×
Улс төр 5 Гуравдугаар сарын 2011
Польш улсад АНУ-ын ПДХ системийн элементүүдийг байрлуулах нь ОУ-ын “цөмийн бамбайд” аюул учруулахгүй учир хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэж  Жанжин штабын эх сурвалжаас  мэдэгдлээ. Дунд болон бага тусгалтай пуужинг амдан сөнөөх “Стандарт -3М” пуужингийн цогцолборыг байрлуулах тухай ярьж байгаа бөгөөд ийм пуужин ОУ-д байхгүй юм.
Ливи улсад төр засгийн болон сөрөг хүчнүүд тус улсын янз бүрийн нутагт байгаа стратегийн ач холбогдолтой хотуудын төлөө байлдаж эхэллээ. “Халуун цэгт” хяналтаа тогтоосон гэж эрх барих  хүчин болон босогчид ээлжлэн зарласан нь эргэлзээтэй байна. Муаммар Каддафигийн цэргүүд нефтийн Эз-Завия хотыг буцаан хяналтандаа авлаа гэж Ливийн улсын телевиз мэдэгдлээ.
Саудын Аравт 3-р сарын 4-нд шиитүүд эсэргүүцлийн хоёр ажиллагаа явууллаа. Тус улсын зүүн нутгийн Катифе, Хофуфе хотуудад жагсаал цуглаан болсон гэж арабын телевизийн сувгууд мэдээллээ. Энэ хоёр жагсаалд 200 орчим хүн оролцсон байна.
Ливи улсад болж байгаа үйл явдалд хөндлөнгөөс оролцох талаар АНУ холбоотнуудтайгаа тэр дундаа НАТО-той зөвлөлдөж байна. Вашингтонд 3-р сарын 4-нд болсон хэвлэлийн шуурхай бага хурал дээр Төрийн департаментын төлөөлөгч Филипп Кроули энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр Ливи улстай агаарын харилцааг зогсоох болон түүнийг агаараас бүслэх ажиллагааг хэлэлцсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14