×
Улс төр Аравдугаар сар 2010
 Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев   Орос улс,   Вьетнамын  төрийн тэргүүнүүд хоёр улсын хөрөнгө оруулалтын хэлхээ холбооог хөгжүүлэхэд  хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж  үзэж байна. Энэ тухай Ханойд болсон хоёр орны ажил хэргийн хүмүүсийн уулзалт дээр тэр мэдэгджээ. Эдгээр холбоог хөгжүүлэхэд сайхан үндэс суурь тавигдсан байгаа.
Орос, Азербайжан, Армени улсын  гурван  ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Астраханьд Уулын Карабахын асуудлыг дахин хэлэлцлээ. Ийм бүрэлдэхүүнээр гурван  улсын ерөнхийлөгч  зөвхөн нэг  жилийн дотор  гурав дахь  удаагаа уулзаж байгаа юм. Тэдний анх уулзсан үеээс хойш Дмитрий Медведев Ильхан Алиев,  Серж Саргсян нартай бүр долоо дахь удаагаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна.
Орос улсын хар тамхиийг  хянах алба саяхан болсон  орос-америкийн хар тамхины эсрэг зохион явуулсан ажиллагаанд  Афганистаны эрх баригчид ойлгомжгүй хандаж байна гэж үзэв. Энэ тухай РИА -Новости  агентлаг их сурвалжаасаа мэдээлжээ. Афганы эрх баригчид нь энэ утхай мэдээлэлтэй, тэндхийн ангиуд үүнд оролцсон тухай их сурвалж сануулжээ.
Орос улс Вьетнам улсын хоорондын харилцаа стратегийн түншлэлийн чанартай. Энэ тухай Вьетнам улсын ерөнхийлөгч Нгуен Минь Чиет өнөөдөр Орос улсын тэргүүн Дмитрий Медведевтэй хоёр улсын хооронд байгуулсан хэд хэдэн баримт бичигт гарын үсэг  зурсны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
О рос улс Вьетнамын Засгийн газар вьетнамын анхны атомын цахилгаан станц барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ханойд болсон уг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  хоёр улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Нгуен Минь Чиета нар байлцав. Дээд хэмжээнд болсон хэлэлцээрийн үеээр нийт 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Оросын бүс нутгийн нэг  Курилын арлуудаар Орос улсын ерөнхийлөгчийн явахыг гадаадын орнуудтай хэлэлцэх нь учир утгагуй асуудал юм гэж Кремлээс мэдэгдлээ.  Дмитрий Медведевын Курилын арлуудад очихоор шийдсэнийг Японы  тал сөргөөр хүлээн авсан  тухай Кремлээс хийсэн мэдэгдэлд Москва өндөр албан тушаалтнаа өөрийн нутаг дэвсгэр дээр аялахад хэн нэгэнтэй зөвлөлдөх бодолгүй байна гэжээ.
нээлттэй, тэр тусмаа янз бүрийн холбоо байгуулахад бэлэн байна. Энэ тухай бямба гаригт Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ханойд болж байгаа  Орос -Ази-Номхой далайн бүс нутгийн орнуудын хоёрдугаар дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Орос улсын тэргүүн Индонези, Тайланд  улсын тэргүүн нарт саяхан болсон байгалийн гамшигт олон хүний амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао  Япон улсын Ерөнхий сайд Наото Кантай японы Дяоюйдао / Сенкаку/ аралын    маргаантай асуудлаар уулзахаас татгалзав. Энэ тухай Баасан гаригт Ханойд  БНХАУ –ын  Гадаад Хэргийн яамны  сайдын туслах Ху Жэньъюэ мэдээлсэн байна. Тэрээр бий болоод байгаа нөхцөл байдалд японы тал хариуцлага хүлээнэ гэв.
Орос улс ба Ази-Номхон далайн  бүс нутгйин орнууд шинэчлэлийн замд Ханойд болох Ази-Номхон далйн орнуудын бүс нутгийн орнуудын  дээд хэмжээний уулзалтын өмнө Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хисэн мэдэгдэлдээ Орос улс “азийн баруудын ”  хамт шинэлэлийг хийнэ гэв. Түүний ярьснаар “ шат дараалсан уулзалтууд харин ч бүр олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх түлхэц өгөх аж.
Афганистаны дөрвөн хар тамхины лабораторийг устгах ажиллааганд Орос улсын туйгай алба АНУ-тай хамтран ажиллаж байна. Энэ тухай Орос улсын  хар тамхи хянах  улсын албаны тэргүүн Виктор Иванов өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчидад мэдэгдлээ. Энэ тухай манай сурвалжлагч. Энэ ажллагаа Пакистаны хилээс нилээд хэдэн км зайтай болж байна.
