×
Улс төр Нэгдүгээр сар 2011
Курилийн тухай ойлгоцоо Токио өөрчилж чадахгүй байна. ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны сайд Виктор Басаргин Кунашир, Шикотан, Итуруп арлуудад очсон явдалд Токио “ихээхэн харамсаж” байгаагаа даваа гаригт илэрхийллээ. Өнгөрсөн жилийн 11-р сарын 1-нд Орос улсын төрийн тэргүүн тус аралд айлчилсны дараа Өмнөд Курилд сүүлийн хоёр сард очиж байгаа засгийн газрын 3 дахь төлөөлөгчид тэд юм.
Египет улс шинэ эмх замбараагүй байдлын өмнөхөн. 1-р сарын 25-нд болсон үймээн самууныг улс орон арай гэж даваж байхад дахиад өргөн хэмжээний үймээн болж магадгүй байна. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг санаачилсан египетийн сөрөг хүчин өнөөдөр бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа. Мягмар гаригт “сая сая эсэргүүцэгчдийн марш” төлөвлөөд байна.
 Москва орчмын « Домодедово» нисэх онгоцны буудалд чухам хэн террорын ажиллагаа явуулж, 35 хүний амь насыг бүрэлгэж, 180 гаруй хүнийг шархдуулсныг мөрдөн байцаах байгууллагууд илрүүлэн тогтоов. Энэ хөнөөлт ажиллагаа урьдчилан харахын аргагүй хамгийн аюултай үзэгдэл болсон терроризмтэй хийх тэмцлийг энэ туруунд  гаргахад  Орос улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийг хүргэв.
Египетийн байдал маш түгшүүртэй хэвээр байна. 1-р сарын 25-нд эхлэсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн энэ долоо хоногийн шувтаргаар  олныг хамарсан эмх замбараагүй байдал болон  хувирав.  Өчигдар байдал бүр хүндрэв. Каир болон бусад томоохон хотууд  үнэн чанарт  үймээнд нэрвэгдэв. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн  эмх замбараагүй байдал болж хувирав. Маш олон дээрэмчид гудамжуудад гарав.
Улсын Дум болон Холбооны зөвлөл Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн шинэ Гэрээг  өнгөрсөн долоо хоногт батлав. Одоо ОХУ АНУ батлах жуух бичигийг 2-р сарын 4-6- Мюнхенд  солилцох тухай урьдчилан мэдээлжээ.Улмаар  СДЗ-ийн тухай гурав дахь Гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээний уйл ажиллагааг 10 жилээр тооцоолжээ. Талууд харилцан хүсвэл мөн хугацааг дахин 5 жилээр сунгаж болно.
Дэлбэрэх бодисыг зайнаас мэдэрдэг төхөөрөмжийг бүтээх ажлаа хурдасгахыг ОУ, НАТО-гийн түншүүдээсээ хүслээ. Энэ асуудлыг Брюссельд ОУ,НАТО-гийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн юм. Энэ уулзалт, москвагийн “Домодедово” онгоцны буудал дээр аймшигт алан хядах ажиллага болсноос хэдхэн хоногийн дараа болсон билээ.
Египетэд болж байгаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж арваад хүн амь насаа алдаад зогсоогүй засгийн газрыг огцорууллаа. Одоо Египетээс ирж байгаа мэдээнүүд хувьсгалын үеийн он дараалалын бичгийг санагдуулж байна. Нийгэм, улс төрийн  дэлбэрэлт нь гинжин урвалаар үргэлжилж эхэлвэл энэ бүс нутагт болон дэлхий дахинд асар их хор уршиг тарина гэж шинжээчид үзэж байна.
Орчин цагийн улс болоход нь   ОХУ-д юу дутаж байна вэ гэсэн болон бусад асуултад Оросын ерөнхийлөгч «Блумберг» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хариулав. Энэ нь Оросын төрийн тэргүүний сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн томоохон 2 дахь ярилцлага билээ.
СДЗ-ийн тухай гэрээг батлах тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч  Д. Медведев гарын үсэг зурлаа. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлгөөн хийхдээ тэрээр ингэж мэдэгдсэн байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар ойрын үед уулзахдаа гэрээний баталгааны жуух бичгийг солилцоно.
Орос, Америкийн СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг далайн хоёр талынхан хоёулаа баталлаа. Одоо гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид солилцсны дараа гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ гэрээг бэлтгэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа орсон нь ийм өндөр хэмжээний тохиролцооны хувьд бага хугацаа юм.
