×
Улс төр 2011
Ормузын хоолойд арав хоног үргэлжилж байгаа  хээрийн сургуулилтын хүрээнд Ираны тэнгисийн цэргийн хүчнийхэн алсын зайны баллистик пуужингууд хөргөлөө.  Энэ тухай өнөөдөр ираны ХМХүүд мэдээлжээ.  Алсын зайны баллистик пуужингууд нь Израилийн нутаг болон АНУ ын Ойрхи-Дорнодын баазын  байг харвах чадалтай аж. Пуужингуудын  хөөргөснөөр сургуулилт  дуусч байгаа аж.
Ираны эрх баригчид ЕХ ны  Кэтрин Эштон тэргүүтэй дипломат албанд ираны цөмийн хөтөлбөрөөр яриа хэлэлцээрийг сэргээх тухай захидал явуулах төлөвтэй байна. Энэ тухай Рейтер агентлаг Иран улсаас Герман улсад сууж байгаа Элчин сайд Алирез Шейх Аттарын мэдэгдсэнийг иш татжээ.  “5+1” хүрээнд явагдах  яриа хэлэлцээрийн тухай яригдаж байгаа юм гэж мэдэгдэлд дурьджээ.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин оросын иргэдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, шинэ он эдийн засгийн аз завшаантай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  “Дэлхийн эдийн засаг цэгцрээгүй, буцалж байна. Энэ утгаараа Орос улс одоогийн байдлаар тодорхой хэмжээгээр “ тайван бяцхан арал” байна.  Бүхэлдээ хямралын үр дагаврыг бид даван туулсан.
Ким Чен Ир нас нөгчснөөс хойш БНАСАУ-д ямар ч өөрчлөлт гарахгуй гэж өнөөдөр тус орны гадаад дотоод бодлогыг тодорхойлдог Улсын батлан хамгаалах хороо мэдэгдлээ. « Өөрчлөлт гарахгүй гэж бид дэлхийн харалган үзэлтэй улс төрчид ба Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмд анхааруулж байна. БНСолонгос улсын ерөнхийлөгч урван тэрслэгч Ли Мён Бактай хэзээ ч харилцахгүй « гэж баримт бичигт  онцложээ.
Японы  ЗГ 12-р сарын 17 нд таалал төгссөн БНАСАУ ын удирдагч асны хойшхи засгийн эрхийг шилжүүлэх үйл явцыг нарийн ажиглаж байна.   Энэ тухай баасан гаригт японы телевизийн  Эн-Эйч- Кэй суваг уламжлав.
Пакистан экстремист талибуудтай хэдэн сарын турш нилээд үр дүнтэй  харилцаатай  байгаа. Энэ тухай  өчигдөр пакистаны ХМХ үүд Пакистаны тагнуулын төвийн удирдах газрын тэргүүн Ахмад Пашигийн мэдээлснээс иш татжээ. Пакистаны ЗГ болон тус улсын баруун-хойд хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа   исламын экстремистуудын хооронд болсон яриа хэлэлцээний тухай 10-р сард тодорхой болсон юс.
АНУ Иракд нийт 11 тэрбум долларын нийлүүлэлтийг  хийхээр төлөвлөөд байна.  Тухайлбал,   F -16 сөнөөгч онгоцнууд, “Абрахамс” танкууд, их буу болон явган цэргийн машинуудын нийлүүлэх тухай яригдаж байна. Зэвсэглэлийн хэсэг нь Иракд хэдийнэ хүргэгдсэн   гэж м”Нью-Йорк таймс” мэдээлжээ.
Сирийн төв хэгсийн Хомс хотод АОЛ-ийн ажиглагчид руу үл таних хүмүүс гал нээжээ.  Энэ тухай Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн  тэргүүн Бурхан Гальюн мэдээлжээ.  АОЛийн ажиглагчдаас суманд нэг ч хүн өртөөгүй байна. АОЛ-д уг мэдээллийг  бататгасан боловч, ажиглагчид руу хэн дайрсныг  тодруулж чадаагүй аж.
Орос улс  дэлхийн аюулгүй байдлын хариуцлагын хэсгийг өөртөө авахад бэлэн байна гэж ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тус байгууллагын сайтан дээр   мэдэгдэжээ. “Мөргөлдөөн болон  хямралын байдлыг  хадгалах нь манай сонирхолд огт нийцэхгүй юм.
 Цаг уурын  өөрчлөлтийг судлах  улсхоорондын  шинжээчдийн бүлэг  бидний ирээдүйд халуун, хүйтний ер бусын мөчлөгүүд хүлээж байна. Жишээ нь :2010 онд гарч хүчтэй аадар бороо 20 жилд  нэг удаа гарч байсан бол дөрөв дахин ойртох нь. Ийм дүгнэлтийг 11-р сарын илтгэлд шинжээчид нийтлэв.