Орос улс Афганистан руу өөрийн сургагчдыг болон эвслийн ажиллагаанд оролцуулах цэрэг явуулахыг НАТО сонирхож болох юм. Москва ийм зүйл хийхгүй. Орос  улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ийм санал бодолтой байна. Афганистан дахь барууны эвслийн хүчний гол баатруудын нэг Их Британ улсын хэвлэл мэдээлэлийнхэн, натогийн цэргийн ажиллагаанд Москваг оролцуулах боломжийн тухай идэвхитэй хэлэлцэж эхэллээ.
Оросын улсын ерөнхийлөгч Д. Медведев “Полицийн тухай” хуулийг 2011 оны 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болгохыг санал болголлоо. Урьд нь энэ хуулийг 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болгоно гэж үзэж байсан юм. Олон нийтийн хэлэлцүүлгийн дүнд өөрчлөлт оруулсан энэ хуулийн төслийг ерөнхийлөгч өчигдөр Улсын Думд өргөн барилаа.
Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ийн олон улсын хорооны 99-р чуулган өнөөдөр Вена хотод нээгдэж байна. Афганистаны мансууруулах бодисны эсрэг хийх тэмцлийн НҮБ-ийн шинэ стратегийг боловсруулах асуудал хэлэлцэх хэргийн нэг гол сэдэв байх болно. Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ийн олон улсын хороо чуулганаа хоёр жилд нэг удаа хийдэг юм.
 Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев Астарханьд Армен, Азербайджан улсуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзаж байна. Серж Саргсян, Ильхам Алиев нартай тууний хийж байгаа өнөөдрийн хэлэлцээр Уулын Карабахын зохицуулалтын асуудалд зориулагдсан байна. 1988 оны 2-р сард ТУХН-ийн улсуудын орон зайд нилээд хор уршигтай будилаан болсон нь энэ байлаа.
  НҮБ-ийн мансууруулах бодис болон үүнээс үүдсэн гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газар Афганистаны мансууруулах бодисны үйлдвэрлэлтэй тэмцэх шинэ стратеги боловсруулж байна. Энэ ажил нь намуу цэцгийн тариалангийн талбайг устгаж бусад хөдөө аж ахуйн ургамлыг тариалахад тариачдад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ гэж удирдах газрын шинэ тэргүүн ярилаа.
Москвад өнөөдөр нээгдэж байгаа Олон улсын “Интерполитех” үзэсгэлэнд аюулгүй байдлын хангах хэрэгсэл болон зэвсэглэл, тусгай зориулалтын техник үйлдвэрлэдэг оросын болон гадаадын 300 гаруй компани оролцож байна. “ Энэ удаагийг үзэсгэлэнд анх удаа тусгай зориулалтын овор ихтэй теникийг үзүүлнэ. Энэ үзэсгэлэнг 15 мянган хүн узнэ гэж тооцсон байна.
  Дубровка дахь Театрийн төвд болсон алан хядах ажиллагаанд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг Москвад хүндэтгэж байна. 2002 оны 10-р сарын 23-ны үдэш, “Норд-Ост” хөгжимт жүжиг үзэхээр театрийн төвд цугларсан 900 узэгчдийг, 40 алан хядагчид барьцаалсан билээ. 10-р сарын 26-ны өглөөгүүр тусгай ажиллагаа эхлэж барьцаалагдсан хүмүүсийн ихэнхийг суллалсан юм.
Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн  нэр хүнд гурван сарын  дотор 30 буураад байна. Төрийн удирдагчдын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа талаар олон ниитийн санал асуулгад оролцсон иргэд ийн  70 хувь нь  сэтгэл дундуур байгаа ажээ.Ийм шалтгаанаар  Николя Саркози ямарч үнэ цэнээр хамаагүй төдийлөн ховор хийгдэх тэтгэврийн шинэчлэлд санаархаж байгаа юм.
  НҮБ 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1945 оны 10 -р сарын 24 нд НҮБ-ын дүрэм хучин төгөлдлөр  болсон юм. Тэр үед тус байгууллагат  51 улс  орон  гишүүнээр элсчээ. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага  нь дэлхийн хамгийн их нөлөө бүхий эгнээндээ 192 орон багтаасан байгууллага болжээ.
 Ирэх оны хоёрдугаар сард  Аюулгүй байдлын  асуудлаар болох жил бүрийн Мюнхений олон улсын хуралд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцохгуй. Энэ асуудлыг Кремльд тайлбарлахдаа ерөнхийлөгчийн ажлын нягт хувиартай холбож байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол  учир зөвхөн үүнд  байгаа юм биш.Мюнхенд болох хурлын гол сэдэв нь Кавказын асуудал байх болно.
