×
Улс төр Арваннэгдүгээр сар 2010
БНАСАУ цөмийн зэвсгийн хоёр дахь туршилтаа хийхээс өмнө Хятад улс, цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхийн тулд Пхеньянтай гурван талын хэлэлцээр хийхийг АНУ-д  санал болгож байсан билээ. Хэрүүл шуугианы бай болсон “Викиликс” сайтан дээр гаргасан америкийн дипломат цахилгаан утсан дээр энэ тухай дурдсан байна.
Орос улс, НАТО Евро-Атлантын аюулгүй байдал, энх тайвныг хамтдаа хангах ёстой. Энэ бол тэгш эрхтэй түншлэл, харилцан итгэлцэл, урьдчилан таамаглах байдал зэрэг байх ёстой. Холбооны хуралд оруулсан илгээлтдээ Д. Медведев ингэж мэдэгдлээ.
Мягмар гаригт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны улсын  их хуралд илгээлтээ  өргөн барина. Шинжээчдийн  үзэж байгаагаар бол энэ удаагийн илгээлтийн агуулга нь нууц байгаа. Кремлийн  мэдэгдсэнээр : 2010 оны  Илгээлт нь тодорхой төлөвлөгөө болон даалгаврыг дэлгэрэнгүй тусгаснаараа урьдынхаас ялгаатай гэнэ. Илгээлтэд тусгагдсан сэдвүүдээс нэгийг нь л ерөнхийлөгч өөрөө задалсан.
Ерөнхийлөгч Дмитрий Медведевын Холбооны улсын жил бүрийн ээлжит  илгээлтийг 300 гаруй сэтгүүлчид сурвалжлана. Төрийн тэргүүн мягмар гаригт 12 цагт Кремльд уг  баримт бичгийг өргөн барина. Телевизийн сувгууд шууд нэвтрүүлгийг улсын үндсэн телевизийн сувгууд үзэгч олонд хүргэнэ.  Энэ удаагийн илгээлт нь орос улсын ерөнхийлөгчийн 17 дахь илгээлт бөгөөд ерөнхийлөгч  Дмитрий Медведевын гурав дахь илгээлт юм.  
ТУХН орнуудын ажиглагчдын үзэж байгаагаар бол Молдав улсад сонгууль хуулийн дагуу явагдлаа. Энэ тухай төлөөлөгчдийн тэргүүн Владимир Гаркун мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт Молдавт хугацаанаасаа өмнө сонгууль болсон юм.  Сонгуульд 20 намын  болон бие даасан 19 нэр дэвшигч оролцсон аж.  Парламентад дөрвөн нам орсон байна.
Дэлхийн хамгийн шилдэг  таван хэвлэл болох   The New York Times /США/, Le Monde /Франция/,  El Paris/Франция/,  Spiegel /Германия/,  The Guardian /Великобритания/ өөрсдийн сайтууд дээр Викиликсийн / Wikileaks/ нийтлэлүүдийг нийтэлжээ.
Хятад улс Солонгосын хойгийг хурцадмал байдалд хүргэх  бүхий л арга хэмжээний эсрэг байх болно гэж Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго  ням гаригийн орой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой утсаар ярилцахдаа мэдэгдлээ.  Хятадын дипломат тэмдэглэхдээ: “Солонгосын хойгийн энх тайван , тогтвортой байдал нь Хятадын бүхий л үйл ажиллагааны эхлэл юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр   шинэчлэл, технологийн асуудлаар ерөнхийлөгчийн комиссийн ээлжит хуралдаан явуулна. Хуралдаанаар шинэчлэлийн замд тулгарч байгаа саад тотгорыг хэлэлцэхийн зэрэгцээ шинээр зургаан хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулна.
