×
Улс төр 22 Дөрөвдүгээр сарын 2011
Олон улсын хүчний ажиллагаа явуулахдаа НҮБ-ын мандатыг хатуу мөрдөхийг ОУ удаа дараа, байнга уриалж байна. Москвад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахдаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр ингэж мэдэгдлээ. “Байгууллагын дүрмийг хатуу мөрдөх үндсэн дээр” НҮБ-ын эрх зүйн үндсийг бэхжүүлэхийг Орос улс дэмжиж байгаа гэдгийг Медведев баталлаа.
Ливи улсад Барууны улсуудын газар дээрхи ажиллагааг эхлэхэд бага хугацаа үлдээд байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ойрхи болон Дундад Дорнодын хэсэг болон Дэлхийн ЭЗОУХ хүрээлэнгийн аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников ингэж үзэж байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэрээр Ливийн эргэн тойрны байдлын хөгжлийг ийнхүү таамагласан юм.
Зургаан талын хэлэлцээг сэргээхтэй холбогдуулан АНУ-аас урьдчилан тавьсан болзлыг Хятад улс няцаав. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Хятад,Орос,АНУ,Япон ба хоёр Солонгос улсын хийж буй зөвлөлдөөнийг БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгосноос хойш биш харин нэн даруй сэргээх хэрэгтэй гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй  улс орныхоо байр суурийг тодорхойлон хэллээ.
Палестин, Израилийн будилианыг зохицуулах “Ойрхи Дорнодын дөрвөлийн” уулзалтын хугацааг тодорхой бус хугаацаагаар хойшлуулсанд ОУ урам хугарч байгаагаа НҮБ-ын АЗ-д илэрхийллээ. Израильчууд болон палестинчуудыг ядахдаа хэлэлцээний ширээнд суулгахыг оролдохын тулд тус бүсэд төлөөлөгчдийн бүлгээ явуулахыг дахиад уриаллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19