×
Улс төр 28 Хоёрдугаар сарын 2011
АНУ-ын  Курилын арлуудыг японы нутаг гэж үздэг гэсэн мэдэгдэлд Москва эгдүүцэж байна. “Эхо Москвы” радиостанцад Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров тайлбарлахдаа америкийн талын иймэрхүү мэдэгдэл нь ямарч хуулийн үндэслэлгүй юм. Москва, Вашингтоны харилцааг сайд тодорхойлохдоо ”хоёр алхам урагш, нэг алхам хойш” гэв.
Хойд Африкийн “хувьсгалын давалгаа” бусад томоохон бүс нутагт иймэрхүү үйл явдлыг өдөөж чадах уу - Энэтхэгт, Латин Америкт, Дундад Азид? Тэнд амьдардаг хүмүүсийн ихэнх нь хангалуун амьдралтай болон ирээдүйдээ зуун хувь итгэлтэй гэж хэлж яасан ч боломгүй. Хойд Африкийн хүн амыг ч гэсэн. Тэдгээр нь авторитар дэглэмийг тэсч чадахаа болиод л гудамжинд гарсан.
Триполийн өмнөд  хэсэгт оршдог цайз Муамар Каддафын дэглэмийн сүүлчийн түшиц газар болсон  байна. Аав маань огцорвол иргэний дайн дэгдэнэ гэж Каддафын хүү Саади мэддэгджээ. Каддафи засгийн эрхэнд хэвээр байхыг оролдож, ямарч алхам хийхээс  буцахгүй гэж ливийн удирдагчийн хамтран зүтгэгч байсан этгээдүүд  сануулсаны дараа хүү нь ийнхүү мэдэгдсэн байна.
Орос Улс Ливийн энгийн номхон ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэн хэдэн зуун хүний  амь эрсэдсэнд энэ ажиллагаагаа  нэн даруй зогсоохыг  шаардаж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр Женевт НҮБ-ын хүний эрхийн Зөвлөлийн чуулган дээр тэмдэглэхдээ” Иймэрхүү хүчирхийлийг Орос Улс нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ олон улсын хүмүүнлэгийн эрхийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж банйа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
2
8
12
19
22
26