×
Улс төр 8 Арваннэгдүгээр сарын 2010
9-р сарын 18 ны өдөр болсон Афганистаны парламентын сонгуулийн хэдэн арван  мянган сонгогчдын тоологдоогүй санал  Тусгаар тогтносон сонгуулийн комиссийн “нөөцийн” хайрцагнаас гарчээ.  Риа Новости агентлагийн мэдээлсэнээр саяхан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дээрх  мэдээллийг Афганистаны Сонгуулийн ерөнхий хорооны дарга Нур Мохаммад Нур баталлаа.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва хотын замын бөглөрөөг хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих  асуудлын нэгд үзэн 2015 он хүртэл хэрэгжих холбооны улсын тээврийн системийн хөгжлийн хөтөлбөрт  орууллаа. Кремлийн хэвлэл-мэдээллийн албаны мэдээлсэнээр Төрийн тэргүүний Засгийн газар өгсөн ийм шийдвэр нь саяхны замын асуудлаар болсон хуралдааны дүнгээс үүдэлтэй юм байна.
Иокогамагийн Ази-номхон далайн эдийн засгийн их чуулганы үеээр  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм. Тэд олон улсын болон бүс нутгийн, эдийн засгийн, хоёр улсын бизнесийн салбарт хамтран ажиллах төслүүдийн талаар ярилцана.  Энэ тухай Орос улсын ерөнхийлөгчийн  туслах Аркадий Дворкович өнөөдөр мэдэгдлээ.
Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы төлөөлөгчид өнөөдөр Йокогамад /Япон улс/  11-р сарын 13-14 өдрүүдэд болох үндсэн баримт бичгүүдийн бэлтгэлийг хэлэлцэж дууслаа.  Орос улсын төлөөлөгчдийг Гадаад явдлын яамны тусгай төлөөлөгч Валерий Сорокин тэргүүллээ. Хурлын төлөөлөгчид  Ази-номхойн далайн орнуудын эдийн засгийн чуулган дээр анх удаа хэлэлцэгдэх тус  байгууллагын стратегийн өсөлт төслийг дэмжисэн байна.
  Өмнөд Курилын арлын асуудлыг хурдан шийдвэрлэх ирээдүй харагдахгуй байна гэж Япон улсын ерөнхий сайд Наото Кан мэдэгджээ. Тэрээр Москватай яриа хэлэлцээ хийх аргыг өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр парламентын доод танхимд хэлсэн үгэндээ тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
3
4
5
8
16