Иракийн Засгийн Газар "Викиликс"ийн нийтэлсэн  баримтуудаар  мөрдөн байцаах ажил явуулна. Энэ тухай Дотод яамны орлогч дарга Хусейн Камаль Багдад өнгөрсөн  бямба гаригт мэдэгдлээ. Тэр хэлэхдээ хүний эрхийг зөрчихөд буруутай бүх хүн шүүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэв. Олон улсын эрхийг хамгаалах ««Хьюман райтс уотч» байгууллага мөн мөрдөн  байцаалт явуулахыг шаардав.
Орос улс Туркмени улсын хамтын ажиллагааны гол хүчин зүйл бол  эрчим хүч хэвээр байх болно.  Энэ салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд манай улс бэлэн байна гэж Орос улсын ерөнхийлэгч Медведев Туркмени улсын ерөнхийлэгч Гурбангула Бердымухамедовтой уулзахдаа мэдэгджээ. Ингэхдээ тэр Туркмени улсыг ирээдүйгээ харж Орос улстай шинэтгэлийн болон шинэ технологийн салбарт хамтран ажиллаж эхлэхийг уриалсан.
-АНУ-д интернет «Викиликс»- ийг тойрсон шугиан гараад байна. Иракийн  дайнтай холбоотой Пентагоны  маш нууц мэдээллийг онгорсон бямба гаригийн шөнө  нийтлсэн нь америкийн түүхэнд цэргийн нууц алдагдсан хамгийн том хэрэг боллоо. Интернетэд америкийн  цэргийн ажиллагаатай холбогдолтой 400 мянга орчим баримт бичиг  тавигджээ.
Иракийн дайны тухай Пентагоны  хэд хэдэн нууц материалыг бие даасан WikiLeaks Интернет сайтан дээрээ тавьжээ. Эдгээр нь  урьд өмнө огт дэлгэгдэж байгаагүй бөгөөд энгийн  хүмүүсийн үхэл, баривчлагдсан хүмүүсийг  доромжлон зовоож байгаа  болон  энэ дайнд Ираны гүйцэтгэж байгаа үүргийн тухай нийт  4 мянга орчим   баримт сэлт  байгаа аж.
Орос, АНУ-ыг  Азийн томоохон байгууллага-Зүүн Азийн хамтын нийгэмлэгт гишүүнээр элсэхийг  урьж байна. Эдгээр хоёр улсыг элсүүлснээр мөн байгууллага олон улсын ба бус нутгийн асуудлуудыг шийдвэрлэх илүү өргөн боломжтой болно. Ханойд болох  Зүүн -Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын зохицуулагч, БНСВУ-ын гадаад хэргийн дэд сайд Дао Вьет Чунг энэ тухай мэдэгдлээ.
 11 сарын сүүлчээр АНУ -ын Сенатад стратегийн давшилтат зэвсэгллийн шинэ хэлэлцээрээр  санал хураалт явагдана гэж Орос улс тооцоолж байна. Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков мэдэгдэхдээ:  Ийм баримжаа байна. Энэ асуудал дэндүү чухал тул хойшлуулж эс болно.Тэрээр Улсын думын холбогдох хороонуудад  7 сард уг баримт бичгээр санал асуулга явуулсан тухай сануулав.
"Эрчим хүчний салбар бол Орос улс Түркмени улс  хоорондын хамтын ажиллагаааны шийдвэрлэх  гол зүйл юм " гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр энэ хамтын ажиллагааны  сонирхолтой талуудыг цаашид ч хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Гурбангула Бердымухамедовтай Туркменбашид хийсэн хэлэлцээрийн уеээр  онцлов.
Хятад улс Хайнань арлын Санья хотын ойролцоох Тэнгисийн цэргийн хүчний бааз дээр «Шан» ангилалын шинэ үеийн цохилтын атомын усанд шумбагч хөлөг онгоц байрлууллаа. Японы Киодо агентлаг энэ тухай мэдээлээд энэ хөлөг онгоцны зургий нь тавьсан байна.
 Оросын ерөнхийлөгч, Түркмэн улсад хийж байгаа 2 өдрийн айлчлалаа өнөөдөр эхлэж байна. Тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой Орос улсын ерөнхийлөгч олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Юуны түрүүнд Орос, Түркмэн улсуудын эрчим хүчний салбар дахь 2 талын хамтын ажиллагааг авч хэлэлцэнэ.
Довильд Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүдтэй уулзсныхаа дараа Д.Медведев, Лиссабонд болох ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд оролцохыг зөвшөөрсөн явдал дэлхийн улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн гол сэдэв боллоо. Энэ уулзалт бол 2008 он 8-р сард Гүрж улстай дайтсаны дараах ОУ-НАТО- гийн анхны бүрэн хэмжээний уулзалт юм.
