×
Улс төр 6 Арваннэгдүгээр сарын 2010
АНУ-ын ерөнхийлөгч энэтхэгийн Мумбайд ирлээ. Азийн орнуудаар хийх  айлчлалаа АНУ-ын ерөнхийлөгч америкийн экспотрын байр суурийг бэхжүүлэхээр болон шинэ ажлын байр бий болгох зорилгоор энд иржээ. Цагаан Ордны тэргүүн 2008 онд алан хядагдачдын гарт амь үрэгдсэн 168 хүний дурсгалыг хүндэтгэх болно.
Михаил Саакашвилийн явуулж буй дэглэм ь  оросын эсрэг архаг тагнуул-мани өвчнөөр шаналж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам Тбилисийн ээлжит тагнуулын тухай маргааны  хариуд ийм хариулт өгч байна.  Оросын цэргийн тагнуулаар ажиллаж байсан гэх 13 хүнийг баривчилжээ. Ингэхдээ хэн, юу хийж байсныг хүртэл мэдээлэв. Радиомэргэжилтэн радиогийн нууц дуудлага хулгайлж, гүржийн бусад орнуудтай цэргийн хамтын ажиллагааны мэдээллийг дамжуулж байсан.
“АНУ-ын Засаг захиргаа   Орос улстай хийх  Стратегийн довтолгооны зэвсэгийн Гэрээг Сенатад батлуулах явдлыг хурдасгана. Энэ асуудал бол үндэсний аюулгүй байдлын асуудал тул  бид оны эцэс гэхэд шийдвэрдлэнэ”- гэж Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ.  Тэр хэлэхдээ уг баримт бичгийг  бид хоёр намтай зөвшилцсөн. Бүгд найрамдах нам , Ардчилсан нам хоёр дэмжиж байгаа гэв.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ. БНХАУ –ын хооронд хийсэн тив алгасах пуужин болон сансарын пуужин хөөргөх тухай мэдэгдэх хэлэлцээрийг батлах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Энэ тухай Кремлийн хэвлэл мэдээллийн алба өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв.  Орос улсын парламентын хоёр танхим уг хэлэлцээрийг 10-р сарын сүүлээр баталсан ажээ.
АНУ - ын ерөнхийлөгч Барак Обама эдийн засгийн хэлхээ холбоогоо сайжруулах оролдлого хийхээр Энэтхэг, Индонези, Өмнөд Солонгос болон Япон улсад 10 хоногийн айлчлал хийхээр  Вашингтоноос  гарлаа. Тэрээр Дэлид хийх айлчлалынхаа үеэр худалдаа, эдийн –засгийн болон терроризмтэй тэмцэхэд  хамтран  ажиллах тухай асуудлуудыг хөндөх юм байна.
Баасан гаригт өндөрлөсөн Өмнөд-Америк улсын  Гадаад хэргийн сайд Николаса Мадурогийн айлчлалын төгсгөлд Венесуэл Түрк улсын хооронд эрчим хүчний салбарт  хамтран ажиллах  хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ тухай Венесуэлийн албан ёсны мэдэллийн АВН агентлаг уламжлав. Хоёр тал Венесуэлийн нефтийг Түрк улсад нийлүүлэх болон боловсруулах талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан –гэж агентлаг онцлов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
3
4
5
8
16