БНАСАУ-ын талиййгаач удирдагч асан Ким Чен Ирын бага хүү Ким Чен Ыныг пүрэв гаригт дээд удирдагчаар тунхаглав. Тэрээр намын тэргүүн болон БНАСАУ-ын ардын армийн командлагч байх юм.
Европд хүний эрхийг зөрчих явдал дэлгэрч , АНУ- ын эрх баригчид иргэдийн хувийн амьдралд  хутгалдана. Энэ бол дэлхийд хүний эрхийн ардчилсан норм болон эрх алдагдаж буйгийн маш бага хэсэг гэж Оросын ГХЯ-наас гаргасан тусгай илтгэлд дурьджээ.
АНУ-ын эрх баригчид Ормузын хоолойгоор хөлөг онгоцнууд явахад  Тегеран саад болохыг зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ V флотын хэвлэлийн албанаас мэдээллээ.  Олон улсын чухал ач холбогдолтой хөлөг онгоцуудыг хоолойгоор  чөлөөтэй зорчиход саад болохыг тэвчихгүй. 5-р флотын төлөөлөгчийн хэлснээр, Ираны заналхийлэл нь Тегераныг “олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээний гадна” тавьж байна гэв.
Төрийн департамент бусад орнуудын хүний эрхийн тухай  илтгэлүүд нь АНУ-д ашигтай, гэхдээ Америкт энэ салбарт тулгамдсан асуудал үгүй гэж үзэж байгаа аж. Гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч Марк Тонер тэмдэглэхдээ, бусад улсын шүүмжлэлийг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй  гэж үздэггүй гэв. Оросын ГХЯ лхагва гаригт гаргасан илтгэлд Америкт хүний эрх зөрчигдөж  байгаа олон зөрчлүүдийг  тэмдэглэсэн юм.
Орос улс Ми 17 В5 эхний 9  нисдэг тэргийг Афганистанд нийлүүлэв.  12 нисдэг тэргийг ирэх жил нийлүүлэх болно.”Рособоронэкспорт” АНУ- ын хуурай замын цэргийн комнадлалтай Афганистаны аюулгүйн хүчнийхэнд  оросын нисдэг тэргийг нийлүүлэх нийт 375 сая долларын гэрээг   өнгөрсөн 5-р сард үзэглэсэн юм.
Пхеньянд  удирдагч агсан Ким Чен Иртэй  салах ёс гүйцэтгэх үндэсний    гашуудал боллоо гэж ЦТАК агентлаг уламжилжээ. Орон даяар их буугаар буудаж, цэргийн албан хаагчид болон БНАСАУ ын хүн ам тус улсын удирдагч агсны гэгээн дурсгалыг гурван хором чимээгүй байж  хүндэтгэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өөрийн боловсруулсан захирагчуудыг шууд сонгох болон 225 тойргийн депутатуудыг Думд сонгох тухай хуулийн төслүүдийг Төрийн думын доод танхимд 2-р сарын 15-наас өмнө хэлэлцүүлэх даалгавар өгөв. Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээлэхдээ энэхүү үүргийг шинээр томилогдсон ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Ивановт даалгажээ.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн эрх баригчдыг Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчдыг тус улсын бүх газруудад очиж аажиллахад нь боломжуудаар хангахыг уриалав. Тэрээр Москвад лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр сирийн эрх баригчдыг тус улсад байгаа АОЛ-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллахыг уриалжээ.
12-р сарын 24-нд Москвад Сахаровын өргөн чөлөөнд энэ сарын олон нийтийн 2 дахь цуглаан болов. Цуглаанд оролцогчид Оросын парламентын доод танхимын сонгуулийн үр дүнд дүргүйцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн цуглаан 12-р сарын 10-нд Болотная талбайд хийсэн анхны цуглааны үргэлжлэл болсон. Хэдэн арван мянган хүн 12-р сарын 24-нд Сахаровын өргөн чөлөөнд болсон цуглаанд оролцов.
Вашингтон тус улсад эмчилгээ хийлгэхээр хүссэн Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салехад одоогоор зөвшөөрөл өгөөгүй байгаа тухай лхагва гаригт Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгджээ. Тэрээр цааш хэлэхдээ, АНУ-ын визийг гадаадын иргэн хүсэх нь урт удаан үргэлжилдэг ажиллагааа гээд, энэ хугацаанд түүний залгамжлагчийг шалгадаг гэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Йемень улсад дахин эмх замбараагүй байдал гарсан юм.