Хэрвээ тусгаар тогтнолыг нь өчүүхэн ч гэсэн хөндвөл БНАСАУ Өмнөд Солонгос улсыг “устгахад бэлэн байна”.  БНАСАУ-ын эргийн ойролцоо Шар тэнгист том хэмжээний тэнгисийн цэргийн маневр хийж байгаа Вашингтон, Сеул хоёрт Пхеньян ийнхүү анхаарууллаа. Энэ хээрийн сургуульд нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” атомын хөлөг онгоц, 4 байлдааны хөлөг, дор хаяхад нэг шумбагч онгоц оролцох юм байна.
Орос улсын улс төрийн систем, иргэн бүрийнхээ дуу хоолойг сонсдог байх ёстой. Үүний тулд улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэж удирдах байгууллага дахь ардын төлөөлөлийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Д.Медведевийн, Холбооны хуралд оруулах ээлжид илгээлтийн гол зүйл ангийн нэг нь энэ байна.  Орос улсын ерөнхийлөгч лхагва гаригт парламентад суудалтай намуудын тэргүүнүүдтэй уулзахдаа энэ тухай ярилцлаа.

Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад \ДХБ\ 2011 онд элсэж магадгүй. ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр Берлинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ингэж мэдэгдлээ. “Ерөнхийдөө зөвшилцөөгүй нэг ч асуудал бараг үлдээгүй гэж” оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

Оросын ардчилал төгс бус байна. Гэвч хөгжиж байгаа. Энэ нь хөгжлийн замых нь зөвхөн эхлэл юм. Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведевийн  дүрс бичлэгийн блогдоо хийсэн  мэдэгдэл энэ сарын шувтаргаар Улсын хуралд зориулах илгээлтийх нь нэг ёсны эхлэл  болсон юм. Ерөнхийлэгч оросын улс төрийн системийн хөгжилд их анхаарал тавьсан байна.
Хэрвээ тусгаар тогтнолыг нь өчүүхэн ч гэсэн хөндвөл БНАСАУ Өмнөд Солонгос улсыг “устгахад бэлэн байна”. Өмнөд Солонгосын усан ай савд өчигдөр нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” атомын хөлөг онгоц, байлдааны 4 хөлөг, нэг усанд шумбагч онгоцтой орж ирсний дараа Пхеньянд ингэж мэдэгдсэн байна. Шар тэнгист байгаа Японы баазын энэ бүлэглэлийн маневер, Токиод бас шуугиан дэгдээлээ.
  Улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэх явдал Д.Медведевийн, Холбооны хуралд оруулах ээлжид илгээлтийн гол сэдэв болж магадгүй. Орос улсын ерөнхийлөгч лхагва гаригт парламентад суудалтай намуудын тэргүүнүүдтэй уулзахдаа энэ тухай ярилцлаа. Орос улсын, улс төрийн системийг өөрчлөх хөтөлбөр сүүлийн хоёр жилийн турш  үе шаттайгаар хэрэгжиж байна гэж Д.Медведев өөрийн блогдоо байрлуулсан видео ярилцлагадаа өгүүлсэн байна.
Эдийн засгийн төслүүдийн удаан хугацааны төлөвлөлтөд ШХАБ шилжиж магадгүй байна. Арван жилийн хугацаатай “замын карт” боловсруулахыг ОУ, ШХАБ-д санал болгож байна. Таджикстаны нийслэл Душанбе хотод болж байгаа ШХАБ-ийн гишүүн орнуудын засгийн газрын ерөнхий сайд нарийн Зөвлөлийн хуралдаан дээр пүрэв гаригт ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин энэ тухай мэдэгдлээ.
Солонгосын хойгт хоёр дахь өдрөө зэвсгийн мөргөлдөөнөөс үүдсэн гал дүрэлзсээр байна. Далай, хуурай газраас нийлээд хойд солонгосын их бууны 200 сум унасан Өмнөд Солонгосын Йонпхёндо арал дээр одоо хирнэ галын угалз, суунаглах утаа харагдана. Хойд, Өмнөд хоёрын армид будлианы ямар нэгэн шижим гарвал гал нээх тушаал өгчээ.
