×
Улс төр 9 Гуравдугаар сарын 2011
Ливийн хотуудад болж байгаа дайны тухай эсрэг тэсрэг мэдээллийн дүр зураг дээр Муаммар Каддафийн талынхан болон түүнийг  эсэргүүцэгчид дуулиантай  улс-төрийн мэдэгдэлүүдийг ээлжлэн хийсээр байна. Уг мөргөлдөөнд  цэргийн оролцоотой оролцоно гэдгээ  барууныхан  үгүйсгээгүй байгаа аж. Бүс нутгийн бусад орнууудад  одоогийн дэглэмээ эсэргүүцэж байгаа тэмцэл үргэлжилсээр байна.
Мөргөлдөөнд нирвэгдээд байгаа Ойрхи Дорнодын болон Хойд Африкийн орнуудыг  барууны ардчилалд татах оролдлого нь бүс нутгийн  исламын радикал үзлийг  эрчимжүүлэхэд  хүргэж мэдэх юм гэж НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна.
Арабын улсын Лигийн нарийн бичгийн дарга Амр Муса Египтийн ерөнхийлөгчийн нэг удаагийн сонгуульд оролцоход бэлэн байгаагаа мэдэгдэв. Ингэхдээ тэр Египтийн ерөнхийлөгчийн сонгууль нь парламентын сонгуулиас өмнө болох ёстой гэдгийг цохон тэмдэглэв. Хувьсгалын дараах Египтийн гол зорилтуудын нэг нь онцгой байдлын дэглэмийг цуцлан хээл хахуультай тэмцэх явдал гэж Муса нэрлэв.
Арабын хойгт эсэргүүцлийн давалгаан эрчимжсээр байна. Ливийн хувьсгалын удирдагч хурандаа Муаммар Каддафийн толгойлсон дэглэмийнхэн сөрөг хүчнийнхний хооронд хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн удаашрах шинжтэй болж байна. Сөоөг хүчнийхэн эзлээд байгаа тс улсын хот суурин газруудыг Засгийн газрын агаарын цэргийн болон их бууны хүчнүүд үргэлжлүүлэн бөмбөгдөж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14