×
Улс төр 1 Гуравдугаар сарын 2011
Цэрэг-улс-төрийн салбарт стратегийн давшилтат зэвсэглэлийн гэрээ нь “ алтан стандарт” болж байна.   Энэ тухай өнөөдөр Женевт олон улсын зэвсэглэлийг хорогдуулах бага хурал дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрээр зэвсэглэлийг хорогдуулах нь эргэлт буцалтгүй, ил тод шинж чанартай юм гээд цааш үүнд цөмийн зэвсэгтэй бүх орнуудыг нэгдэн өөрсдийн зэвсэлэлийг хорогдуулахыг уриалж байна гэв.
Вашингтон Ливийн сөргөлдөөнд хөндлөнгөөс цэргээ оролцуулах гэж байна. Өчигдөр орой АНУ цэргийн хүчээ Хойд Африкийн эрэг хавьд өөрчлөн байрлуулж эхэллээ. Европын НАТО-гийн түншүүд нь АНУ-ыг дэмжих гээгүй.Байлдааны идэвхтэй ажиллагаа явуулахыг сайшаахгүй байна гэж Орос улс мэдэгдлээ. Дэмжих хөлөг онгоцууд бүхий нисэх онгоц тээгч хоёр хөлөгөө энэ бүс нутагт байнга байлгах тушаал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд өгчээ.
АНУ, НАТО-той  Ливи дахь Каддафийн дэглэмийг унагаах асуудлыг “цэргийн ” туслалцаатай шийдвэрлэхээр яриа, хэлэлцээ хийж байна. Энэ тухай НҮБ- дахь АНУ-ын Элчин Сайд  Сьюзан Райс мэдэгдэв. Түүний ярьж байгаагаар Ливийн энгийн номхон ард түмэнд хор хөнөөл учруулахгуйгаар  иймэрхүү бололцоог Вашингтон бусад холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаа аж.
Вашингтон Токио, Сеүлтэй тогтоосон цэргийн холбоогоо Бээжин Пхеньян хоёрт  улам хүчтэй дарамт шахалт үзүүлэхэд хэрэглэж байна. АНУ-аас Япон, Өмнөд Солонгос улсуудтай хамтран өчигдөр явуулж эхлэсэн цэргийн сургуулийг оросын улс төр судлаачид ингэж үнэлсэн байна.
Орос Улсын далбааг доромжилсон радикал үзэлтэнүүдээ шийтгэхээс Япон улс татгалзав. Энэ тухай Токио дахь ОХУ-ын элчин сайдын яамны эх сурвалж РИА-Новости агентлагад мэдээлжээ. Тэр сануулахдаа, Орос Улс Японы ГХЯ-нд 2-р сарын 7-нд Оросын далбааг доромжилсон тэдгээр хүмүүст гадаадын улс орны эмблемыг эвдэлсэн хуулийн заалтын дагуу хуулийн хариуцлага тоооцох тухай Нот-бичиг хүргүүлсэн гэлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14