Хэврээ Ираны эсроэг олон улсын хориг арга хэмжээнүүдийг чангатгавал Тегеран Ормузын хоолойг хаана. Энэ тухай бүхарабын телевизийн “Аль-Арабия” суваг дэд ерөнхийлөгчийн уламжилснаас иш татан мэдээлжээ. Ираны дэд ерөнхийлөгч Мохаммед Реза Рахими ярихдаа: хэрвээ өрнөдийнхөн ираны нефтийн үйлдвэрлэлд шинэ хориг арга хэмжээ авах л юм бол, нэг ч дусал нефть энэ хоолойгоор гарахгүй гэж” тэр хэлжээ.
АНУ тус улсын иргэн Амир Мирзаиг Иран нэн даруй суллах ёстой гэж үзэж байна. Түүнийг ираны эрх баригчид тагнуул хийсэн гэж буруутгаж байгаа нь ямарч үндэслэлгүй юм гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Америкийн дипломат мэдэгдэлдээ, Мирзаигийн эсрэг шүүх хаалттай хурал эхэлсэн тухай Вашингтонд мэдээлсэн гэв.
Израилийн АЦХ-хэн мягмар гаригт Газын зурваст “Исламын жихадын” цэргийн жигүүрийн бүлэглэлийн нэгэн алан хядагчийг устгажээ. Холбогдох мэдээллийг армийн хэвлэлийн алба тараажээ. Мэдээлэлд уламжилснаар устгасан алан хядагч нь “террорист үйл ажиллагаанд” хамааралтай байжээ. Палестины мэдээлснээр, Абдулла Талбани нь “Роты Аль-Кудс” байгууллагын гишүүн байжээ. Түүнийг өөрийнхөө мотоциклээр дүрвэгсдийн Жабалия хуаранд явж байхад нь хороожээ.
Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийг  ил тод, ойлгомжтой, нийтлэг болгохын тулд бүхнийг хийх шаардлагатай байна.  Энэ  тухай 2012 онд болох  Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхий  сайд Владимир Путин  өнөөдөр Бүхоросын ардын фронтын хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Япон улс ямартай ч өөрийн бодлогоо эрс өөрчлөхөөр  шийджээ. Сайн дураараа хүлээсэн зэвсэглэл экспортлох хориогоо ялимгүй сулруулжээ. Шудрагаар хэлэхэд  өмнө нь энэхүү хориг нь 1983 онд АНУ-д  зэвсэглэлийн технологийг  нийлүүлэхээс  аваад  хамтран боловсруулалт болон пуужингийн бамбай үйлдвэрлэх хүртэл дүрмийн гадуур байсан юм.
Москва “дипломат нууц” тоглоом тоглодоггүй.  Оросын ГХЯ өрнөдөийн ХМХ-үүдэд гарсан сирийн дэд ерөнхийлөгч Фарук аш-Шара оросын нийслэлд “нууц” айчлал хийсэн тухай мэдээллийг няцаалаа. Москвагийн сирийн удирдлагатай   тогтоосон хэлхээ холбоо нь нээлттэй шинжтэй юм гэж дипломат албаныхан тэмдэглэлээ.
Өнөөдөр  Энэтхэг улсад   Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн  албан ёсны айлчлал эхэлж байна.  Маргааш тэр энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзалт хийнэ. Хоёр улсын тэргүүн нар Япон, Энэтхэгийн цаашдын санхүү-эдийн засгийн  харилцааны талаар ярилцана.  Өмнө нь Ёсихико Нода Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийсэн  юм.
Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчдын эхний бүлэг даваа гаригийн үдэш орой  Сирид хүрэлцэн ирэв. Багийн бүрэлдэхүүнд 50 хүн байна.  АОЛ-ийн  ажиглагчид нь Сири улсад 9 сар үргэлжилж байгаа хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн тус улсын ЗГын нөхцөлүүдийн биелэлтүүдийг хянах зорилгоор ирсэн юм.
Японы Засгийн газар  40 гаруй жил хүчинтэй байсан зэвсэглэлийн экспортыг  мягмар гаригт сайн дураар бага зэрэг тавьлаа. Ж Энэ тухай Рейтер агентлаг орон нутгийн   ХМХ-үүдээс иш татан уламжлав. Өнөөдөр засгийн газрын аюулгүйн зөвлөл 1967 оноос үйлчилж байсан хоригийг сулруулах шийдвэр гаргажээ.
Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон.
ОУ-ын хөрш Төв Азийн улсууд АНУ-ын стратегийн ашиг сонирхолын бүсэд багтжээ. Вашингтоны харилцаа Илсамабадтай эрс муудсан учир АНУ-ыг Афганистанд ачаа хүргэх болон буцаах зам хайхаас өөр аргагүй болголоо. Энэ үйл хэрэгт хамгийн тохиромжтой улсууд бол Казахстан, Кыргызстан, Таджикистан, Узбекистан зэрэг зөвлөлтийн хуучин БН улсууд юм.
