×
Улс төр Дөрөвдүгээр сар 2011
АНУ нь Сирид хүний эрх зөрчигдөж байгаагаас тус улсын түшмэлүүдийн   болон төрийн бүтцүүдийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээг аваад байна.  Үүнтэй холбогдсон тогтоолд ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа.
Ливийн удирдагч Муаммар Каддафи НАТО-г Ливийн бөмбөгдөлтоо зогсоож хэлэлцээр хийхэд уриалав. 4-р сарын 30-нд Үндэсний телевизийн шууд нэвтрүүлгээр тэр мэдэгдэхдээ ливийн арми нь цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа, гэхдээ энэхүү энхийн ажиллагаанд бүх талууд оролцох ёстой гэв.
Африкийн 20 орчим улс , омгуудын хаан НАТО-гоос  Ливийг бөмбөгдөх ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Бенины нийслэлд болсон  уулзалт дээр  тэд Муаммар Каддафийг Жамахирийн хаанд өргөмжлүүлэхийг шаардав.  Ливийн сөрөг хүчнийхний удирдагч нь  гүйцэтгэх засаглалын тэргүүн болох ёстой гэж уулзалтанд оролцогчид мэдэгджээ. Түүнчлэн африкийнхан мэдэгдэхдээ Барууны эвслийн Ливи дахь цэргийн ажиллагааны цорын ганц зорилго бол нефть гэжээ.
 БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Америк болон Өмнөд Солонгос улстай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер Хойд Сонгосоос ирсэн даруйдаа мэдэгдэл хийв. Картерт ирүүлсэн Ким Чен Ирийн саналд энэ тухай өгүүлжээ. Хойд Солонгосын удирдагч нь тойруугаар хоёр солонгосын дээд хэмжээний уулзалт явуулах тухай тэмдэглэжээ.
Мароккод гарсан халдлагад амь эрсэдсэн хүмүүсийн тоо баасан гаригт арав гаруй болоод байна. Пүрэв гаригт тус улсын өмнөд хэсэгт орших Маррекеш хотын  төв талбай дахь кафед дэлбэрэлт болжээ. Тус хот нь гадаадынхны дунд нэртэй амралтын хот юм. Амь үрэгдэгсдийн тав нь марокк хүн, ойролцоогоор 6  францын иргэд байжээ. 20 гаруй хүн шархадсан байна.
Палестины эвлэршгүй  ФАТХ, ХАМАС хоёр хөдөлгөөн нь дайсагнахаа больж, нэгдсэн түр засгийн газар  байгуулахаар тохиролцов. ЗГ-ын зорилго нь Палестины үндэсний засаг захиргааны шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн  бэлтгэх ажлыг зохион явуулахад орших ажээ. Палестины нутаг дэвсгэр дээр бүх нийтийн сонгуулийг шинэ засгийн газар бүрэлдэн тогтсоноос  нэг жилийн дотор  явуулах ёстой юм.
Лхагва гаригт  НҮБ-ын АЗ нь 15 гишүүн орнуудынхаа дунд Сирийн эрх баригчдын  босогчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчирхийллийг буруушаах  асуудлаар тохиролцож чадсангүй. Их Британи, Франц, Герман болон Португал улс орнууд  нь НҮБ-ыг Дамаскийн энгийн ардуудын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн асуудлыг хэлэцэхээр санал оруулсан ажээ. Тэд уг баримтыг хараат бус шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан юм.
НҮБ-ын АЗ дахь Орос улсын байнгын төлөөлөгч Сирийн  байдал нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд ямарч аюулгүй  тул энэ орны дотоод хэрэгт хөндлөнгөөс эс оролцохыг уриалав.
Хятад улс Хойд , Өмнөд Солонгосыг яаралтай яриа, хэлэлцээгээ сэргээхийг уриалав. Үүнтэй холбогдуулан Солонгосын хойгийн асуудлаар Хятадын ЗГ ын хамтран тэргүүлэгч  У Давэй мэдэгдэл хийв. “Хятадын тал” нь Өмнөд Солоногос болон БНАСАУ яриа хэлэлцээрийг шуурхай сэргээн эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэв.
Олон улсын эвсэл нь Ливид хуурайн замын цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө үгүйсгэсээр л байна.  Үүний өмнө Франц, Италийн удирдагчид дэлхийн хамтын нийгэмлэгт ийм төлөвлөгөө огт байхгүй гэж ам өгч байсан. Харин өнөдөөр Пентагоны төлөөлөгч мэдэгдэлдээ холбоотнууд нь Муаммар Каддафийг устгахыг сонирхохгүй байгаа хэмээн хэлэв. Ингэхдээ эвсэлд оролцогчид  босогчдын цэргийн зөвлөлд тусламж илгээсээр байгаа юм.
