×
Улс төр 14 Арваннэгдүгээр сарын 2010
Ази номхон далайн бүс нутагт байгуулах аюулгүй байдлын шинэ барилга нь 11-р сарын 15 нд хятадын Ухань хотод нээгдэх Орос, Энэтхэг болон Хятад /РИК/ улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв болно. Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бусад орны сайдуудтай байгалийн гамшигаас  сэргийлэх болон тэдгээрийн үр дагаварыг арилгахад бодитойгоор хамтран үйл ажиллагаа явуулах асуудлаар ярилцана.
Сеүлийн “ Их- 20” –ийн дээд хэмжээний уулзалтын хүчдэл  нилээд хэм буурлаа. Шалтгаан нь “валютын дайны “аюул занал. Гэхдээ гол асуудал бол  өрсөлдөөний давуу талыг авахын тулд улс орнууд нь  өөрийн мөнгөн тэмдэгтийн үнийг хиймлээр буулгаж   байгааг шийдвэрлэж чадагүй юм.
Орос улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Цэргийн академийн профессорууд Римд НАТО-гийн хамгаалалтын коллежийн сонсогчидод курс лекц уншина. 11-р сарын  15-19 –хооронд оросын цэргийн сурган хүмүүжүүлэгчид нилээд хэдэн хичээл заах юм. Тухайлбал, Орос улсын баримталж буй цэргийн бодлого, үүнд оросын Зэвсгт хүчний шинэчлэлийн явц бөгөөд бүс нутгийн  болон дэлхийн аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвүүд хөндөгдөнө.
Холбоотнуудын харилцааны тухай Хэлэлцээрийн дагуу  Орос улс Узбекистан улстай улс төрийн идэвхитэй яриа хэлэлцээ   үргэлжлүүлэн хийх болно. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовт Хэлэлцээрт гарын үсэг зурсны таван жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаан утсанд дурьджээ.
Украины орон нутгийн 800 орчим  сонгуулийн төвд  давтан  сонгууль өнөөдөр  явагдаж байна.  “Урьд өмнө нэг мандаттай тойргуудад ялагчийг тодруулах боломжгүй ба дүүргийн зөвлөлийг 10-р  сарын 31 нд бүрдүүлж чадаагүйн улмаас санал асуулга явагдаж байгаа юм гэж “гэж Украины сонгуулийн төв комисс мэдээлэв.
Францын ерөнхийлөгч Николя Саркози ерөнхий сайд Франсуа Фийоныг хэвээр үлдээжээ. Ингэснээр Фийон нь засгийн газрыг гурав дахь удаагаа бүрдүүлэх болоод  байна. Өнөөдөр үдээс хойш засгийн газрын кабинетын бүрэлдэхүүн тодорхой болох юм. Саркози түрүүчийн засгийн газрыг бямба гаригт татан буулгажээ. Засгийн газрын кабинетэд өөрчлөлт хийнэ гэдгээ францын ерөнхийлөгч бүр хагас жилийн өмнө мэдэгдэж байжээ.       
Сахалины муж Япон улсын дүүргүүдтэй эдийн засгийн салбарт түншлэлийн харилцаа тогтооход нээлттэй байгаа аж. Энэ тухай Сахалины засаг дарга Александр Хорошавин Йокогамагийн дээд хэмжээний уулзалтын үеээр мэдэгджээ. Тэрээр “Их -20” ийн дээд хэмжээний уулзалтад Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон юм. “ Японы дүүргүүдтэй хамтран ажилласан оло сайхан жишээ бидэнд бий.
  Японы Йокогама хотод болсон АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 2015 он хүртэл  эдийн засгийн тогтвортой өсөлтийг хөгжүүлэх Тунхаг бичиг батлаж ажлаа өндөрлөв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
3
4
5
8
16