×
Улс төр 10 Гуравдугаар сарын 2011
Орос Улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев 2- рсарын 26-нд  НҮБ-ын АЗ-өөс гаргасан Ливийн эсрэг тогтоолыг гүйцэтгэх тухай зарлигт гарын үсэг зурав. Энэ тухай Кремлийн хэвлэл мэдэлийн албанаас мэдэгдэв. Зарлигт, тухайлбал, Ливид зэвсгийн төрлийн зүйлийг нийлүүлэхийг хориглох бөгөөд үүнд: зэр зэвсэг, цэргийн техник болон цэргийн  үйл   ажиллагаатай холбоотой  үйлчилгээ үзүүлэх  зэрэг оржээ.
Ливийн удирдагч Муаммар Каддафи нь засгийн эрхийг шилжүүлэх яриа хэлэлцээ хийхийг  зөвшөөрч магадгүй  юм гэж португалийн “Публико” сонинд  дипломатын эх сурвалжаас иш татан  бичжээ. Португалийн  ГХЯ –ны сайд Луиша Ахмаду  Лиссабонд Каддафийн төлөөлөгчтэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгджээ.  Ливийн удирдагчийн  эмиссар  Триполь яриа, хэлэлцээг эхлэхэд бэлэн байна гэдээ.
 АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Орос улсад хийж буй айлчлал  Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх болон Жексон-Вэникийн засварыг хүчингүй болгоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт Москва найдаж байна. АНУ-ын  дэд ерөнхийлөгч их туршлагатай, конгрессын гишүүдтэй сайн харилцаатай зүтгэлтэн юм.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Ливи улсын талаар  гаргасан хориг арга хэмжээ авах шийдвэрийг Орос улс даган мөрдөх тухай зарлигт гарын үсэг зурав. Баримт бичиг хойд африкийн хямралд нэрвэгдсэн улсад бүх төрлийн зэвсэглэл нийлүүлэх, цэргийн үйлчилгээ үзүүлэхийг  хориглосон байна.
  Москва Вашингтон хоёр харилцаагаа сайжруулан,  үл итгэгчдийн урмыг хугалав. Энэ тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Москвад Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа мэдэгдэв. Түүний яриагаар Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Орос Улстай харилцаагаа хөгжүүлэх нь гадаад бодлогын    тэргүүн зэргийн зорилго байна гэж тэмдэглэж байсан гэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14