×
Улс төр Гуравдугаар сар 2011
Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг тэмцэж байгаа босогчдыг дэмжихийн тулд Тагнуулын төв газраас Ливи улсад явуулах нууц ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зөвшөөрлөө. Энэ тухай урьд шөнө тодорхой болсон боловч хоёр, гурван долоо хоногийн өмнө гарын үсэг зурсан байжээ. Дарангуйлагчийн цэргүүд босогчдын байрлалд давшиж эхлэх яг тэр үед америкийн ОНХМХ-д мэдээлэл тарсан байна.
Хойд Африк болон Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдал тус улсуудтай ОУ-ын хийж байгаа цэрэг техникийн хамтын ажиллагааны хөгжилд өөрчлөлт оруулж магадгүй. Ийм нөхцөлд алдагдлыг багасгах нь маш хэцүү юм. Москва дахь Оросын мэдээлэлийн агентлаг дээр болсон дугуй ширээний ярилцлагад оролцогчид энэ тухай ярилцлаа.Зэвсгийн экспорт байнга улс төржсөн байдаг учир нь энэ бол тусгай зориулалтын бараа юм.
Орос Улс  АНУ-тай  СДЗ-ийн Гэрээний хүрээнд мэдээлэл солилцож эхэллээ. АНУ-ын цөмийн аюулгүй байдлыг бууруулах   өөрийн мэдээлийн санг өнгөрсөн ням гаригт Орос Улсад хүлээлгэн өглөө. Энэ санд пуужин, тавих төхөөрөмж болон  хүндбөмбөгдөгч, цэнэглэгчийн тухай мэдээллүүд багтаж байгаа аж.
Ливийн эсрэг олон улсын эвслийн эв нэгдэл бутрах бололтой. Каддафын дэглэмийн  эсрэг байлдааны ажиллагаа НҮБ-ын АЗ-ийн мандатаас хэтрэсэн гэж эвслийн зарим гишүүн дүгнэв. Газрын Дундад тэнгис дэх АНУ, Их Британийн байлдааны хөлөг онгоцууд ливийн нутаг дэвсгэрийг бямба, ням гаригт пуужингаар буудав. Ливийн эсрэг эвслийн гишүүн өөр улсуудын нисэх хүчин тэдгээрт  ням гаригт нэгдлээ.
АНУ-ын тусгай албаныхан терроризмын эсрэг ажиллагаа явуулахдаа   Төв Азийн орнуудад орох эрх авлаа. Америкийн тусгай албаны хүчнийхэн  Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекистаны нутаг дэвсгэрт террористуудыг мөрдөн мушгиж, устгаж болох болж байна.  Энэ  тухай АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын газар мэдэгджээ.
Ливи болон Ойрхи-Дорнодын халуун цэгүүдийн байдал  Оросын ГХЯ-ын тэргүүний  яриа, хэлэлцээрийн гол асуудал байх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Каирт мэдэгдэл хийв. Египет нь ГХЯ-ны сайдын тус бүс нутгаар хийж буй аяллын эхний буудал аж.Тэрээр Алжирт бас очно.
АНУ болон  ЕХ- ны Эвслийн цэргүүд Ливийн цэргийн зориулалттай объектуудад агаараас хүчтэй цохилт өглөө.Өнгөрсөн шөнө Триполид бөмбөгдөлт хэдэн цаг үргэлжлэв. Эсвлийн командлалын мэдэгдсэнээр  пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд гол бай нь байжээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр Муаммар Каддафийн ордны нэг байр бүр мөсөн сүйрсэн аж.
Египтийн ард иргэд бүх нийтээр хэлэлцүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг дэмжлээ. Энэ тухай Дээд шүүхийн комиссийн тэргүүн Махмуд Атыйя мэдэгдэв. Түүний хэлснээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах   саналд сонгогчдын  77 % , 22% эсрэг саналыг өгчээ. Өөрчлөлтүүд нь ерөхийлөгчийн сонгуулийн хугацааг 6 байсныг 4 жил болгож багасгажээ.
