×
Улс төр 23 Дөрөвдүгээр сарын 2011
НҮБ, ХАБГБ-тай хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх ёстой. Пан Ги Мун, ХАБГБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжатай уулзахдаа мансууруулах бодис болон алан хядах ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллах, энх тайван, тогтвортой байдлыг дэмжих энэ гурван үндсэн чиглэлийг заалаа. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга зүүн европоор хийж байгаа айлчлалын дагуу ОХУ-д ирсэн юм. Москвад Пан Ги Мун айлчлана гэдэг ховор үзэгдэл юм.
Муаммар Каддафигийн цэргүүд, босогчидтой хэдэн долоо хоног байлдаж байгаа Мисурата хотыг орхих тушаал авсан бололтой. Сөрөг хүчнийхэн олзлогдсон цэргээс ийм мэдээлэл авсан гэж Рейтер агентлаг уламжиллаа. НАТО-гийн бөмбөгдөлтөөс болж Каддафигийн цэргүүд Мисуратагаас гарч магадгүй гэхдээ босогчдыг нутгийн омгийнхон эсэргүүцэх болно гэж Ливийн ГХЯ урьд нь мэдээллэж байсан юм.
Афганистан улсын зүүн хойд нутгийн Кундуз мужид НАТО-гийн олон улсын хүчин  “Узбекстанын лалын хөдөлгөөний ” тэргүүнийг баривчиллаа. Түүний нэрийг одоохондоо мэдээлэхгүй байна. Лалын энэ тэргүүн Пакистан дахь байгууллагын удирдлага болон Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний дайнчдын холбогч нь болж байсан байна.
Тус улсын эсэргүүцэгчдийн шаардлагыг сонсож, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг сирийн тэргүүн Башар Асадад АНУ уриалж байна гэж америкийн ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Дэлхийн томоохон мэдээлэлийн агентлагуудын мэдээлснээр сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаанд бүх Сири улс даяар хэдэн арван мянган хүн оролцсон байна. Сирийн аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг галт зэвсэг болон нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Хүмүүс амь насаа алдсан байна.
НАТО-гийн нисэх хүчин 4-р сарын 23-нд Триполид ээлжит цохилтоо өглөө. Муаммар Каддафигийн нууц хорогдох байр гэж тооцож байгаа Баб аль-Азиза цэргийн баазыг бөмбөгдсөн байна. Энэ агаарын цохилтын үеэр 3 хүн амь насаа алдсан гэж тус улс мэдэгдсэн байна. Цэргийн ажиллагаа Ливи улсад 3-р сарын 19-нөөс хойш үргэлжилж байна.
4-р сарын 22-нд олон хүмүүс амь насаа алдаж, шархадсан Сири улсад “хүчирхийлэлийг нэн даруй зогсоохыг”  НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга шаардлаа. “Энэ аллагын талаар нээлттэй, бие даасан мөрдөн байцаалт” явуулах хэрэгтэй гэж Пан Ги Мун үзэж байна. Бямба гаригт Сири улсад болсон жагсаалын үеэр 70 хүн амь насаа алдсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19