×
Улс төр 14 Аравдугаар сарын 2010
 Японы Батлан хамгаалахын сайд Тосими Китазава хоёр талын цэргийн холбооны үйл ажиллагааны бүст Дяоюйдао арлыг оруулсанд АНУ-д талархаж байгаагаа илэрхийлэв. Вашингтон эдгээр арлын нутаг дэвсгэрийн хамаарлын талаарх хоёр орны маргаанд Хятадын эсрэг Японд ийм маягаар туслахаар шийдсэн бололтой. Энэ зөвхөн хоёр талын харилцааны асуудал юм.
Орос улсад хүн амыг тоолох үндсэн үе эхэллээ. Бүх хүнийг бүр тойрог замд байгаа сансрын нисэгчдийг хүртэл тоолно. Хүн амыг тоолох 600 гаруй мянган ажилтан 10-р сарын 14-15- байр, орон сууцаар явж тус улсын хүн амын талаар мэдээлэл цуглуулна. Харин сансрын нисэгчид нэг холбоо барих үеэр тооллогын ажилтны асуултанд хариулна.
Орос улс Абхаз, Өмнөд Осеттэй харилцаагаа хэвийн болгохыг Гүржид уриаллаа. Тбилис улс төрийн хувьд тодорхойлох цаг болсон. Цаашид үүнээс бултах нь утгагүй, ирээдүйгүй хэрэг хэмээн Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр Өвөрбайгалийн аюулгүй байдал, тогтвортой байдлын талаарх олон улсын мэтгэлцээнд оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Тэдний ээлжит 13 дахь уулзалт өнөөдөр Женев хотноо эхэлсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29