×
Улс төр 20 Аравдугаар сарын 2010
Довильд Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүдтэй уулзсныхаа дараа Д.Медведев, Лиссабонд болох ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд оролцохыг зөвшөөрсөн явдал дэлхийн улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн гол сэдэв боллоо. Энэ уулзалт бол 2008 он 8-р сард Гүрж улстай дайтсаны дараах ОУ-НАТО- гийн анхны бүрэн хэмжээний уулзалт юм.
Нийтийн эмх замбараагуй байдлыг зохион байгуулсан хэргээр  Киргизи улсын ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын дүүтэй холбогдолтой шүүх хурал эхэллээ.Хэргийн аюулгуй байдлыг хангах үүднээс хэргийг  Бишкекийн Цэргийн шүүхэд хянаж байна.
Хятад улсын Хайнань арал дахь Тэнгисийн Цэргийн Хүчний /ТЦХ/ баазад хамгийн сүүлийн үеийн атомын «Шань» ангиллын шумбагч онгоц байрлууллаа. Эрэг дээр байгаа шумбагч онгоцнуудын зургийг Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг өнөөдөр тараав. «Шань» ангиллын тэдгээр онгоц урьд байсан «Хань» онгоцны шинэчилсэн загвар аж.
Грозный дахь Чеченийн парламентын  байшинг дайрсан алан хядагчид Хусейн Гакаевын дээрмийн бүлгийнх байжээ. Гакаев, алан хядагчдын толгойлогчид Доку Умаровын дээрмийн бүлгээс салж гарсан бөгөөд түүний мэдэлд одоо бүс нутгийн ихэнх алан хядагчид очсон байна гэж чеченийн хүчний байгууллагын мэдээлэлээс иш татаж Россия -24 суваг уламжилжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29