×
Улс төр 27 Нэгдүгээр сарын 2011
Орос, Америкийн СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг далайн хоёр талынхан хоёулаа баталлаа. Одоо гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид солилцсны дараа гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ гэрээг бэлтгэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа орсон нь ийм өндөр хэмжээний тохиролцооны хувьд бага хугацаа юм.
 Хамтын аюулгүй байдлын  гэрээний байгууллага Умард Атлантын эвсэлтэй адил тэгш үндсэн дээр л хамтран ажиллахад бэлэн байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Оросын дуу хоолой” радиод мэдэгдлээ. Николай Бордюжагийн хэлснээр ХАБГБ нь НАТО эвсэлтэй хамтран ажиллахад аль хэдийнэ бэлэн байна. Гэвч эвслийн дотоодын санал зөрөлдөөн одоогоор гол саад болсоор байна.
Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн сэжигийг арилгаж, өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгээ батлах ёстой гэж Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. “Иран бол манай хөрш, түнш улс. Тэгэхдээ түүнд тавих хэд хэдэн асуулт байна Иран улс энэ асуултад хариулах ёстой” гэж Д. Медведев Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн байна.
ОУ, НАТО хоёр алан хядах ажиллагааны эсрэг мөр зэрэгцэн тэмцэх болно гэж ОУ-НАТО-гийн зөвлөлөөс мэдэгдлээ ОУ-НАТО-гийн зөвлөлийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааг тус зөвлөлийн 29 орон шийдвэртэй эсэргүүцлээ. Энэ нь маш хүнд гэмт хэрэг, эмгэнэл бөгөөд үүнийг хэзээ ч зөвтгөж болохгүй  гэж баримт бичигт өгүүлсэн байна.
Олон улсын хамтын нийгэмлэг терроризмтай тэмцэхийн тулд эвлэлдэн нэгдэх ёстой. Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн форум дээр Орос Улсын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Алан хядах ажиллагааны нийгэм эдийн засгийн үндэстэй нь тэмцэх нь чухал юм гэж тэр хэлсэн байна. “Өнөөдөр Орос Улсад тулгараад байгаа эмгэнэлт явдал дэлхийн ямарч улсад тулгарч болно” гэж тэр хэлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
4
12
15
17
24
26