×
Улс төр 5 Арванхоёрдугаар сарын 2010
Орос улсын пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон стратегийн тив алгасах зэвсэгийн асуудлаар гаргасан  санал  санаачлагууд нь энэ долоо хоногийн хамгийн чухал сэдэв байлаа. Ерөнхийлөгч Дмитрий Медведев 11-  р сарын 30 нд Холбооны хуралд өргөн барьсан Илгээлтдээ энэ асуудалд их ач холбогдол өгсөн юм.
“Атомын цахилгаан станцад яаралтай үед шаардагдах” ялимгүй баяжуулсан ураны баяжмалын олон улсын нөөцийн сан ойрын үед бий болно. “ Цөмийн банк” байгуулах тухай шийдвэр Венад болсон Олон улсын атомын эрчим хүчний Холбооны  /МАГАТЭ/ удирдагчдын зөвлөлийн ээлжит чуулганаар хэлэлцжээ. МАГАТЭ гийн энэхүү нөөцийг гишүүн орнууд нь, түүний ерөнхиий захирлаар зөвшөөрөгдсөний  дараа вая болох нь.
Иран улс бие дааж уран баяжуулах үйлдвэрт нэн шаардлагатай  ураны нунтаг хүдэрийг  анх удаа гаргасан тухайгаа зарлалаа. “ Шар боов”нэртэй энэ баяжмалыг Исфаханы үйлдвэрт гаргаж авлаа гэж  Үндэсний атомын эрчим хүчний байгууллагын  тэргүүн Али Акбар Салехи  үндэсний телевизийн сувгаар  өнөөдөр мэдэгджээ.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Цой Тхэ Бок Хятад улсад айлчлаад эх орондоо буцаж ирэв. Энэ тухай ЦТАК агентлаг мэдээллээ. Түүний тэргүүлсэн төлөөлөгчид Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга У Бангогийн урилгаар 11-р сарын 30 наас 12- рсарын 4 ны өдрүүдэд айлчилжээ. Айлчлал Солонгосын хойгийн хурцадмал байдлын үеээр таарчээ.
Япон улс Орос улстай  нутаг дэвсгэрийн шийдвэрлэх асуудлаар яриа, хэлэлцээ нь хийхдээ “шинэ бодлого “хэрэгжүүлнэ гэж   Японы ГХЯ-ны сайд Седзи Маэхара мэдэгджээ.
Японы Ниигата хотод Дэлхийн II дайны үеээс үлдэсэн тэсрээгүй далайн мин олдсоноос мянга гаруй хүнийг шилжүүлэн суурьшууллаа. Ниигата хотын далайн эргийн орчим уг сумыг барилгын ажил явагдах үед олсон байна. Дээрх минийг тус нутгийг бөмбөгдөх үед  америйкийн онгоцноос  хаясан байж болзошгүй  гэж үзэж байгаа аж.   
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
3
4
10
29