 Хамтын аюулгүй байдлын  гэрээний байгууллага Умард Атлантын эвсэлтэй адил тэгш үндсэн дээр л хамтран ажиллахад бэлэн байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Оросын дуу хоолой” радиод мэдэгдлээ. Николай Бордюжагийн хэлснээр ХАБГБ нь НАТО эвсэлтэй хамтран ажиллахад аль хэдийнэ бэлэн байна. Гэвч эвслийн дотоодын санал зөрөлдөөн одоогоор гол саад болсоор байна.
Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн сэжигийг арилгаж, өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгээ батлах ёстой гэж Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. “Иран бол манай хөрш, түнш улс. Тэгэхдээ түүнд тавих хэд хэдэн асуулт байна Иран улс энэ асуултад хариулах ёстой” гэж Д. Медведев Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн байна.
ОУ, НАТО хоёр алан хядах ажиллагааны эсрэг мөр зэрэгцэн тэмцэх болно гэж ОУ-НАТО-гийн зөвлөлөөс мэдэгдлээ ОУ-НАТО-гийн зөвлөлийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааг тус зөвлөлийн 29 орон шийдвэртэй эсэргүүцлээ. Энэ нь маш хүнд гэмт хэрэг, эмгэнэл бөгөөд үүнийг хэзээ ч зөвтгөж болохгүй  гэж баримт бичигт өгүүлсэн байна.
Олон улсын хамтын нийгэмлэг терроризмтай тэмцэхийн тулд эвлэлдэн нэгдэх ёстой. Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн форум дээр Орос Улсын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Алан хядах ажиллагааны нийгэм эдийн засгийн үндэстэй нь тэмцэх нь чухал юм гэж тэр хэлсэн байна. “Өнөөдөр Орос Улсад тулгараад байгаа эмгэнэлт явдал дэлхийн ямарч улсад тулгарч болно” гэж тэр хэлсэн байна.
  Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөж байна. Тэгэхдээ энэ бүс нутаг бас дэлбэрэх аюултай газрын нэг. Газар нутгийн маргаан, бүс нутагт тэргүүлэх гэсэн тэмцэл, солонгосын сөргөлдөөн зэрэг ямарч шалтгаан байдлыг дэлбэрэх аюулд хүргэж мэднэ. Энэ бүхэн АНД бүсэд аюулгүй байдлын систем байгуулах шаардлагатай гэдэг дохио өгч байна.
Стамбулд ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах асуудлаар Тегерантай хийсэн хоёр өдрийн хэлэлцээрийн дүнг ЕХ-ны аюулгүй байдлын бодлого болон гадаад харилцаа хариуцсан өндөр хэмжээний төлөөлөгч Кэтрин Эштон, урам хугалсан гэж нэрэллээ. Тэгэхдээ цаашдын яриа хэлэлцээний үүд хаалга нээлттэй байна гэж тэр мэдэгдсэн байна.
ОУ, Афганистан улс дахь өөрийн оролцоогоо нэмэгдүүлнэ. Гучин жилийн дотор анх удаа Москвад хийж байгаа афганы төрийн тэргүүний албан ёсны айлчлалын дүнг гаргахдаа, Д.Медведев, Хамид Карзай нар хоёр талын худалдаа эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэхийг сонирхож байгаагаа нуусангүй. Талууд, хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын зохих хэлэлцээрт гарын үсэг зурж, тодорхой хэд хэдэн төслийг авч хэлэлцсэн байна.
  Давост 1-р сарын 26-30- болох Олон улсын эдийн засгийн форумд зөвхөн төрийн тэргүүнүүд том компаниудын удирдагчид оролцоод зогсохгүй интернет хэрэглэгчид оролцож болно. Тэднийг ярилцлагад оролцохыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриалж байна. Швейцарийн Альпт болдог нэр хүндтэй эдийн засгийн форум дээр энэ жил оросын тэргүүн үндсэн илтгэгч нь болно.
Вашингтон, Бээжин хоёр санал зөрөлдөөнийг хурцатгахгүй байхаар тохирсон боловч харилцаагаа дахин ачааллаж чадсангүй. БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн АНУ-д хийсэн айлчлалын дүн ийм байна. Ерөнхийлөгч Барак Обама түүнийг нилээд дотно маягаар хүлээж авсан нь хүйтэн дайныг зайлууллаа гэж үзэж болохоор байна.Хоёр улсын төрийн тэргүүнүүд “олгой хагаравч тогоондоо” гэдгийн үлгэрийг олон нийтэд харуулж чадлаа.