Пүрэв гаригт Душанбэд Шанхайн хамтын ажиллагааны орнуудын /ШХАБ/ тэргүүнүүдийн уулзалт болно. Уг байгууллагад  Орос улс, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан болон Узбекистан ордог юм. Энэ чуулган уулзалт нь утга агуулгатай бөгөөд уулзалт дээр хэлэлцэгдэх асуудлууд нь байгуулагын  төдийгүй улс орнуудад тус бүрдээ их ач холбогдолтой юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Төрийн думын доод танхимд суудалтай 4 намын тэргүүн нартай уулзана. Орон сууцны нийтийн аж ахуйн шинэчлэлийн талаар  болон өнөөдөр депутатуудын хэлэлцсэн  2011 оны төсвийн шинэ заалтын хэрэгжилтийн тухай Ерөнхийлөгч тэдэндтэй ярилцах юм. Торийн тэргүүний хууль санаачлах тухай тэд бас риялцана.
Фашизмыг эцэслэн дарсныг хууль зүйн үүднээс баталгаажуулсан Нюрнбергийн олон улсын цэргийн шүүхийн нээлтийн ажиллагааны 65 жилийн ойг тохиолдуулан   Орос улсын Холбооны Зөвлөлийн хуралдаан лхагва гаригт мэдэгдэл гаргалаа. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг эргэн харах оролдлого  олонтоо хийх болсон  өнөө үед ч  Нюрнбергийн шүүхийн тогтоол нь түүхэн ач холбогдлоо хадгалж ирсэн  гэж сенатууд үзэж байна.
Японы Засгийн газар мягмар гаригт болсон Пхеньяны ажиллагааг тэвчихийн аргагуй гэж үзэж байна. Энэ тухай Сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ёсито Сэнгоку засгийн газрын яаралтай хуралдааны дараа мэдэгдэв. Солонгосын удирдлага болон армийн  үйлдлийг “хурц  шүүмжлээд” тэдний энэ шалтгааныг “тайлбарлахад хэцүү” гэж нэрлэв.
Солонгосын хойгийн Ёнпхёндо аралын цэргийн мөргөлдөөний нэг шалтгаан нь бол Шар тэнгисийн солонгос хоорондын хилийн маргаантай  асуудал юм. Солонгосын Ардын армийн Дээд командлалаас гаргасан мэдэгдэлд өмнөд солонгосын дэглэм нь Пхеньяны зөвшөөрдөггүй “хойд хилийн хязгаарлах шугамыг хамгаалахыг оролдсон” гэжээ.
Орос улс Солонгосын хойгт их буугаар харилцан цохилт  өгч  байгааг эрс буруушааж уг ажиллагааг яаралтай зогсоохыг уриалав. Энэ тухай Оросын ГХЯны сайд Сергей Лавров Минскт мэдэгдэл хийв. “Болсон явдлыг эрс буруушааж байна. Өмнөд солонгосын арал руу их буугаар буудаж, энийг сэдсэн хүмүүс өөрсддөө их хариуцлага үүрч байна” гэж хэллээ.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Енпхёндо арал руу БНАСАУ –ын талаас их буугаар буудсан тухай Сеүлээс мэдээлжээ.  Өмнөд Солонгосын нэг цэрэг нас барж, 13 нь сумны хэлтэрхийнээс шархаджээ. 50 орчим барилга байгууламж шатсан байна. БНАСАУ-ын нь их буугаар буудсан нь Өмнөд Солонгосын цэргийн сургуулилттай холбоотой байж болох гэж үзэж байна. БНАСАУ-ын талаас мөргөлдөөний талаар ямар нэгэн мэдээ ирээгүй байна.
Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай АНУ болон НАТО гийн хүчнийхнийг талибуудад шөнийн цагт агаараар болон  их буугаар цохилт өгч байгааг эрс буруушаав. Шөнөөр бөмбөгдөх ньолон энгийн номхон ардын аминд хүрч , афганистаны иргэдийн амьдралыг эмх замбараагүй байдалд хүргэж байна гэж мэдэгдэв.
