×
Улс төр 19 Гуравдугаар сарын 2011
“Булава” хамгийн шинэ  стратегийн пуужин нь оросын усан цэргийн флотод энэ намраас эхэлж ашиглагдах болно. Оросын УЦФ-ын нэгдүгээр орлогч Олег Бурцев мэдэгдэхдээ “Юрий Долгорукий” усан дор явагч онгоц дээрээс сүүлчийн туршилтыг энэ зун хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний өмнө хийсэн 14 туршилт ын тэн хагас нь амжилттай байв.
Палестины радикал үзэлтнүүд Израиль улс руу  эрчимтэй буудаж байна. Хийн зурвасын орчимоос гар хийцний 50 пуужин  болон минометоор буудсан нь Негев цөлийн баруун хэсэгт тусжээ. Палестины ХМХ-ийн үзэж байгаагаар европын нилээд хэдэн нутгийн оршин суугчид суманд өртжээ. Буудалцааны хариуцлагыг  “Изеддина аль-Кассама бригад” хүлээсэн байна. Энэ нь радикал ХАМАС хөдөлгөөний баруун жигүүр аж.
Ливийд байдал хүндэрсэнтэй холбогдуулан НАТО цэргийнхнийхээ зөвлөгөөнийг сэргээв. Гэхдээ одоо тэд ямар нэгэн  шийдвэр гаргахгуй  –гэж  Брюссель дэхь бүлгийн албан ёсны байрнаас мэдээлэв.Өнөөдөр Парисд Европын Холбоо, Арабын орнуудын Лигийн болон Африкийн Ливийн холбооныхоны удирдагчдын уулзалт болно.
  Ливийн удирдагч Муаммар Каддафид үнэнч цэргийнхэн Бенгази руу гурван талаас довтлож байгаагийн дотор далайгаас ч мөн давшиж байна гэж “Аль Жазира” агентлаг мэдээлж байна. Үүний өмнө их бууны эрчимтэй буудлагын дараа болон агаараас цохилт хийн цэргийнхэн босогчдын эзлэн аваад байсан баруун дүүрэг рүү оржээ. “Аль-Жазира-агентлагийн мэдээлснээр буудалцааны үеээр 8 хүн нас баржээ.
Сирийн хэд хэдэн хотуудад жагсагчдыг тараах үед 4 хүн нас барж, хэдэн зуун хүн шархаджээ.  Тэд нь олдоогийн эрх баригчдын эсрэг болон шинэчлэлийг хйин, улс-төрд ардчиллыг тогтоохыг шаардсан байна. Дераа, Дамаск хотуудад хууль хамгаалах  хүнийхэн жагсагчдын эсрэг гал нээсэн аж. Эсэргүүцлийн жагсаал тус улсын нийслдэл Дамаскад мөн болсон аж.
Энэ орон зай дахь ажлын давуу талыг Гаалийн холбоонд оролцогчид аль хэдийнээс мэдэрч эхэлсэн билээ. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Казах улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар анхны ашгаа тооцож үзлээ. Медведев, Назарбаев нарийн уулзалт Москвад боллоо.  Төрийн тэргүүнүүд улиран одсон 2010 оны дүнг гаргалаа.
ШХАБ террорын эсрэг хээрийн сургуулиа үргэлжлүүлж, оролцогч орнуудын батлан хамгаалах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Казахстаны нийслэл Астана хотод пүрэв гаригт болсон ШХАБ-ийн Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлгөөн дээр ийм шийдвэр гаргасан байна. ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Таджик, Узбек улсуудыг нэгтгэдэг. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.
Ливийн  Засгийн Газар Хятад, Германы эрх баригчдад болон бусад хэд хэдэн орнуудад ливийн тал цэргийн ажиллагаагаа зогсоох болсонтой холбогдуулан Жамахирид ажиглагчдаа ирүүлэх хүсэлтийг  тавьжээ. Ливийн Гадаад явдлын яам нь  Жамахирид нислэггүй бүс тогтоон, энгийн ардуудыг хамгаалах бүхий л арга хэмжээг авахаар заасан  НҮБ-ын АЗ –ын Тогтоол гарсаны дараа цэргийн ажиллагааг зогсоохыг амласан аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14