Ливид “сонголтгүй хүч хэрэглэх ажиллагаагаа зогсоохыг” олон улсын эвсэлд ОУ уриалаж байна.  ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич энэ тухай мэдэгдлээ. Ливи улсад агаараас довтлох явцад Триполь Тархун, Маамура, Жмейл хотуудын цэргийн бус объектуудад цохилт өгсөн нь тодорхой боллоо гэж тэр хэлсэн байна. Энгийн номхон 65 иргэн амь насаа алдаж 150 гаруй нь шархадсан байна.
Саудын Аравын нийслэл Эр-Рияд хотод өнөөдөр анх удаа хэдэн арван хүн оролцсон жагсаал боллоо. Британын ХМХ-ээс иш татан ИТАР-ТАСС энэ тухай мэдээллээ. ДХЯ-ны өмнө цугларсан жагсагчид баривчлагдсан төрөл төрөгсөдөө суллуулж чадсан байна. Урьдчилсан мэдээгээр 15 хүн баривчлагджээ. Саудын Арав улсад жагсаал цуглаан хийх хориотой юм. Шийтийн цөөнхүүд амьдардаг нутгийн Зүүн хэсэгт урьд нь цөөхөн хүнтэй эсэргүүцлийн жагсаал болж байсан байна.
Барууны орнуудын эвслийнхэн Ливийн объектуудад хэд хэдэн цохиолт өглөө. АНУ-ын Б-2 стратегийн бөмбөгдөгч 3 онгоц ливийн хамгийн гол онгоцны буудалд 40 бөмбөг хаясан гэж Си-Би-Эс Ньюс америкийн телевизийн суваг мэдээлсэн байна. Өчигдөр орой болон урьд шөнө ливийн бусад объектуудад пуужингийн цохилт өгсөн байна. Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа эвсэлд АНУ, Их Британ, Франц, Норвег, Испан, Дани улсууд оролцож байна.
Хойд Африк болон Ойрхи Дорнодод өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг ус буцалж байгаа тогоотой зүйрлэхээр байлаа. Олон улсын эвслийн цэргийнхэн бямба гаригт Ливийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхэллээ. Франц, АНУ, Их Британ улсуудын онгоцууд Ливийн Агаарын довтолгооноос хамгаалах объектуудад агаараас цохилт өгсөн байна. Мөн америк, их британын байлдааны хөлөг онгоцуудаас далавчит пуужингаар цохилт өгсөн байна.
Барууны цэргийн эвсэл Ливи улсын газар нутгийг тэр чигт нь бөмбөгдөж эхэллээ. АНУ, Их Британ, Франц улсууд пуужингийн болон бөмбөгийн цохилт өгсөөр байна. Бямба гаригийн орой болон шөнө АНУ, Их Британын байлдааны хөлөг онгоцуудаас ливийн цэргийн объектуудад 110 ширхэг “Томагавк” далавчит пуужингаар цохилт өгсөн байна. Францийн онгоцууд агаарын цохилт өгсөн байна.
Ливийн эсрэг цэргийн ажиллагааны тухай мэдээг Москва харамсан хүлээж авлаа. Энэ тухай 3-р сарын 19-нд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. “НҮБ-ийн хэт яаруу баталсан тогтоолыг үндэслэж” энэ ажиллагааг хэд хэдэн улс эхлүүлсэн гэж тэр мэдэгдлээ.
Муамар Каддафигийн дэглэмийн эсрэг 3-р сарын 19-ны орой эхэлсэн барууны орнуудын “Одиссея. Үүрийн туяа” нэртэй цэргийн ажиллагаа хүчээ авч байна. Хэдэн зуун “Томагавк” пуужин хөөргөсөн АНУ, Их Британ улсууд Франц улсын халааг авлаа. Холбоотнууд ПДХ объектуудыг устгасан гэж мэдээлж байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
12
14