“Өмнөд Солонгос  нь НҮБ-д Шар тэнгис БНАСАУ-руу их бууны буудлагаар хариу барьсан нөхцөл байдлаа тайлбарлах бодолтой байна” гэж Өмнөд Солонгосын ГХЯ ны төлөөлөгч мэдэгдэв. Сеулээс ирсэн  мэдээнд Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт явагдаж байсан Шар тэнгис Енпхёндо арал  руу БНАСАУ-ын  талаас их буугаар бууджээ. Хариуд нь 80 удаа их буугаар буудсан байна.
Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад техникийн нилээд чухал асуудал гарснаас уран баяжуулахад оролцдог  хэдэн  зуун центрфуг жагсаалаас гарчээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг дипломатуудын  мэдээний их сурвалжаас  иш татан мэдээллэв. Шинжээчдийн үзсэнээр үүний шалтгаан нь тусгай бий болгосон компьютерын Stuxned /Стукснед/  вируснд байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын Ёнпхёндо арал руу мягмар гаригт БНАСАУ-ын зүгээс их буугаар буудаснаас болж тус арлын 50  орчим барилга байгууламж шатсан байна. Янз бүрийн сувгийн мэдээлсэнээр хоёроос дөрвөн хүн шархаджээ. БНАСАУ-ын талаас  20 орчим удаа их буугаар буудав. Солонгосын УАЙ-ТИ-ЭН телевизийн сувгийн мэдээлсэнээр Өмнөд Солонгос хариу гал нээсэн байна.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр Санкт-Петербург хотод олон улсын “Дэлхийн барыг авран хамгаалах” чуулган дээр үг хэлнэ. Түүнчлэн Орос улсын ерөнхий сайд Бангладеш улсын засгийн газрын тэргүүн Шейх Хасин Вазеда болон Дэлхийн банкны  тэргүүн Роберт Зелликтэй, хурлын бусад төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн аж.

Олон улсын шүүх, хамтын хүчний үр дүн байх ёстой бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө нэр хүндтэй байх ёстой. Нюренбергийн шүүх хурлын ажиллагаа эхэлсний 65 жилийн ойд зориулсан музейг германы Нюренберг хотод нээх ёслолын ажиллагаан дээр Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдлээ. Энэ ажиллагаанд АНУ, Орос, Герман, Франц, Их Британ улсуудын төлөөлөгчид  оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вень Зябао 11-р сарын 23-24- ОХУ-д албан ёсоор айлчлах үеэрээ тэргүүлэх салбар дахь стратегийн түншлэлийн цаашдын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Тэрээр Орос улсын ерөнхий сайд Вдадимир Путинтэй ээлжит удаагаа уулзаж, орос, хятадын бизнес форумд оролцоно. Сүүлийн үед орос, хятадын харилцаа стратегийн шинж чанартай болоод байна.
Африкийн Буркина-Фасо улсад өнөөдөр сүүлийн 23 жил явагдаж байгаагүй Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна.1987 онд тус улсад төрийн эргэлт гарч засгийн эрхийг Блэз Компаоре хүчээр авчээ. Сонгуульд  7 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. 3 сая гаруй  сонгогч ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Ихэнх ажиглагчид   Блэз Компаорег бараг өрсөлдөгчгүй гэж үзэж байгаа аж.
Орос улс НАТО хоёр хамтран  пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ системийг аюулгүй байдлыг өөрийн  бүсэд цэргийн ажиллагаагаар зохицуулах хариуцлагатай зарчмын үндсэн дээр байгуулж болох юм-гэж  Орос улсын ШУА-ийн АНУ , Канад судлалын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев “Оросын дуу хоолойд “ өгсөн ярилцлагадаа хэллээ.