Хэрвээ НҮБ нь Ливид олон улсын эвслийн цэргийн нилээд өргөн ажиллагаа  явуулах мандатыг олговол ЕХ нь томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Энэ тухай  германы томоохон “Бильд” сонины сэтгүүлчийн  олсон 60 хуудас баримт бичигт өгүүлжээ. Хэвлэлийн бичиж байгаагаар бүх төрлийн цэргийг  оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн барууны цэргүүдэд заналхийх бэрхшээл саадыг мөн төлөвлөжээ.
Осол гарсан “Фукусима-1” АЦС-ын тогоог  хөргөх ажил Японд эхлээд байна.  Цөмийн станцын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй энэхүү ажиллагаа нь нэгдүгээр тогооны тестийн ажлаас эхэллээ. Ажлын явцын дунд тогооны доторхи түлшний секторт усан дэр бий болгох ажээ.  Ингэснээр ус нь аажмаар доторхи бүх тасалгаануудыг дүүргэж , түлшийн хамт заасан түвшинд хүрч очих ёстой юм.
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Ливийн цэргийн ажиллагаанд италийн агаарын хүчнийхэн нэгдэн орох зөвшөөрлийг өгөв. Тэрээр энэ шийдвэрээ даваа гаригийн орой  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсныхаа дараа зарлажээ. Арав хоногийн өмнө Италийн засгийн газар Ливийн агаарын ажиллагаанд  түүний орон оролцохгүй гэж ам өгөөд байсан.
Их Британи, Франц, Герман, Португал улсууд  НҮБ-ын  АЗ-ийн хуралдаан дээр Сирийн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулах гэж байна.Уг баримт бичигт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан энгийн номхон ардуудын хэргийг шүүн тунгаах хөндлөнгийн шүүх байгуулахыг хүсжээ гэж Би-Би-Си радиостанц  мэдээлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоног Сири улсад сөрөг хүчнийхний эсэргүүцлийн жагсаал болж байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер мягмар гаригт Пхеньянд хувийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Картерыг Финланд болон Ирландын хоёр ерөнхийлөгч асан Мартти Ахтисаари, Мэри Робинсон нар дагалдан иржээ. Түүнчлэн Норвеги улсын ерөнхий сайд асан Гру Харлем Брундтланд дагалдан явна. Тэд бүгд “Тэргүүлэгчдийн зөвлөл ”ийн гишүүд бөгөөд тэдний зорилго олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх болон хүний эрхийг хангах явдал ажээ.
Орос улсын ЗГ нь зах зээлд зориулсан нөхцлийг бий болгох гэж зорьж байгаа болохоос төрийн капитализм барихыг зориогүй гпд ерөнхий сайд Владимир Путин   Сангийн яам, Эдийн засгийг хөгжүүлэх яамны хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “ Төрийн капитализм байгуулах зорилго бидэнд үгүй билээ.
НАТО-гийн агаарын хүчнийхэн мягмар гаригт ливийн нийслэлийг дахин бөмбөгдлөө. Энэ тухай “Франс-Пресс” агентлаг мэдээлээд, хотын зүүн хэсэгт таван пуужин тавьсан тухай дурьджээ. Бөмбөгдөлт Айн-Зара дүүрэгт болжээ. НАТО-гийн  зорилго нь ямар объектууд байсан нь тодорхой бус байна.
Сирийн аюулгүй байдлын албаныхан ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн  эсрэг байгаа сөрөг хүчнийхэнд  талтай 500 хүнийг баривчилжээ. “Рейтер” агентлагийн мэдээлж буйгаар даваа гаригт загсийн газрын эсрэг жагсаалыг дарахаар танк оруулсны дараа  баривчилгаа явагджээ. Эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр хотод хамгийн багаар 20 хүн амь насаа алджээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэхдээ ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн хугацааны дараа юм уу,  аль эсвэл ирэх жил төрийн албанаас гадуур сонирхолтой албан тушаалд очихоор төлөвлөж байна. Телевизийн “Дождь” сувагт өгсөн ярилцлагадаа багшлахаас татгалзахгүй гэдгээ хэлээд , бүр тодрулах юм бол “Сколковод” гэж хэлжээ. “Сколковогийн” тухайд бол эргэлзээ үгүй гэв.
Москвагийн болон Бүх оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилийн Чернобылийн осолд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан буяны уншлагаар Киевийн энэхүү дурсан санах арга хэмжээний ажиллагаа эхэллээ.1986 оны 4-р сарын 26-ны өдөр Украины нийслэлээс 110 км зайд орших Чернобылийн АЦС-ын IV эрчим блок дээр дэлбэрэлт нь болсон юм.