 Солонгосын хойг дээрх хурцадмал байдлыг намжаах ямар нэгэн ажиллагаа аль нэг талаас хийнгүүд л нөгөө талаас эсрэг ажиллагаа явуулж байна. Саяхан БНАСАУ хоёр талын хэлэлцээг сэргээе гэж Өмнөд Солонгосыг уриаллаа. Өмнөд - Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, Улаан загалмайн шугамаар, Солонгосын хоёр улсын төр засгийн хоорондох хэлэцээрийг сэргээе гэсэн саналтай 3 илгээлтийг Пхеньян Сөүлд явуулсан байна.
  Стратегийн өрсөлдөгчид АНУ, Хятад улсууд элэгсэг харилцааны хэлбэрийг хайж байна. БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн Вашингтонд хийж байгаа албан ёсны айлчлалын зорилго нь ийм юм. Энэ айлчлал “худалдааны”, “хүйтэн”, “дайнууд” гэсэн нэртэй хурц сөргөлдөөний өнгөн дээр болохнээ. Хятадын тэргүүн АНУ-д долларын хувьд нилээд хатуу ханштай юанийг авчирлаа.
Гадаадын х ө р ө нг ө оруулалтын тэрг үү лэх банкууд «Сколково» оросын т ө слийг сонирхож байна гэж  Улсын Думын депутат, Б ү с нутгийн банкуудын холбооны ер ө нхийл ө гч Анатолий Аксаков мэдэгдлээ. Инновацийн технологи эрсдэлтэй байсан ч х ө р ө нг ө оруулагчдад нэлээд ашигтай байна.
Америкын доллар голлох үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын валютын систем бол “өнгөрсний үлдэгдэл” гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао үзэж байна. Хятад улсын тэргүүн АНУ-д хийх айлчлалынхаа өмнө Барак Обаматай хийх хэлэлцээрт нилээн хурц өнгө аяс оруулсан байдлаар ингэж мэдэгдлээ.
Орос, америкын СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг батлахад Төрийн Дум энэ долоо хоногт чухал алхам хийлээ. Энэ түүхэн баримт бичгийн хоёр дахь хэлэлцүүлгийг парламентын гишүүд баталлаа. Тэгэхдээ зүгээр ч нэг баталаагүй. Хэлэлцээрийг батлах өөрийн хувилбарыг  ОУ дэвшүүллээ. ОУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн ПДХ системээ АНУдэлгэрүүлсэн тохиолдолд ОУ, СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээнээс гарах болзолыг хууль тогтоогчид сайшаалаа.
ТУХН дахь хамтын ажиллагаа  Оросын хувьд  х ө д ө лберг ү й урьтлал хэвээр байна. 2010 онд Орос ТУХН-ийг даргалж байх ү ед «Бид нийтийн ашиг сонирхолыг ундэслэн интеграцийн ү йл явцыг аль болохоор бэхж үү лэх зорилт тавьсан» гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
ЕХАББ шиг аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд зориулсан олон талын ажиллагаатай механизм АНД-н бүсэд өнөөдөр байхгүй байна. Өнгөрсөн жилийн гадаад улс төрийн бодлогын дүнд зориулж Москвад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Орос Улс энэ сэдвээр яриа хэлэлцээг даруйхан эхлэх хэрэгтэй  байна гэж мэдэгдсэн юм.
Цэргийн хүрээн дэх Хятад улсын ололт амжилт АНУ-ын хувьд санамсаргүй зүйл болсноос гадна сонор сэрэмжийг төрүүлж байна. Түүнийг БНХАУ-д албан ёсоор айлчилж байх үеэр хятадын 5 дахь үеийн сөнөөгч онгоцыг туршсан явдлыг АНУ-ын БХЯ-ны сайд Роберт Гейтс ингэж тайлбарлалаа. Америкийн бусад түшмэд болон ОНХМХ энэ байдалд арай зөөлөн хандлаа. Яг ижилхэн хариулт өгөх ёстой гэж тэд үзэж байна.
Маш чухал олон хуулийн төсөл хэлэлцэх ажлаар оросын парламентчууд улс төрийн шинэ улирлаа эхлэх болно. Эндээс тэргүүлэх асуудал нь СДЗ-ийн тухай гэрээ юм. Депутатууд 1-р сарыг дуусахаас өмнө түүнийг батлах ажиллагааг дуусгах ёстой.
