×
Улс төр 7 Арваннэгдүгээр сарын 2010
Япон улсын Элчин сайд Масахару Коно ням гаригт Москвад эргэж ирлээ.  Ерөнхийлөгч Медведевын Кунашир аралд айлчилсаны дараа эх орон руу гаа дуудагдсан юм.  Орос улсын ерөнхийлөгчийн  Өмнөд Курилд хийсэн айлчиллыг японы тал эмзэг хүлээж  авсан. Тэд өмнөд  Курилын арлуудыг маргаантай газар нутагт тооцдог.
Азербайжанд парламентын сонгууль тайван байдалд болж байна. Ямар нэгэн зөрчил гараагүй гэж ажиглагчдын тэргүүн,  Тусгаар тогтносон орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын төлөөлөгч Сергей Лебедев  мэдэгдлээ.  Санал хураалтын явцыг орон нутгийн  нийт 47 мянган,  гадаадын 1000 гаруй ажиглагчид хянаж байна.
Дэлбэрэх аюултай илгээмжийг олон нийтэд  бүр тэр тусмаа  хэд хэдэн орнуудын тэргүүнүүдэд: Франц, Герман, Итали болон, Грек улс дахь гадаадын Элчин Сайдын  Яамнуудад   илгээсэн нь европчуудыг терроризм заналхийллийн эсрэг аюулгүй байдлын системийг шинээр бий болгоход  хүргэлээ.
Орос улсын ерөнхийлөгчийн энэ долоо хоногийн эхээр   Кунашир аралд аяласан түүхэн айлчлал нь Токиогийн  урьд өмнө гаргаж  байгаагүй уур хилэн, ер бусын эсэргүүцэлтэй тулгарлаа. Япон улс нь  Курилын арлуудыг, тэр тусмаа Кунашир арлыг оруулан өөрийн нутаг  дэвсгэр гэж үздэг байна.
Мьянма буюу Бирм улсад өнөөдөр 1989 оноос хойш анх удаа олон намын  парламентын  бүх шатны сонгууль болж байна. Санал хураалт гол төлөв ихэнх нутгаар явагдаж байгаа бөгөөд захын дүүргүүдээр засгийн эсрэг бүлэглэлүүдийн зэвсэгт мөргөлдөөн үргэлжиллж байна.
11-р сарын 7 нд буюу ням гаригт АНУ болон Европ тивд халдлага гарах өндөр магадлалтай хэмээн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Томас де Мезьер анхааруулж байна. “ Ноцтой шинж тэмдэг байгаа учраас, АНУ болон Европод халдлага гарч болзошгүй” гэсэн түшмэлийн дээрх үгийг Ассошейтэд пресс агентлаг уламжилсаныг РБК мэдээлжээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Өмнөд Курилд очсоны дараа эх орон руу гаа татагдсан Япон улсын Элчин  сайд Масахиро Коно Москвад буцаж ирнэ. Өнөөдөр тэр оросын  нийслэлд буцаж ирэх тухай Киодо Цусин агентлаг мэдээлсэн байна. Орос улсын ерөнхийлагч Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт  Кунашир аралд айлчласан нь Япон улсын  эсэргүүцэлтэй тулгарсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
3
4
5
8
16