×
Улс төр Есдүгээр сар 2010
Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон тус бүгд найрамдах улсын зүүн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа хууль бус зэвсэгт бүлгийг зэвсгээ хураалгахыг шаардлаа. Шаардлагыг биелүүлэхгүй бол зохих арга хэмжээ авна хэмээн Тажикистаны хүчний байгууллагын дээгүүр тушаалын эх сурвалж тэмдэглэв. Афганистаны хилийн ойролцоох Рашт  дүүргийн зүүн хэсэгт 9-р сарын 19-нд Үндэсний гварди болон батлан хамгаалахын автомашины цуваанд зэвсэгт этгээдүүд халджээ.
Афганистан дахь олон улсын эвслийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэл, үүнийг түгээн дэлгэрүүлэхийн эсрэг хангалттай үр нөлөөтэй тэмцэхгүй байна. ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Афганистанаас үүдэлтэй мансууруулах бодисын аюул заналтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын саналд хариулахыг тэрээр энэ хүчнийг командалж байгаа НАТО-д уриаллаа.
Хойд Кавказын Ставрополь хотод оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд хотын нэгэн кафе орчимд тавьсан дэлбэрэх хэрэгсэл бүхий автомашины минаг аюулгүй болгов. Машинд 10 кг тротил дэлбэрэх хэрэгсэл, утсаар ороосон цогцос байжээ. Дэлбэлэхээр заналхийлснээс олон давхар орон сууц, сургууль хоёр барилгаас хүмүүсийг нүүлгэн гаргажээ. Сүүлийн өдрүүдэд хойд Кавказын байдал бүхэлдээ тайван бус байна.
Яончууд өөрсдийнх нь хэмээн үздэг өмнөд Курилийн аралд Орос улсын ерөнхийлөгч очих ёсгүй гэж Японы засгийн газар мэдэгдлээ. Тийш нисэхэд цаг агаар тохиромжгүй байснаас Д.Медведев Камчаткад очлоо. Гэхдээ аралд заавал ч үгүй очино хэмээн ерөнхийлөгч анхааруулав. Зөвлөлтийн төдийгүй Орос улсын төрийн тэргүүн нараас хэн нь ч Өмнөд Курилд очиж байгаагүй.
Хойд болон Өмнөд Солонгос улс сүүлийн хоёр жилд анх удаа цэргийн яриа хэлэлцээ хийхээр пүрэв гаригт тохиролцсон тухай Ренхап агентлаг  Бүгд найрамдах Солонгос улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан лхагва гаригт энэ тухай уламжлав. Хоёр солонгосын цэрэггүй бүст орших Пханмунжомд ажлын түвшинд яриа хэлэлцээ хийхэд бэлэн болохоо БНАСАУ-ын төлөөлөгчид пүрэв гаригт Сөүлд мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдов. Пхеньянд өнөөдөр эхэлсэн намын бага хуралд оролцож байгаа төлөөлөгчид өнөөдөр ийнхүү шийдлээ. Сүүлийн 44 жилд анх удаа болж байгаа томоохон форумын гол сэдэв намын удирдах байгууллагын боловсон хүчний томилгоо юм. Улс орны өнөөгийн удирдагчийн залгамжлагчийг зарлах нь урьдын адил бага хурлын гол зангилаа байна.
Ираны шүүх шинэчлэгчдийг дэмжсэн сөрөг хүчний улс төрийн тэргүүлэх хоёр байгууллагыг тараах тогтоол батлав. Ираны хуучин ерөнхийлөгч Мохаммад Хатамид ойрхон "Лалын Ираны оролцоотой фронт" байгууллага, "Лалын хувьсгалын можахедуудын байгууллага"-ын үйл ажиллагааг бүрмөсөн хоригложээ. Энэ хоёр байгууллага 2009 оны 6-р сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн шинэчлэгчдийг дэмжсэн байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев БНХАУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр тал 10 чухал хэлэлцээр байгуулав. Орос улсын ерөнхийлөгч өнөөдөр Бээжинд БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзлаа. Талууд орос-хятадын түншийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэл, мөн дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойг тохиолдуулсан мэдэгдлийг батлав.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь чуулганы нийт улс төрийн мэтгэлцээн дэлхий нийтийн шуугиан болон хувирлаа. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад үг хэлэх үеэр АНУ, Европын Холбооны орнууд зэрэг 33 төлөөлөгч хурлыг орхижээ. Нью-Йоркт 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагааг хараат бусаар мөрдөн шалгах тухай Ираны удирдагчийн саналд тэд ийнхүү хариулав.
