×
Улс төр 21 Хоёрдугаар сарын 2011

Хойд Африк болон Ойрх-Дорнод тогтворгүй бүс болж хувираад байна. Засгийн эрх баригчдын эсрэг тэмцэл арабын улс орнуудыг Мароккогоос аваад Персийн булан хүртэл бүхэлд нь хамраад байна. Хэдэн зуун мянган хүмүүс гудамж талбайд гарч жагсаал цуглаан хийж байгаа учир шалтгаан нь янз бүрийн юм. Тунис болон Египтэд ард түмний дургүйцлийн шалтаг нь ядуурал, хээл хахууль.

Дэлхийн  II  Дайнаас хойш анх удаагаа Япон улс нууц гадаад тагнуулын алба байгуулах гэж байна. Энэ нь юуны өмнө Хятад улсын тухай болон БНАСАУ-ын талаар мэдээлэл цуглуулах ба террористуудын үйл ажиллагааг хянаж байх зорилготой аж. Энэ тухай өнөөдөр  австралийн хэвлэлд нийтлэгдсэн  ВИКИЛИКСийн сүлжээний АНУ-ын Токио дахь элчин сайдын яамны нууц цахилгаан утас гэрчилж байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нь өнгөрсөн баасан гаригт  БОЭХ    /Бразиль, Орос, Эхэтхэг болон Хятад/ бүлэгт  албан ёсоор нэгдэн орлоо гэж Оарис хотноо Энэтхэг улсын сайд Пранаб Мукежи мэдэгдэл хийв.  2010 оны 8-р сард Өмнөд Африкийн Улсын Засгийн газар БОЭХ-д элсэх саналаа илэрхийлжээ.
  Дэлхийн хамтын нийгэмлэгийг Хойд Африкт болон Ойрх-Дорнодын Ливи, Бахрейн, Йемень, Алжирт болон бусад улс орнуудын улс төрийн  мөргөлдөөн түгшээж байна. Тэнд засгийн эрх баригчдын эсрэг олон нийтийн жагсаал цуглаан,  үргэлжилж байгаа төдийгүй полицтай мөргөлдөж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дээрх улс орнуудын тэргүүнүүдийг хүч хэрэглэхгүй байж, хүний эрхийг хүндэтгэхийг уриалав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
2
8
12
19
22
26