Нийтийн эмх замбараагуй байдлыг зохион байгуулсан хэргээр  Киргизи улсын ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын дүүтэй холбогдолтой шүүх хурал эхэллээ.Хэргийн аюулгуй байдлыг хангах үүднээс хэргийг  Бишкекийн Цэргийн шүүхэд хянаж байна.
Хятад улсын Хайнань арал дахь Тэнгисийн Цэргийн Хүчний /ТЦХ/ баазад хамгийн сүүлийн үеийн атомын «Шань» ангиллын шумбагч онгоц байрлууллаа. Эрэг дээр байгаа шумбагч онгоцнуудын зургийг Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг өнөөдөр тараав. «Шань» ангиллын тэдгээр онгоц урьд байсан «Хань» онгоцны шинэчилсэн загвар аж.
Грозный дахь Чеченийн парламентын  байшинг дайрсан алан хядагчид Хусейн Гакаевын дээрмийн бүлгийнх байжээ. Гакаев, алан хядагчдын толгойлогчид Доку Умаровын дээрмийн бүлгээс салж гарсан бөгөөд түүний мэдэлд одоо бүс нутгийн ихэнх алан хядагчид очсон байна гэж чеченийн хүчний байгууллагын мэдээлэлээс иш татаж Россия -24 суваг уламжилжээ.
Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арал хэнд харъяалагдаж байгаа тухай маргааныг даамжруулсан олон нийтийн цуглаан жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон, Хятад улсуудад болжээ. Хятадын жагсагчид Япон улсад сургамж өгч хятадын мэдлийн арлыг хамгаалахыг засгийн газраасаа шаардсан байна. Хэдэн мянган оюутнууд японы машинуудыг эвдлэж, японы бүтээгдхүүнд хориг тавихыг шаарджээ.
Дэлхий дээр секунд тутамд нэг хүн өлсгөлөнгөөр нас барж байна. Энэ аймшигтай тоо баримтыг Бүх дэлхийн хүнсний байгууллага нийтэллээ. БДХБ-ын шинжээчдийн мэдээгээр дэлхий даяар тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Дахиад хэдэн арван сая хүн байнгын хүнсний хомсдол, өлөн зэлмэн байдалд байна. Бүх өлсгөлөн хүмүүсийн гуравны хоёр нь ази номхон далайн орнуудад амьдарч байна.
Европт аюулгүй байдлыг бэхжүүлэхийг Орос улс сонирхож байна. Үүнд тохирсон шинэ гэрээ байгуулах Орос улсын  санал болон энэ хүрээнд гаргаж байгаа хүчин чармайлт дэлхий дахинд зохих хэмжээний талархал хүлээнэ гэдэгт Москва найдаж байна гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Европын аюулгүй байдлын талаар шинэ гэрээ байгуулах саналаа тэрээр хоёр жилийн өмнө Герман улсад мэдэгдсэн билээ.
Франц улсын хойд нутгийн амралт сувилалын жижигхэн Довиль хот, Орос, Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүд Д.Медведев, Николя Саркози, Ангела Меркель нарын даваа гаригт эхлэх уулзалтанд бэлэн болоод байна. АНУ, Орос улс, Европ, Орос улсын хоорондын тэгш эрхтэй харилцаанд «дахин ачаалал» болохоор уулзалт болно гэж  Елисейн ордонд үзэж байна.
Франц, Герман улсууд Орос, ЕХ-ны визийг өөрчлөх асуудлыг дэмжинэ гэдгэт Москва найдаж байна. Д.Медведев, Николя Саркози, Ангела Меркель нарын уулзалт болохын өмнөхөн оросын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько энэ тухай мэдэгдлээ. Тэд өнөө орой францийн Довиль хотод хэлэлцээрээ эхлэнэ.
Орос улсыг тэгш эрхт, идэвхитэй оролцогчийн хувьд олон улсын тавцанд хүлээж байна. Марокко улсын Марракеше хотод болсон дэлхийн улс төрийн бодлогын талаархи бага хуралд оролцсон ОХУ-ын Улсын думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев ням гаригт сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдлээ.
Москва, Сири улсад хөлөг онгоц эсэргүүцэгч «Яхонт» пуужин нийлүүлэхээс болж, Израиль улс Орос улстай цэргийн хамтын ажиллагаагаа хумихгүй. Израиль улсаас Орос улсад суух шинэ элчин сайд Доррит Голендер «Интерфакс» агентлагт ингэж мэдэгджээ. Израиль улс, Сирии улстай байлдахгүй харин ийм зэвсэг алан хядагчдын гарт орохоос болгоомжилж байна гэж тэр хэлсэн байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
2
7
11
17
25
29