×
Улс төр 15 Аравдугаар сарын 2010
Эрчим хүч, хөрөнгө оруулалт-санхүү болон цэрэг-техникийн салбарт өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлэх асуудал Кремльд өнөөдөр болсон Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нарын яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна. Венесуэлийн ерөнхийлөгч пүрэв гагигт Москвад албан ёсоор айлчилж байна. Оросын төрийн тэргүүний Москва орчмын өргөөнд хоёр ерөнхийлөгчийн албан бус уулзалт болж байна.
Араб үндэстэн голдуу оршин суудаг зүүн Иерусалимд Израиль барилга барих төлөвлөгөөг зарлалаа. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху пүрэв гаригийн орой еврейн хоёр дүүрэгт 238 шинэ байшин барихыг сайшаажээ. Энэ алхам палестин-израилийн энхийн үйл явцыг сэргээх хүчин чармайлтад саад болж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Зөвлөлтийн удирдлагын газар доорх бункерийг устгахаар бүтээсэн америкийн хамгийн хүчтэй цөмийн дулааны Б-53 тэсрэх бөмбөгийг устгах хэрэгтэй. АНУ-ын Эрчим хүчний яамны цөмийн аюулгүй байдлын Үндэсний удирдах газар энэ тухай мэдэгдэв. Ажиглагчид энэ мэдэгдлийг орос-америкийн харилцааг "дахин ачааллах" замд чухал алхам хэмээн мэдэгдлээ. Үүний дараа дараагийн  алхамыг хийх ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29