×
Улс төр Хоёрдугаар сар 2011
АНУ-ын  Курилын арлуудыг японы нутаг гэж үздэг гэсэн мэдэгдэлд Москва эгдүүцэж байна. “Эхо Москвы” радиостанцад Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров тайлбарлахдаа америкийн талын иймэрхүү мэдэгдэл нь ямарч хуулийн үндэслэлгүй юм. Москва, Вашингтоны харилцааг сайд тодорхойлохдоо ”хоёр алхам урагш, нэг алхам хойш” гэв.
Хойд Африкийн “хувьсгалын давалгаа” бусад томоохон бүс нутагт иймэрхүү үйл явдлыг өдөөж чадах уу - Энэтхэгт, Латин Америкт, Дундад Азид? Тэнд амьдардаг хүмүүсийн ихэнх нь хангалуун амьдралтай болон ирээдүйдээ зуун хувь итгэлтэй гэж хэлж яасан ч боломгүй. Хойд Африкийн хүн амыг ч гэсэн. Тэдгээр нь авторитар дэглэмийг тэсч чадахаа болиод л гудамжинд гарсан.
Триполийн өмнөд  хэсэгт оршдог цайз Муамар Каддафын дэглэмийн сүүлчийн түшиц газар болсон  байна. Аав маань огцорвол иргэний дайн дэгдэнэ гэж Каддафын хүү Саади мэддэгджээ. Каддафи засгийн эрхэнд хэвээр байхыг оролдож, ямарч алхам хийхээс  буцахгүй гэж ливийн удирдагчийн хамтран зүтгэгч байсан этгээдүүд  сануулсаны дараа хүү нь ийнхүү мэдэгдсэн байна.
Орос Улс Ливийн энгийн номхон ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэн хэдэн зуун хүний  амь эрсэдсэнд энэ ажиллагаагаа  нэн даруй зогсоохыг  шаардаж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр Женевт НҮБ-ын хүний эрхийн Зөвлөлийн чуулган дээр тэмдэглэхдээ” Иймэрхүү хүчирхийлийг Орос Улс нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ олон улсын хүмүүнлэгийн эрхийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж банйа.
Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон түүний гэр бүлийн гишүүд, ойрын хамтран зүтгэгчдийг улс орноосоо явахыг хориглосон хориг арга хэмжээг НҮБ-ийн АЗ авлаа. Зохих тогтоолыг урьд шөнө сайшаасан байна. Мөн АЗ-ийн шийдвэрээр Ливи улсад бүх төрлийн зэвсэг худалдахыг зогсоосон бөгөөд энэ улсад энгийн номхон иргэдийн амь насыг хохироосон хэргийг мөрдөн байцаахыг Олон улсын эрүүгийн шүүхэд даалгасан байна.

Хойд Африк болон Ойрх-Дорнод тогтворгүй бүс болж хувираад байна. Засгийн эрх баригчдын эсрэг тэмцэл арабын улс орнуудыг Мароккогоос аваад Персийн булан хүртэл бүхэлд нь хамраад байна. Хэдэн зуун мянган хүмүүс гудамж талбайд гарч жагсаал цуглаан хийж байгаа учир шалтгаан нь янз бүрийн юм. Тунис болон Египтэд ард түмний дургүйцлийн шалтаг нь ядуурал, хээл хахууль.

Дэлхийн  II  Дайнаас хойш анх удаагаа Япон улс нууц гадаад тагнуулын алба байгуулах гэж байна. Энэ нь юуны өмнө Хятад улсын тухай болон БНАСАУ-ын талаар мэдээлэл цуглуулах ба террористуудын үйл ажиллагааг хянаж байх зорилготой аж. Энэ тухай өнөөдөр  австралийн хэвлэлд нийтлэгдсэн  ВИКИЛИКСийн сүлжээний АНУ-ын Токио дахь элчин сайдын яамны нууц цахилгаан утас гэрчилж байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нь өнгөрсөн баасан гаригт  БОЭХ    /Бразиль, Орос, Эхэтхэг болон Хятад/ бүлэгт  албан ёсоор нэгдэн орлоо гэж Оарис хотноо Энэтхэг улсын сайд Пранаб Мукежи мэдэгдэл хийв.  2010 оны 8-р сард Өмнөд Африкийн Улсын Засгийн газар БОЭХ-д элсэх саналаа илэрхийлжээ.
  Дэлхийн хамтын нийгэмлэгийг Хойд Африкт болон Ойрх-Дорнодын Ливи, Бахрейн, Йемень, Алжирт болон бусад улс орнуудын улс төрийн  мөргөлдөөн түгшээж байна. Тэнд засгийн эрх баригчдын эсрэг олон нийтийн жагсаал цуглаан,  үргэлжилж байгаа төдийгүй полицтай мөргөлдөж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дээрх улс орнуудын тэргүүнүүдийг хүч хэрэглэхгүй байж, хүний эрхийг хүндэтгэхийг уриалав.

