×
Улс төр 20 Дөрөвдүгээр сарын 2011
Орос улс хямралаас хойшхи үеийн үсрэлтээ хийсэн гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин хэллээ. Үндэсний эдийн засаг даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралыг даван тууллаа гэж тэрээр Төрийн Думын хуралдаан дээр хэллээ. Засгийн газар үүнийг үндэслээд нийгмийн хөгжил ба эдийн засгийн өргөн хэмжээний хөтөлбөр болон эдийн засгийг шинэчлэх шинэ төлөвлөгөөг боловсруулж байна.
Улс орныг технологийн хөгжлийн шинэ давалгаанд оруулах хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Тэргүүний технолог болон урт хугацааны “ухаалаг” хөрөнгө оруулалтын урсгалд зориулсан нөхцлийг бий болгох хэрэгтэй байна гэж тэрээр Төрийн Думд тайлан тавихдаа мэдэгдлээ.
Орос Япон хоёр улс найрамдлын гэрээ байгуулаагүй ч жинхэнэ анд нөхөд юм гэж ОХУ-ын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов Москвад албан үүргээ биелүүлж дуусч байгаа Японы элчин сайд Масахару Конод мэдэгдлээ.Орос улс, Япон улс ба түүний ард түмэнд үнэхээр найрсгаар хандаж байгааг Игорь Шувалов онцлов.
Орос улс хямралын үед улс орноо доройтуулахаас зайлсхийж чадсан. Төрийн Думд засгийн газрын үйл ажиллагааны жил тутмын тайлан тавихдаа ОУ-ын засгийн газрын ерөнхий сайд В.Путин ингэж мэдэгдлээ.
Онц байдлын дэглэмийг өөрчлөх тухай Сирийн төр засгиийн төлөвлөгөөг ОУ-ын ГХЯ  дэмжиж байна. Онц байдлын дэглэмийг өөрчлөх тухай зарлигийн төслийнг ойрхи дорнодын Сири улсын засгийн газар мягмар гаригт сайшаасан байна. Дамаскт 1963 онд Арабын социалист сэргэн мандалтын нам, төрийн эрхэнд гарснаас хойш энэ дэглэмийг тогтоосон билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19