрлийг өгөв. Тэрээр энэ шийдвэрээ даваа гаригийн орой  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсныхаа дараа зарлажээ. Арав хоногийн өмнө Италийн засгийн газар Ливийн агаарын ажиллагаанд  түүний орон оролцохгүй гэж ам өгөөд байсан.
Их Британи, Франц, Герман, Португал улсууд  НҮБ-ын  АЗ-ийн хуралдаан дээр Сирийн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулах гэж байна.Уг баримт бичигт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан энгийн номхон ардуудын хэргийг шүүн тунгаах хөндлөнгийн шүүх байгуулахыг хүсжээ гэж Би-Би-Си радиостанц  мэдээлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоног Сири улсад сөрөг хүчнийхний эсэргүүцлийн жагсаал болж байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер мягмар гаригт Пхеньянд хувийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Картерыг Финланд болон Ирландын хоёр ерөнхийлөгч асан Мартти Ахтисаари, Мэри Робинсон нар дагалдан иржээ. Түүнчлэн Норвеги улсын ерөнхий сайд асан Гру Харлем Брундтланд дагалдан явна. Тэд бүгд “Тэргүүлэгчдийн зөвлөл ”ийн гишүүд бөгөөд тэдний зорилго олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх болон хүний эрхийг хангах явдал ажээ.
Орос улсын ЗГ нь зах зээлд зориулсан нөхцлийг бий болгох гэж зорьж байгаа болохоос төрийн капитализм барихыг зориогүй гпд ерөнхий сайд Владимир Путин   Сангийн яам, Эдийн засгийг хөгжүүлэх яамны хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “ Төрийн капитализм байгуулах зорилго бидэнд үгүй билээ.
НАТО-гийн агаарын хүчнийхэн мягмар гаригт ливийн нийслэлийг дахин бөмбөгдлөө. Энэ тухай “Франс-Пресс” агентлаг мэдээлээд, хотын зүүн хэсэгт таван пуужин тавьсан тухай дурьджээ. Бөмбөгдөлт Айн-Зара дүүрэгт болжээ. НАТО-гийн  зорилго нь ямар объектууд байсан нь тодорхой бус байна.
Сирийн аюулгүй байдлын албаныхан ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн  эсрэг байгаа сөрөг хүчнийхэнд  талтай 500 хүнийг баривчилжээ. “Рейтер” агентлагийн мэдээлж буйгаар даваа гаригт загсийн газрын эсрэг жагсаалыг дарахаар танк оруулсны дараа  баривчилгаа явагджээ. Эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр хотод хамгийн багаар 20 хүн амь насаа алджээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэхдээ ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн хугацааны дараа юм уу,  аль эсвэл ирэх жил төрийн албанаас гадуур сонирхолтой албан тушаалд очихоор төлөвлөж байна. Телевизийн “Дождь” сувагт өгсөн ярилцлагадаа багшлахаас татгалзахгүй гэдгээ хэлээд , бүр тодрулах юм бол “Сколковод” гэж хэлжээ. “Сколковогийн” тухайд бол эргэлзээ үгүй гэв.
Москвагийн болон Бүх оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилийн Чернобылийн осолд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан буяны уншлагаар Киевийн энэхүү дурсан санах арга хэмжээний ажиллагаа эхэллээ.1986 оны 4-р сарын 26-ны өдөр Украины нийслэлээс 110 км зайд орших Чернобылийн АЦС-ын IV эрчим блок дээр дэлбэрэлт нь болсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19