×
Улс төр 5 Аравдугаар сарын 2010
АНУ Афганистан дахь цэргийн стратегиа өөрчлөх бодолтой байна гэж ерөнхийлөгч Барак Обама хэллээ. Энэ улсад сүүлийн саруудад зэвсэгт этгээдүүдийн эсрэг тэмцэл идэвхжиснийг тэрээр Конгресст танилцуулсан илгээлтдээ тэмдэглэв. Барак Обама Афганистанд америкийн 30 мянган цэргийн албан хаагч илгээхээр шийдсэнээ батална. Тэд терроризмын эсрэг ажиллагаа дуустал ирэх оны зун  хүртэл тус газар байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 10-р сарын 6-нд Алжирийн ерөнхийлөгч Абдельазиза Бутефликийн урилгаар тус улсад айлчилна. Орос улсын төрийн тэргүүн 10-р сарын 7-8- ЗХУ задарснаас хойш анх удаа Кипрт очих тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Хоёр талын яриа хэлэлцээнд худалдаа эдийн засгийн харилцааны ирээдүйг хэлэлцэнэ.
Орос улс өнөөдөр албан ёсоор "Ази-Европ" форумд нэгдэж байна. Брюссельд болж байгаа дээд хэмжээний уулзалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавров улс орнноо төлөөлж байна. Орос, Австрали, Шинэ Зеланд бүс нутаг хоорондын байгууллагад элсэх ёслолын ажиллагаа АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн хоёр дахь өдөр Брюсселийн Хааны ордонд болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29