×
Улс төр 19 Аравдугаар сарын 2010
Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арал хэнд харъяалагдаж байгаа тухай маргааныг даамжруулсан олон нийтийн цуглаан жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон, Хятад улсуудад болжээ. Хятадын жагсагчид Япон улсад сургамж өгч хятадын мэдлийн арлыг хамгаалахыг засгийн газраасаа шаардсан байна. Хэдэн мянган оюутнууд японы машинуудыг эвдлэж, японы бүтээгдхүүнд хориг тавихыг шаарджээ.
Дэлхий дээр секунд тутамд нэг хүн өлсгөлөнгөөр нас барж байна. Энэ аймшигтай тоо баримтыг Бүх дэлхийн хүнсний байгууллага нийтэллээ. БДХБ-ын шинжээчдийн мэдээгээр дэлхий даяар тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Дахиад хэдэн арван сая хүн байнгын хүнсний хомсдол, өлөн зэлмэн байдалд байна. Бүх өлсгөлөн хүмүүсийн гуравны хоёр нь ази номхон далайн орнуудад амьдарч байна.
Европт аюулгүй байдлыг бэхжүүлэхийг Орос улс сонирхож байна. Үүнд тохирсон шинэ гэрээ байгуулах Орос улсын  санал болон энэ хүрээнд гаргаж байгаа хүчин чармайлт дэлхий дахинд зохих хэмжээний талархал хүлээнэ гэдэгт Москва найдаж байна гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Европын аюулгүй байдлын талаар шинэ гэрээ байгуулах саналаа тэрээр хоёр жилийн өмнө Герман улсад мэдэгдсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29