Улс төрийн асуудлыг судлагч Борис Шмелев «ОДХ» радиод  ярилцлага   өгөхдөө «Орос, Европын   харилцаа өнгөрсөн  онд  муудсан  ч   үгүй,  мухардалд орсон  ч үгүй боловч,  хоер тал   урагшлан ахисар шийдвэрүүдийг  бас гаргасангүй» гэж    тэмдэглэв.
Иран улс цөмийн хүрээнд шинэ амжилтанд хүрлээ. Одоо тус улс бусад зарим нэг орон шиг реакторт зориулсан түлшний гол болон хавтанг өөрсдөө хийж чадах боллоо. Ираны Атомын байгууллагын тэргүүн, ГХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Али Акбар Салехи ийнхүү мэдэгдлээ. Эдгээр зүйлийг Исфахан хотод хийсэн гэж Салехи мэдэгдсэн байна.
Шинэ эрин зууны эхний 10 жил улиран одлоо. Энэ арван жил болон өнгөрсөн жилийн дэлхийн улс төрийн хөгжлийн дүнг гаргах цаг нэгэнт болжээ. Манай микрофоны өмнө Дүйцүүлэх улс төрийн судалгааны төвийн захирал Борис Шмелев ирээд байна: Миний бодоход эдгээр бол харилцан уялдаатай үйл ажиллагаа.
Пхеньян дипломат давшилтанд шилжлээ. Хойгийн нөхцөл байдлыг зохицуулах хоёр талын хэлэлцээрийг богино хугацаанд эхлүүлэх хэрэгтэй байна гэж БНАСАУ бямба гаригт Өмнөд Солонгос улсад  албан ёсоор мэдэгдлээ. Пхеньян энэ долоо хоногт ийм саналыг хоёр дахь удаагаа тавьж байна.
“Хүйтэн дайны” машиныг устгах нь ОХУ, АНУ-ын 2011 оны ерөнхий зорилго билээ. Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Сергей Ознобищев манай радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Москва, Вашигтон хоёр 2010 онд энэ чиглэлд хамтарсан алхам хийлээ.
Улс төрийн хямралаас гарахын тулд хоёр талын хэлэлцээр хийе гэсэн БНАСАУ-ын саналыг Өмнөд Солонгос улс няцаалаа. Сөүл энэ саналыг хүлээж авах аргагүй “өдөөн” хатгасан санал гэж нэрэллээ. Урьдчилсан ямарч болзолгүйгээр яриа хэлэлцээр хийхийг Пхеньян, өмнөдийнхэнд санал болгосон юм.
ОУ-д 2011 онд парламентын сонгууль болно. Үүний дараагаас шууд л ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Олон асуудал хуримтлагдсан дотоод бодлогод илүү анхаарал хандуулах бол уу гэж Улс төрийн технологын төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин үзэж байна: Улс төрийн хүрээн дэх өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэлт хоёр л гол асуудал байх болно. Энэ асуудлаар олон янзын санал сэтгэгдэл байна.
Өнгөрсөн он Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчний хувьд олон талаар шийдвэрлэгч жил болсон юм. Томоохон ажиллагаа удаа дараа явуулсан эвслийн цэрэг эндээс гарч явахад бэлдэж байна. НАТО-гийн ивээл дор ажиллагаа явуулж буй зэвсэгт хүчийг тус орноос 2011 оны 7-р сард аажмаар гаргаж эхлэхээр төлөвлөжээ.Мэдээжээр бүрмөсөн гаргах тухай хэн ч яриагүй. Энэ үйл явц олон жил үргэлжлэнэ.
Дэлхийн орон  орны  удирдагчид Шинэ жилийн баярын мэндчилгээхүргэхдээ  энэ онд амьдрал сайн тийш өөрчлөгдөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Хүүхдийн төлөө бүхнийг хийхийг Оросын ерөнхийлөгч уриалав. Дмитрий Медведевийн хэлснээр  хүүхдүүд аюулгүй сайн сайхан аз жаргалтай оронд амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй. Еврогийн байр суурийг хадгалах нь, Германы канцлер Ангела Меркелийн хувьд гол сэдэв хэвээр байна.
2010 онд улс төрийн сонирхолтой хэд хэдэн зүтгэлтэн олон улсын тавцанд гарав. Зарим нь улс дотроо ба гадаадад тэр даруй шүүмжлэлийн бай боллоо. Зарим нэг хэсэг нь дэмжлэг хүлээж байна. Зарим нь одоогоор юу ч хийж амжаагүй боловч,  олон улсын тавцанд л  шуугиан дэгдээв. Нэгдүгээр сарын нэгнээс Унгар ЕХ-г даргалана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
4
12
15
17
24
26