×
Улс төр 2 Гуравдугаар сарын 2011
Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн орнуудын эрх баригчдын хямрал Хойд Кавказ болон ТУХН-ын Дундад-Азийн орнуудын байдлыг хүндрүүлж магадгүй болоод байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлээ. Сайд тэмдэглэхдээ “Ойрх-Дорнодын тогтвортой үед ч Орос улсад  энэ бүс нутгаас сөрөг зүйлийг мэдэрч байсан юм” гэлээ.
Ливид цус урсгахыг зогсоох зорилгоор Муаммар Каддафийн эсрэг цэргийн болон эдийн засгийн шахалт эрчимчиж байна. АНУ  байдалд цэргийн оролцогоо үгүйсгэхгүй байгаа, гэхдээ тэд  НАТО-гийн  орнуудын түншүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадаагүй юм. Үүний зэрэгцээ Ливийн эсрэг арга хэмжээ авч байгаа улс орнуудын тоо өссөөр байна.
Өмнөд Солонгосын арми нь 4-р сарын эцэс хүртэл  АНУ-ын удирдлагын дор байлдааны сургууль хийж байгаа. Пхеньяны ГХЯ мягмар гаригт тэдний хамтарсан сургуулилтыг туйлын бүдүүлэг өдөөн хатгалага  гээд өөрсдийгөө хамгаалахын тулд сөрөг цохилт хийнэ гэдгээ мэдэгдэсэн аж. Өмнөд Солонгосын болон АНУ-ын генералууд нь дайсны дайралтын үед довтолгооны харилцан ажиллагааны арга барилыг боловсруулж байна.
Москва Орос-НАТО-гийн  Зөвлөлийн хуралдааныг анх удаа Орос улсад явуулахыг санал болгожээ. Энэ тухай НАТО-гийн дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдэлээ. Тэрээр 3-р сарын 1-нд Эвсэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссенд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Орос-НАТО-гийн элч нарын хуралдааны аль нэгийг Сочид явуулахыг зөвшөөрсөн албан ёсны захидлыг гардууллаа.
БНАСАУ-ын цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээрийг сэргээхийн өмнө Пхеньян, Сеүлийн харилцааг сайжруулах нь урьдал болох ёстой аж. Энэ тухай 3-р сарын 1- нд АНУ-ын Конгрессд мэдээлэл хийх үеээр  БНАСАУ –ыг хариуцсан  тусгай төлөөлөгч Стивен Босуорт мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар АНУ нь өнгөрсөн сарын эхэнд хоёр тал энэ чиглэлээр алхам урагшилсан аж.
НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Ливийн байдлыг тайван замаар шийдэхийн төлөө байгаагаа мэдэгдэв. Энэ улсыг тогтворжуулах түлхүүр нь ”хүчирхийллийн нэг хавтгай дээр байж болохгуй, байх ч ёсгүй” гэж мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ливийн асуудлаар хийсэн бүгд хурал дээр НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Сергей Карев мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14