×
Улс төр 17 Дөрөвдүгээр сарын 2011
ОУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ. Энэ сэдэв оросын мэлээлэлийн орон зайг дүүргэх шиг боллоо. 2012 оны ерөнхийлөгчийн суудлын төлөө тэд тэмцэх тэмцэхгүй талаар ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын мэдэгдэл олон нийтийн болон ХМХ-ийн анхаарлын төвд байлаа. Харин асуулт нээлттэй хэвээрээ үлдлээ. ОУ-ын улс төрийн амьдралыг далдуур үймүүлж орхилоо.
Ижил бус боловч хүчтэй түншүүдийн дээд хэмжээний уулзалт. Хятадын Хайнаньд энэ долоо хоногт болсон форумыг Барууны ХМХ-ийн шинжээчид ингэж дүгнэлээ. Үнэн чанартаа халуун орны энэ арал дээр цугларсан улсуудын тэргүүнүүд зөвхөн цаг агаарын нөхцөлөөрөө ч бус улс төрийн байдлаараа ч өөр өөр байлаа. Тэглээ ч гэсэн Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ /БРИКС/ зэрэг улсуудын удирдагчид нэгдсэн байр сууриа боловсруулж чадлаа.
Ливийн босогчидод зэвсэг нийлүүлж эхэллээ. Үндэсний шилжилтийн зөвлөлийн сөрөг хүчний штабын дарга Фаттах Юнис энэ тухай мэдэгдлээ. Зэвсгийг “гадаадаас” нийлүүлж байна гэж тэр ярьсан байна. Босогчидод иймэрхүү маягийн тусламжийг ямар улс үзүүлэх болсныг генерал тодоруулсангүй. Харин дараахан нь Үндэсний шилжилтийн зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга генералын үгийг баталсан боловч нарийн ширийн юм ярихаас бас татгалзлаа.
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 4-р сарын 16-нд түүхэндээ анх удаа Хятад улсын засаг захиргааны тусгай төв Гонконгт айлчиллаа. Өнөөдөр тэрээр Гонконгийг засаг захиргааны тэргүүн Дональд Цангтай уулзлаа. Д.Медведев, Дональд Цанг нар уулзах үеэрээ бүс нутаг хоорондын харилцааг олон талаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19