×
Улс төр 23 Аравдугаар сарын 2010
Орос улс Туркмени улсын хамтын ажиллагааны гол хүчин зүйл бол  эрчим хүч хэвээр байх болно.  Энэ салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд манай улс бэлэн байна гэж Орос улсын ерөнхийлэгч Медведев Туркмени улсын ерөнхийлэгч Гурбангула Бердымухамедовтой уулзахдаа мэдэгджээ. Ингэхдээ тэр Туркмени улсыг ирээдүйгээ харж Орос улстай шинэтгэлийн болон шинэ технологийн салбарт хамтран ажиллаж эхлэхийг уриалсан.
-АНУ-д интернет «Викиликс»- ийг тойрсон шугиан гараад байна. Иракийн  дайнтай холбоотой Пентагоны  маш нууц мэдээллийг онгорсон бямба гаригийн шөнө  нийтлсэн нь америкийн түүхэнд цэргийн нууц алдагдсан хамгийн том хэрэг боллоо. Интернетэд америкийн  цэргийн ажиллагаатай холбогдолтой 400 мянга орчим баримт бичиг  тавигджээ.
Иракийн дайны тухай Пентагоны  хэд хэдэн нууц материалыг бие даасан WikiLeaks Интернет сайтан дээрээ тавьжээ. Эдгээр нь  урьд өмнө огт дэлгэгдэж байгаагүй бөгөөд энгийн  хүмүүсийн үхэл, баривчлагдсан хүмүүсийг  доромжлон зовоож байгаа  болон  энэ дайнд Ираны гүйцэтгэж байгаа үүргийн тухай нийт  4 мянга орчим   баримт сэлт  байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29