Умард-Атлант эвсэл  Москва хоорондын  харилцааны царцмаг үе болон харилцан гомдоллох тэр цаг үе ард үлдлээ. Шинэ үе эхэлж бидний өмнө бүрэн дүүрэн ажиллагаа байна. Ийм дүгнэлтийг  Орос-НАТО  дээд хэмжээний уулзалтад оролцсон төрийн тэргүүнүүд  хийлээ. 29 орны буюу Орос улсын тэргүүн Дмитрий Медведев оролцсон дээд хэмжээний уулзалт 11-р сарын 20 нд Лиссабонд болж өнгөрлөө.
Дэлхийд Орос-Нато гийн  хамтын хүчээр шийдвэрлэх зохих олон асуудал бий гэж орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Тэдгээр асуудлуудын дотор терроризм, далайн дээрмэчидтэй тэмцэх болон пуужингийн довтолгооноос хамгаалах салбар гэж  ням гаригт Лиссабоны дээд хэмжээний уулзалтын дүнгийн талаар өөрийн интернет “твиттер” дээ бичжээ.
Иран улс атомын эрчим хүчийг энхэд ашиглах эрхтэй бөгөөд энэ улсын атомын үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр нь энх тайвны зорилготой бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний байгууллага МАГАТЭ –д бэлэн гэдгээ нотлох ёстой. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Лиссабонд болсон  дээд хэмжээний уулзалтын дүнд зориулсан  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Москвагаас ярьж байна! Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна. Япон улс бусад хөрш  орнуудтайгаа   харилцаагаа хэвийн болгоход одоо болтол түүний өс хонзон саад болж байна. Ийм дүгнэлтийг  москвагийн “ Независимое военное обозрение” сонинд ШУА ийн Алс-Дорнодын  хүрээлэнгийн шинжээч Александр Шлындо, Николай Тебин нар бичжээ.
Орос улсад НАТО ямарч аюул занал авчирахгуй боллоо. Энэ тухай баасан гаригт Лиссабоны дээд хэмжээний уулзалтаар  сайшаагдсан эвслийн стратегид тусгажээ. Бид Орос улстай стратегийн түншлэлийг хүсч түүний дагуу үйл ажиллагаа явуулж , тэднээс  харилцан ажиллагааг хүлээж байна гэж  баримт бичигт заажээ.Ийм томъелол эвслийн түүхэнд анх удаа бичигджээ.
ОХУ-НАТО  дээд хэмжээний уулзалт  хоёр талын харилцаанд шинэ ү еийг нээнэ гэдэгт Москва найдаж байна. Ер ө нхийл ө гч Дмитрий Медведев стратегийн т ү ншлэлийг х ө гж үү лэх болон ПДХ системийг Европт байгуулах  саналууд Лиссабоны уулзалт дээр дэвш үү лнэ. Ө чигд ө р эвслийн гиш үү н 28 улс стратегийн узэл баримтлалаа сайшаав.
65 жилийн өмнө Нюрнбергийн процесс нэртэй урьд өмнө болж  байгаагүй том хэмжээний шүүх хурал эхэлж,  нацизмын болон Гитлерын ойрын хүмүүсийг ард түмнүүдийн оролцоотой шүүх хурал олон сар өдөр үргэлжилж дэлхийн хууль цаазанд шинэ чиглэл болох –олон улсын эрүүгийн эрх бий болсон байна. Түүний чухал нь өнөөдөр бүр ч нэмэгдэж байна.
Канадын Гадаад хэргийн яам  Монреаль дахь Орос улсын Ерөнхий консулд балмад явдал гаргасан хэрэгт түгшиж буйгаа илэрхийлсэн байна.   хувьд  11-р сарын 16 ны шөнө гурван нүүрэндээ багтай гурван хүн байшин руу нилээд олон чулуу, шилтэй будаг шидсэн байна.  Консулын ажилтнуудаас хохирол амсаагүй аж.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
3
4
5
8
16