×
Улс төр 6 Аравдугаар сарын 2010
Афганистаны засаг захиргаа улс оронд олон жил үргэлжилж байгаа дайныг эцэслэхийн тулд "Талибан" хөдөлгөөний удирдлагатай нууц яриа хэлэлцээ хийж байна. "Аль-Жазира" телевиз афганистан, арабын мэдээллийн эх сурвалжаас иш татан өнөөдөр энэ тухай мэдээлэв. Тэдний мэдээлснээр яриа хэлэлцээ одоогоор "урьдчилсан шатандаа" байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Алжирт нэг өдөр айлчилж байна. Алжирийн Хуари Бумедьены нэрэмжит нийслэлийн нисэх буудалд ерөнхийлөгч Д.Медведевийг  тус улсын ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика угтлаа. Үүний дараа хоёр орны удирдагч товч уулзав. Д.Медведев Алжирт шахуу хөтөлбөртэй айлчилж байна.
Зөвхөн хамтын хүчээр Евразид терроризм, мансууруулах бодистой тэмцэх нэгдсэн орон зай байгуулна. Ийм үйлсэд хоёр нүүр гаргахаас татгалзах хэрэгтэй. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Брюссельд болж байгаа "Ази-Европ" форумын үеэр энэ тухай мэдэгдэв. Энэ жил тус форумд Орос, Австрали, Шинэ Зеланд нэгдсэн юм. Европын Холбоо, азийн орнуудыг нэгтгэдэг томоохон форумд Орос улс хоосон ирсэнгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29