Кабул хотын сонгуулийн төв болон санал өгөх хэсэгт бямба гаригийн өглөө 7 цагт хүмүүс урт дараалалд зогсчээ.Парламентын сонгуульд санал өгөхөөр ирсэн хүмүүс талибан хөдөлгөөнийхнөөс эмээхгүй байгаа, шаардлагатай бол гартаа зэвсэг барин санал өгөх эрхээ хамгаална гэцгээж байна. Афганистаны нийслэлийн захиргааны 7 болон 3 дахь тойргийн саналын хэсэгт нэр дэвшигчдийн төлөө санал өгөхөөр олон хүн цуглажээ.