×
Улс төр 30 Аравдугаар сарын 2010
Оросын бүс нутгийн нэг  Курилын арлуудаар Орос улсын ерөнхийлөгчийн явахыг гадаадын орнуудтай хэлэлцэх нь учир утгагуй асуудал юм гэж Кремлээс мэдэгдлээ.  Дмитрий Медведевын Курилын арлуудад очихоор шийдсэнийг Японы  тал сөргөөр хүлээн авсан  тухай Кремлээс хийсэн мэдэгдэлд Москва өндөр албан тушаалтнаа өөрийн нутаг дэвсгэр дээр аялахад хэн нэгэнтэй зөвлөлдөх бодолгүй байна гэжээ.
нээлттэй, тэр тусмаа янз бүрийн холбоо байгуулахад бэлэн байна. Энэ тухай бямба гаригт Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ханойд болж байгаа  Орос -Ази-Номхой далайн бүс нутгийн орнуудын хоёрдугаар дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Орос улсын тэргүүн Индонези, Тайланд  улсын тэргүүн нарт саяхан болсон байгалийн гамшигт олон хүний амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао  Япон улсын Ерөнхий сайд Наото Кантай японы Дяоюйдао / Сенкаку/ аралын    маргаантай асуудлаар уулзахаас татгалзав. Энэ тухай Баасан гаригт Ханойд  БНХАУ –ын  Гадаад Хэргийн яамны  сайдын туслах Ху Жэньъюэ мэдээлсэн байна. Тэрээр бий болоод байгаа нөхцөл байдалд японы тал хариуцлага хүлээнэ гэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29