×
Улс төр 31 Аравдугаар сарын 2010
 Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев   Орос улс,   Вьетнамын  төрийн тэргүүнүүд хоёр улсын хөрөнгө оруулалтын хэлхээ холбооог хөгжүүлэхэд  хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж  үзэж байна. Энэ тухай Ханойд болсон хоёр орны ажил хэргийн хүмүүсийн уулзалт дээр тэр мэдэгджээ. Эдгээр холбоог хөгжүүлэхэд сайхан үндэс суурь тавигдсан байгаа.
Орос, Азербайжан, Армени улсын  гурван  ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Астраханьд Уулын Карабахын асуудлыг дахин хэлэлцлээ. Ийм бүрэлдэхүүнээр гурван  улсын ерөнхийлөгч  зөвхөн нэг  жилийн дотор  гурав дахь  удаагаа уулзаж байгаа юм. Тэдний анх уулзсан үеээс хойш Дмитрий Медведев Ильхан Алиев,  Серж Саргсян нартай бүр долоо дахь удаагаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна.
Орос улсын хар тамхиийг  хянах алба саяхан болсон  орос-америкийн хар тамхины эсрэг зохион явуулсан ажиллагаанд  Афганистаны эрх баригчид ойлгомжгүй хандаж байна гэж үзэв. Энэ тухай РИА -Новости  агентлаг их сурвалжаасаа мэдээлжээ. Афганы эрх баригчид нь энэ утхай мэдээлэлтэй, тэндхийн ангиуд үүнд оролцсон тухай их сурвалж сануулжээ.
Орос улс Вьетнам улсын хоорондын харилцаа стратегийн түншлэлийн чанартай. Энэ тухай Вьетнам улсын ерөнхийлөгч Нгуен Минь Чиет өнөөдөр Орос улсын тэргүүн Дмитрий Медведевтэй хоёр улсын хооронд байгуулсан хэд хэдэн баримт бичигт гарын үсэг  зурсны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
О рос улс Вьетнамын Засгийн газар вьетнамын анхны атомын цахилгаан станц барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ханойд болсон уг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  хоёр улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Нгуен Минь Чиета нар байлцав. Дээд хэмжээнд болсон хэлэлцээрийн үеээр нийт 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29