×
Улс төр 8 Аравдугаар сарын 2010
Япон улс Орос улстай нөхөрсөг, үр бүтээлтэй харилцаа тогтоох бодолтой байна. Гадаад хэргийн яамны дэд сайд Коро Бэссе Оросын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкинтай Москвад яриа хэлэлцээ хийхдээ энэ тухай мэдэгдэв. Урьд Японы тал Өмнөд Курилийг тойрсон нутаг дэвсгэрийн маргааны талаар ширүүн мэдэгдэл хийсэн юм.
АСЕАН болон яриа хэлэлцээний түнш орнуудын хоорондын батлан хамгаалах асуудлаарх зөвлөлгөөний түүхэнд терроризмтай тэмцэх, тэнгист аюулгүй байдлыг хангах, байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэх  зэрэг асуудал анх удаа үндсэн сэдэв байлаа. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Нгуен Чи Винь хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.
Европын байгууллага аюулгүй байдлын ноцтой асуудлыг шийдэх чадваргүй. Бүгд найрамдах Кипр улсын нийслэл Никосид болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Европын аюулгүй байдлын шинэ бүтэц боловсруулах оросын санаачилга нөхцөл байдлыг засч залруулна гэж тэр хэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29