 ШХАБ нь арван жилийнхээ ойн үеэр нэгэн шинэ төрлийн харилцан ажиллгааны тухай мэдэгдэл хийв.  Энэхүү байгууллага байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалт хийлээ.
НАТО-ийн агаарын хүчин ливийн удирдагч Муаммар Каддафийн Триполи дахь ордонгийн гурван байрыг нилээд хүчтэй сүйтгэв. Ирсэн мэдээнээс үзвэл нэг барилгын дээвэр нуржээ.Барууны ХМХ –ийн мэдээллийн иш татаж байгаа мэдээллийг  бйгууар Каддафийн нэрээ хэлэхийг хүсээгүй хэвлэл мэдээллийн ажилтан эмэгтэй агаарын хүчнээс 45 хүн шархадсан тухай мэдээлэв.
Борис Ельцин, Владимир Путин болон Дмитрий Медведев – Оросын эртний гурван үеийн хөгжлийн болон залуу улсын гурван ерөнхийлөгч.  20 жилийн өмнө буюу 1991 оны 4-р сарын 24-нд Оросын Холбооны Улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон юм.  Энэхүү  албан тушаал нь тус улсын хамгийн дээд албан тушаал төдийгүй, гүйцэтгэх засгийн  тэргүүн байх юм.
Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех огцрох саналыг хүлээн авлаа гэж Би-Би-Си мэдээлж байна. Персийн булангийн арабын шашинтнуудын боловсруулсан төлөвлөгөөг тэрээр хүлээн авчээ. Уг баримт бичгээр Салех нь сөрөг хүчнийхэнтэй түүнд халдашгүй батлагаа олгох гэрээ хийсний нэг сарын дараа ерөнхийлөгчийн эрх үүргийг дэд ерөнхийлөгчид шилжүүлэх юм байна.
4-р сарын 23-нд Афганистаны Каписа тосгонд НАТО-гийн нисдэг тэргийг босогчид пуужингаар буудаж сөнөөжээ. Энэ тухай “Талибан” террорист  байгууллагын алан хядагч Забиулла Моджахед сэтгүүдчдэд утсаар мэдэгджээ. Онгоцонд 3 хүн байсан бөгөөд, тэд бүгд Хойд Атлантын эвслийнхний нүүлгэн шилжүүлсэн хүмүүс байжээ. Тэдний нэг нь нилээд хожууд хүнд шархадсаны улмаас амьсгаа хураажээ.
Ливийн асуудлаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг НҮБ-ын АЗ хянах ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Берлинд болсон  Орос-НАТО-гийн Зөвлөлийн хуралдааны дараа мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар Тогтоолоор заасан үйл ажиллагаа нь түүний зорилгын хүрээнээс халихгүй байхыг НҮБ-ын АЗ хянах ёстой аж.
НҮБ, ХАБГБ-тай хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх ёстой. Пан Ги Мун, ХАБГБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжатай уулзахдаа мансууруулах бодис болон алан хядах ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллах, энх тайван, тогтвортой байдлыг дэмжих энэ гурван үндсэн чиглэлийг заалаа. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга зүүн европоор хийж байгаа айлчлалын дагуу ОХУ-д ирсэн юм. Москвад Пан Ги Мун айлчлана гэдэг ховор үзэгдэл юм.
Муаммар Каддафигийн цэргүүд, босогчидтой хэдэн долоо хоног байлдаж байгаа Мисурата хотыг орхих тушаал авсан бололтой. Сөрөг хүчнийхэн олзлогдсон цэргээс ийм мэдээлэл авсан гэж Рейтер агентлаг уламжиллаа. НАТО-гийн бөмбөгдөлтөөс болж Каддафигийн цэргүүд Мисуратагаас гарч магадгүй гэхдээ босогчдыг нутгийн омгийнхон эсэргүүцэх болно гэж Ливийн ГХЯ урьд нь мэдээллэж байсан юм.
Афганистан улсын зүүн хойд нутгийн Кундуз мужид НАТО-гийн олон улсын хүчин  “Узбекстанын лалын хөдөлгөөний ” тэргүүнийг баривчиллаа. Түүний нэрийг одоохондоо мэдээлэхгүй байна. Лалын энэ тэргүүн Пакистан дахь байгууллагын удирдлага болон Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний дайнчдын холбогч нь болж байсан байна.
Тус улсын эсэргүүцэгчдийн шаардлагыг сонсож, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг сирийн тэргүүн Башар Асадад АНУ уриалж байна гэж америкийн ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Дэлхийн томоохон мэдээлэлийн агентлагуудын мэдээлснээр сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаанд бүх Сири улс даяар хэдэн арван мянган хүн оролцсон байна. Сирийн аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг галт зэвсэг болон нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Хүмүүс амь насаа алдсан байна.
