×
Улс төр 24 Дөрөвдүгээр сарын 2011
Борис Ельцин, Владимир Путин болон Дмитрий Медведев – Оросын эртний гурван үеийн хөгжлийн болон залуу улсын гурван ерөнхийлөгч.  20 жилийн өмнө буюу 1991 оны 4-р сарын 24-нд Оросын Холбооны Улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон юм.  Энэхүү  албан тушаал нь тус улсын хамгийн дээд албан тушаал төдийгүй, гүйцэтгэх засгийн  тэргүүн байх юм.
Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех огцрох саналыг хүлээн авлаа гэж Би-Би-Си мэдээлж байна. Персийн булангийн арабын шашинтнуудын боловсруулсан төлөвлөгөөг тэрээр хүлээн авчээ. Уг баримт бичгээр Салех нь сөрөг хүчнийхэнтэй түүнд халдашгүй батлагаа олгох гэрээ хийсний нэг сарын дараа ерөнхийлөгчийн эрх үүргийг дэд ерөнхийлөгчид шилжүүлэх юм байна.
4-р сарын 23-нд Афганистаны Каписа тосгонд НАТО-гийн нисдэг тэргийг босогчид пуужингаар буудаж сөнөөжээ. Энэ тухай “Талибан” террорист  байгууллагын алан хядагч Забиулла Моджахед сэтгүүдчдэд утсаар мэдэгджээ. Онгоцонд 3 хүн байсан бөгөөд, тэд бүгд Хойд Атлантын эвслийнхний нүүлгэн шилжүүлсэн хүмүүс байжээ. Тэдний нэг нь нилээд хожууд хүнд шархадсаны улмаас амьсгаа хураажээ.
Ливийн асуудлаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг НҮБ-ын АЗ хянах ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Берлинд болсон  Орос-НАТО-гийн Зөвлөлийн хуралдааны дараа мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар Тогтоолоор заасан үйл ажиллагаа нь түүний зорилгын хүрээнээс халихгүй байхыг НҮБ-ын АЗ хянах ёстой аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19