Арабын ертөнцид гарсан төр засгийн эсрэг давалгаа өнгөрсөн долоо хоногт Ливид хүрч очлоо. Баасан гаригт босогчид тус улсын Эль-Байда хотыг эзлэн авлаа.Энд тэднийг нутгийн полиц ч дэмжсэн байна. Улс орон даяар өрнөсөн мөргөлдөөний үеээр 24 хүн золиос болжээ. Энэ бүгд нь бүр 1-р сард Египетээс  үүдэлтэй. Дараагийнх нь хэн бэ, энэ бүхний цаана хэн байна?

Ази тивийн зэвсэглэлээр хөөцөлдөх нь улам бүр эрчимтэй явагдаж байна. Саяхан Хятад улс шинэ үеийн пуужин бүтээсэн тухай мэдээлсэн бөгөөд ойрын 5 жилд нийлүүлэгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Өмнөд Солонгосын Засгийн газраас эх сурвалжийн  мэдээнээс үзвэл өнөөдөр БНАСАУ нь алсын зайнтай баллистик пуужин хөөрөх талбай барьж дуусчээ.
Орос улс Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын шинэ уран барилга барих нь зүйтэй юм гэж үзэж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны  Ази-Номхон далайн хамтын ажиллагааны удирдалагын газрын захирал  Бахтер Хакимов ийнхүү мэдэгдэв. Тэр Делид болсон  Азийн Аюулгүй байдал сэдэвт олон улсын бага хурал дээр үг хэлсэн юм. Энэ сэдвийг манай тоймч Георгий Ванецов үргэлжлүүлнэ.
Япон улс Курилын арлуудаас болж ОХУ-тай харилцаагаа хурцатгахаас татгалзвал зохино гэж Олон улсын эрх зүйн оросын холбооны дэд ерөнхийлөгч профессор Олег Хлестов үзэж байна. «Эдүгээ нутаг дэвсгэрийн асуудлыг орхих нь хамгийн ухаалаг үйл хэрэг » гэж тэрээр хэллээ.
Найрсаг Египет улсад  улс төрийн өргөн яриа хэлэлцээний үндсэн дээр   байдлыг ахин хэвийн болгох хүчин чармайлт үргэлжлэнэ гэдэгт Москва найдаж байна гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич  мэдэгдлээ.
Италийн батлан хамгаалахын сайд Иньяцио Ла Русса, Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров нар Италийн зэвсэгт хүчин Афганистаныг сэргээн босгох олон улсын хүчинд нэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамжин  зэр зэвсэг, байлдааны  техник хэрэгсэл, эд хогшил, боловсон хүчинийг агаараар тээвэрлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын  үсэг зурав.
Иран улсад шинээр авах нэг талын хориг арга хэмжээ нь тус улсын эдийн засагт нөлөөлөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээн дэхь “3+3” бүлэгт багтадаг Орос, АНУ, Англи, Герман, Франц болон Хятад улсын    хамтарсан ажлыг үр дүнгүй болгож байна. Энэ тухай Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Лондонд хийж буй албан ёсны айлчлалынхаа үеээр мэдэгдэв.
Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын  Итали улсад хийх  айлчлал эхэллээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын удирдлагатай хийх яриа, хэлэлцээгээр европын аюулгүй байдал, пуужингийн хамгаалалтын болон халдлагын аюул заналтай тэмцэн, эдийн засгийн салбарт, тодруулбал эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай зэрэг асуудлуудыг хөндөх юм.
Египет улсын Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн Тэргүүн , Батлан хамгаалахын сайд Хусейн Тантави 2-р сарын 15-нд Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах хорооны төлөөлөгчидтэй  уулзлаа. Үүний өмнө тус зөвлөл Төрийн зөвлөлийн дэд тэргүүн Тарик аль-Бишри тэргүүлж байсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг батласан байжээ.
Нийгэмд зохих байр суриа  эзлэхийн төлөө тэмцэж буй мэдлэг боловсролтой залуучууд  Хойд Африк, Ойрхи Дорнодын арабын орнуудыг хамрасан хөдөлгөөны гол хүч болсон гэж сүүлийн үед энэ өргөн уужим бүс нутагт болсон үйл явдлуудад дүн шинжилгээ хийсэн шинжээчдийн олонхи нь  үзэж байна.
Курилын арлуудын  эргэн тойрны хэнээрхэл Токиогийн удирдлагыг хамарсаар байна. Японы засгийн газар Өмнөд Курилын арлуудын асуудлаар Орос улстай хийж буй  хэлэлцээнд улс орон нь бодит бус  байр суурь баримталж байна гэж үзсэн ерөнхий сайд асан Юкио Хатоямаг  өнөөдөр зэмлэн буруушаав. Энэ шуугиан маргаан Японы ардчилсан намд  бүр долоо хоногийн өмнө үүссэн.
Египет улс дэлхийн хамтын нийгэмлэгт хандан эдийн засагт нь туслахыг уриалав. «Ерөнхийлөгч Хосни  Мубаракыг огцроход  хүргэсэн улс төрийн хямралын улмаас эдийн засаг ноцтой суларсан» гэж ГХЯ-аас өчигдөр нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Египетийн эдийн засаг эмх замбараагүй байдлаас болж  өдөр бүр 310 сая орчим доллар алдав. Мөн ажил хаялт  гаарав.