НАТО-гийн нисэх хүчин 4-р сарын 23-нд Триполид ээлжит цохилтоо өглөө. Муаммар Каддафигийн нууц хорогдох байр гэж тооцож байгаа Баб аль-Азиза цэргийн баазыг бөмбөгдсөн байна. Энэ агаарын цохилтын үеэр 3 хүн амь насаа алдсан гэж тус улс мэдэгдсэн байна. Цэргийн ажиллагаа Ливи улсад 3-р сарын 19-нөөс хойш үргэлжилж байна.
4-р сарын 22-нд олон хүмүүс амь насаа алдаж, шархадсан Сири улсад “хүчирхийлэлийг нэн даруй зогсоохыг”  НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга шаардлаа. “Энэ аллагын талаар нээлттэй, бие даасан мөрдөн байцаалт” явуулах хэрэгтэй гэж Пан Ги Мун үзэж байна. Бямба гаригт Сири улсад болсон жагсаалын үеэр 70 хүн амь насаа алдсан байна.
Олон улсын хүчний ажиллагаа явуулахдаа НҮБ-ын мандатыг хатуу мөрдөхийг ОУ удаа дараа, байнга уриалж байна. Москвад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахдаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр ингэж мэдэгдлээ. “Байгууллагын дүрмийг хатуу мөрдөх үндсэн дээр” НҮБ-ын эрх зүйн үндсийг бэхжүүлэхийг Орос улс дэмжиж байгаа гэдгийг Медведев баталлаа.
Ливи улсад Барууны улсуудын газар дээрхи ажиллагааг эхлэхэд бага хугацаа үлдээд байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ойрхи болон Дундад Дорнодын хэсэг болон Дэлхийн ЭЗОУХ хүрээлэнгийн аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников ингэж үзэж байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэрээр Ливийн эргэн тойрны байдлын хөгжлийг ийнхүү таамагласан юм.
Зургаан талын хэлэлцээг сэргээхтэй холбогдуулан АНУ-аас урьдчилан тавьсан болзлыг Хятад улс няцаав. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Хятад,Орос,АНУ,Япон ба хоёр Солонгос улсын хийж буй зөвлөлдөөнийг БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгосноос хойш биш харин нэн даруй сэргээх хэрэгтэй гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй  улс орныхоо байр суурийг тодорхойлон хэллээ.
Палестин, Израилийн будилианыг зохицуулах “Ойрхи Дорнодын дөрвөлийн” уулзалтын хугацааг тодорхой бус хугаацаагаар хойшлуулсанд ОУ урам хугарч байгаагаа НҮБ-ын АЗ-д илэрхийллээ. Израильчууд болон палестинчуудыг ядахдаа хэлэлцээний ширээнд суулгахыг оролдохын тулд тус бүсэд төлөөлөгчдийн бүлгээ явуулахыг дахиад уриаллаа.
Цөмийн алан хядах ажиллагаатай бүх улсууд хамтран тэмцэхийг уриалсан тогтоолыг НҮБ-ын АЗ сайшаалаа. Түүнийг бэлтгэхэд ОХУ, АНУ-ыг оролцоод 7 улс оролцсон байна. “Хар захыг” болон түүнд үйл олноор хөнөөх зэвсэг нийлүүлэхийг хянадаг тусгай хорооны ажлыг энэ баримт бичиг 10 жилээр сунгаж байгаа юм. Энэ тусгай хороог 2004 онд байгуулсан юм.
2020 онд Орос улс ДНБ-ий хэмжээгээрээ Франц, Итали улсуудыг ардаа орхиж дэлхийн тэргүүн таван гүрний нэг болно. Ерөнхий сайд В.Путин ингэж мэдэгдлээ. Тэрээр Төрийн Думд засгийн газрын ажлын жил тутмын тайлангаа тавьсан юм. Төрийн Думд сайд нарын танхим тайлангаа тавих нь шинэ уламжлал юм. Зөвхөн 3 жилийн өмнө 2008 оны 12-р сард зохих өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулсан юм.
Орос улс хямралаас хойшхи үеийн үсрэлтээ хийсэн гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин хэллээ. Үндэсний эдийн засаг даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралыг даван тууллаа гэж тэрээр Төрийн Думын хуралдаан дээр хэллээ. Засгийн газар үүнийг үндэслээд нийгмийн хөгжил ба эдийн засгийн өргөн хэмжээний хөтөлбөр болон эдийн засгийг шинэчлэх шинэ төлөвлөгөөг боловсруулж байна.
Улс орныг технологийн хөгжлийн шинэ давалгаанд оруулах хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Тэргүүний технолог болон урт хугацааны “ухаалаг” хөрөнгө оруулалтын урсгалд зориулсан нөхцлийг бий болгох хэрэгтэй байна гэж тэрээр Төрийн Думд тайлан тавихдаа мэдэгдлээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
12
19