Иракийн дэд ерөнхийлөгч Тарик Хашеми түүнийг баривчлах зөвшөөрөл гаргаад байгаа Багдадад эргэж ирхээс татгалзлаа. Хашемиг алан хядах ажиллагаанд оролцсон гэсэн сэжигээр баривчлах зөвшөөрөл 12-р сарын 19-нд гаргасан юм. Тус улсаас гарч явахыг хориглосон байсан суннит гаралтай Тарик Хашеми Иракын хойд нутгийн курдын өөртөө засах нутагт нуугдсан юм.
БНАСАУ-ын төр засаг, тус улсын тэргүүн асан Ким Чен Ирийг оршуулах үеэр Хятадтай хилээ бүрэн хаах тушаал өгсөн байна. Оршуулгын ажиллагаа 12-р сарын 28-нд Пхеньянд болох юм. Сөүлийн “Тона ильбо” сонин өнөөдөр тус улстай хил залгаа хятадын Зилинь мужийн хилийн цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Төр засгийн янз бүрийн түвшинд бүрэн эрхийг дахин хувиарлах асуудлыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Москвад Төрийн зөвлөлийг хуралдуулна. Төсөв хоорондын харилцаа болон татварын системд оруулсан өөрчлөлтийг оролцуулаад энэ сэдвээр өөрсдийн санал бодлыг амбан захирагчид хэлэх ба энэ хэлэлцээрийн дүнгээр ерөнхийлөгч даалгавар өгнө гэж төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович сэтгүүлчидэд мэдээллээ. Тодорхой шийдвэрийг 3 сарын дотор гаргах ёстой.
Арабын улсуудын Лигийн ээлжит бүлэг ажиглагчид өнөөдөр Сири улсад хүрэлцэн ирж байна. Төр засаг сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийж эхлэх, улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх, хүчирхийлэлийг зогсоох, засгийн газрын цэргүүдийг хотоос гаргах зэрэг Арабын улсуудын Лигийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаад тэд хяналт тавих ёстой юм. Арабын 30 ажиглагчид пүрэв гаригт Дамаскт ирсэн билээ. Өнөөдөр дахиад 150 хүн ирнэ.
Москвагийн Сахаровын нэрэмжит  өргөн чөлөөнд 12-р сарын 24-нд “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор дахиад цуглаан боллоо. Энэ цуглаанд 29 мянган хүн оролцсон гэж Улсын дотоод хэргийн удирдах газраас мэдээлсэн байна. Энэ үеэр мөн коммунистууд болон либеральчууд тус тусдаа хоёр газар цуглаан хийсэн байна. Хууль дүрэм зөрчсөн ямарч үйл ажиллагаа болоогүй гэж цагдаагийнхан мэдээлжээ.
Яг одоогийн байдлаар Орос, Азербайджан улсуудын хооронд шийдэгдээгүй нэг ч асуудал байхгүй. Азербайджаны телевиз, радиод ярилцлага өнөхдөө ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. “Харилцааны ийм загварт хүрэхийн төлөө бусад улсууд болон улс хоорондын харилцаа чармайх хэрэгтэй гэж” Медведев онцлон тэмдэглэлээ. Хоёр талын бараа эргэлт 2011 онд 60%-иар нэмэгдсэн байна.
Холбооны хуралд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн оруулсан илгээлт улс төрийн шинэ чиг баримжааны эхлэлийг тавилаа. Д.Медведевийн ярьсан шаардлагатай байгаа өөрчлөлтийг улс төрчид болон нийгэм өөр өөрөөр үнэлэж байна.Ерөнхийлөгчийн илгээлт нь хэвийн үзэгдэл болсон зүйл гэж ихэнх шинжээчид урьд нь үзэж байсан, гэтэл маш том онцлог үйл явдал боллоо.
БНАСАУ-д төр засаг солигдлоо. Ким Чен Ыныг өөрийн эцэг Ким Чен Ирийн "агуу залгамжлагч" гэж албан ёсоор зараллаа. Төр засаг солигдсноос болж Солонгосын хойг дээр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж мэднэ гэж болгоомжилж байсан Вашингтон, Сөүл, Токиогийн айдас хүйтэс ор үндэсгүй байсан нь тодорхой боллоо.
ОУ-ын хүн амын ихэнх нь ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинг дэмжиж байгаа. Оросын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков британийн телевиз, радиогийн Би-би-си нэгдэлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Москва болон оросын бусад хотуудад өчигдөр “Шудрага сонгуулийн төлөө” гэсэн уриан дор болсон жагсаал цуглааныг Песков тайлбарлахдаа, оросын иргэдийн цөөнх нь л эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгдлээ.
Өмнө нь
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011