Египетийн сөрөг хүчин  еренхийлөгч Мубарак огцросноос хойш  засгийн эрхийг гартаа авсан улс орныхоо зэвэсэгт хүчний Дээд зөвлөлтэй яриа хэлэлцээ хийхийг оролдож байна. «1-р сарын 25» залуучуудын хөдөлгөөн ба сөрөг өөр хэд хэдэн  хүчний  төлөөлөгчид  Дээд зөвлөлийн гишүүдтэй анх удаа уулзаж, шилжилтийн үеийн  тодорхой цаг хуваарь тогтоохыг шаардав.
Египет улс хямралд ахин нэрвэгдэв. Сөрөг хүчний шаардлагыг биелүүлсэн боловч жагсаал үргэлжлэсээр байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие тааруу муу байна. Мубаракын талынхан үнэн чанартаа засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэнд шаардлага тулгаж мэднэ. Египетийн Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоон, Парламентыг тараажээ. Батлан хамгаалахын сайд Мухаммед Хусейн Тантауи тэргүүтэй армийн командлал ямар ч хууль батлах эрх өөрсөддөө ноогдуулсан байна.
БНАСАУ, БНСолонгос улс хоёр нэгдэснээр л Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоно  гэж Пхеньяны ЦТАК агентлагаас өчигдөр нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ. Харин Умард Солонгос нэгдэх үйл явдалтай холбогдуулан өөрийн болзол тавьсан байна. Хоёр Солонгос улс Өмнөд нь Умардыг «залгих» биш холбоо байгуулах зарчмаар нэгдэх ёстой.
Орос, Японы хэлэлцээ энэ долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Москвад Японы ГЯЯ-ны тэргүүн сайд Сэйдзи Маэхараг хүлээн авчээ. Тэрээр Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров болон Үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко нартай уулзав. Орос улс үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан боловч бүрэн хэмжээний хэлэлцээ хийж чадаагүй гэж шинжээчид тэмдэглэж байна.
Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалаа 9-р сар хүртэл орхихгүй гэсэн Хосний Мубаракын мэдэгдэлд египетийн сөрөг хүчин төдийгүй Вашингтон сэтгэл дундуур байна. Египетийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, Египетийн ард түмэн удирдлагаа өөрсдөө сонгох ёстой гэж  АНУ ахин ахин давтан мэдээлсээр  байна. Гэвч Вашингтон одоо Мубаракыг нэн даруй огцоруулахыг  сонирхож байна гэж олонхи ажиглагчид үзэж байна.
Өмнөд Курилын арлуудын эргэн тойронд гарсан саяханы маргаан шуугиан эцэслэсэн гэж Орос Япон улсууд үзэж, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Талууд Японы ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхаратай Москвад хийх орос-японы хэлэлцээний өмнөхөн  хамтын ажиллагааны байдлыг тодорхойлов. Оросын шинэтгэлтэй холбоотой хамтарсан төслүүдийг  хэрэгжуулэхэд аль болохоор биечлэн туслана гэж Японы сайд батлан илэрхийлэв.
Дэлхийн асуудлыг шийдвэрлэх талаар Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-гийн гишүүн орнуудын зэрэгцээгээр Орос, Хятад хоёр улс АНУ-ын чухал түнш орнууд мөн гэдгийг шинэ хувилбар нь нийтлэгдсэн Вашингтоны цэргийн стратегиэр баталсан байна. Тус баримт бичигт өгүүлэхдээ, АНУ Орос улстай тогтоосон хоёр талын яриа хэлэлцээ, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Орчин цагийн дипломат ажилтан ямар байх ёстой вэ? Тэрээр ямар зорилтыг юуны түрүүнд биелүүлэх вэ? Ажлых нь эцсийн дүн юу  вэ? зэрэг асуултыг «Оросын дуу хоолой»  радиогоос ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровт тавьсан юм.
 Египетийн улс төрийн байдал  тодорхой бус хэвээр байна. Тус улс  хямралаас чухам хэдийд гарахыг хэлэхэд хэцүү гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн өдрүүдэд улс төрийн байдал нь эсрэг тэсрэг хоёр  чиглэлээр явагдаж байна. Нэг талаас байдал хэвийн болох шинж тэмдэг мэдрэгдэв. Томоохон хотуудад аж ахуйн үйл ажиллагаа төлөвшиж, дэлгүүр, ресторан нээгдэж, банкууд ажиллаж байна.
Зүүн Өмнөд Азид хамгийн том нь болох «Алтан кобра могой-2011» цэргийн сургууль Тайландад эхэллээ. Түүнд АНУ, Тайланд, Индонези, Малайзи, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг 7 орны 13 мянган цэргийн албан хаагч оролцож, 17 орон ажиглагчидаа илгээсэн байна. Америкийн цэргийн нисэх хүчин, нисдэг тэргүүд болон завь эсэргүүцэгч нисэх онгоц тээгч усан онгоцыг оролцуулах болно.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
2
8
12
19
22
26