Хуучин Артур боомт буюу Хятадын Далянь хотын Люуйшунь дүүрэгт Орос цэргийн оршуулгын газрын зөвлөлтийн цэргийн хөшөөнд "Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчөөс" алтан бичигтэй, оросын далбааны гурван өнгө бүхий туузаар ороосон хүрэн улаан өнгөтэй гөрсөн цэцэг тавьжээ. Хятад улсад ням гаригаас албан ёсоор айлчилж байгаа Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев энэ цэцгийг хөшөөнд өргөсөн байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятадад албан ёсоор айлчилж байна. Тэрээр өнөөдөр өглөө тус улсын зүүн хойд хэсэгт орших Далянь хотод хүрэлцэн ирлээ. Д.Медведев хуучин Артур боомт буюу Люйшунь дүүргийн Оросын цэргийн оршуулгын газар очив. Тэнд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр, мөн 20-р зууны эхэнд японы булаан эзлэгчдийн эсрэг тэмцэж явсан орос, зөвлөлтийн 20 мянга гаруй цэргийг нутаглуулжээ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятадад 3 өдөр албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ гэж өчигдөр хятадын "Жэньминь жибао" сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Оросын үйлдвэрийн дээд зэргийн технологийн хэсэгт хятадын хөрөнгө оруулалтыг татахыг Москва сонирхож байна.
Иранд зенитийн пуужингийн С-300 цогцолбор нийлүүлэхийг хориглосон Оросын шийдвэрийг энэ долоо хоногт Атлантын далайн хоёр эрэгт хэлэлцлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ оны 7-р сард Тегераны талаар баталсан тогтоолд тус улсад ийм систем нийлүүлэхийг хориглосон гэж оросын Жанжин штаб тодруулав. Ийм тайлбарыг олон талаар тааварлах боломжтой байсан гэж  шинжээчид ярьж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Хятадын ерөнхийлөгч Ху Зианьтао нар урьд тохирсноо хэрэгжүүлж, улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байна. Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 27-нд Бээжинд айлчлах юм. Тэд урьдын адил дээд хэмжээний уулзалтын үеэр энэ жил 5 дахь удаа хоёр талын уулзалт хийж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятадад 3 өдөр айлчлахдаа, 9-р сарын 27-нд Бээжинд БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько энэ тухай уламжлав. Орос, Хятад улс энэ сэдэвтэй холбоотой бүх асуудлаар идэвхтэй хамтран ажиллаж байна.
Япон улс Зүүн-Хятадын тэнгист маргаантай Дяоюйдао, эсвэл япончүүдийн нэрлэдэг Сенкаку арлын ойролцоо саатуулсан хятадын загас агнуурын хөлөг онгоцны ахмадыг сулаллаа. Цэвэр улс төрийн шийдвэр гаргалаа. Шүүх 9-р сарын 29-нд ахмадын үйл ажиллагаанд хууль эрхийн дүгнэлт хийх ёстой байсан. Японы талын мэдэгдсэнээр хөлөг онгоц Японы нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ.
Энэтхэг улс ойрын үед ШХАБ-ын байнгын гишүүн болох бодит боломж байна. Москва хотноо болсон Орос-Энэтхэг-Хятадын бага хуралд оролцогчид ийнхүү таамаглажээ. Орос, Хятад, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан зэрэг Шанхайн "зургаа" "долоо" болон хувирч магадгүй байна.
Хятад улстай тогтоосон харилцаа парламентын олонх эрх баригч нам, мөн сөрөг хүчний намын байр суурь бүрэн давхцдаг Орос улсын нийгэм-улс төрийн амьдралын цөөхөн асуудлын нэг билээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28- Хятадад айлчлахтай холбогдуулан хоёр ярилцлагыг толилуулж байна. Улсын Думын депутатуудын байр суурийг парламентын доод танхимын хуралдааны завсарлагаар бичиж авсан юм.
Ираны эсрэг хориг арга хэмжээ авахад Орос улс нэгдлээ. Ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт энэ зарлигт гарын үсэг зурав. Баримт бичигт Иранд орчин үеийн хэд хэдэн төрлийн  зэвсэг дамжуулахыг хориглож, өөр бусад хязгаарлалт тогтоожээ. Ираны талаар оросын бодлого өөрчлөгдсөн тухай ярьж болох уу?
Саддам Хусейн "Аль-Каида" бүлэгтэй хэзээ ч хамтран ажиллаж байгаагүй, Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаагүйг гэрчлэх баримтыг АНУ-д нийтэллээ. Холбооны мөрдөн шалгах товчооны ажилтнууд 2004 онд Иракийн Засгийн газрын дэд сайд асан Тарик Азизийг байцаасан бичлэгийн тухай өгүүлж байна.
Талибан хөдөлөөн өдөөн хатгасан ч, Афганистанд парламентын сонгууль амжилттай болж өнгөрлөө. Тус улсын сонгуулийн хорооны дарга ийнхүү мэдэгдэв. Сонгуулийн төв хорооны мэдээгээр сонгогчдын ирц 40 орчим хувьтай байжээ. Иргэд санал өгөхөд 400 мянга орчим цэргийн албан хаагч аюулгүй байдлыг хангасан байна. Үүнийг үл харгалзан талибан хөдөлгөөнийхөн хэд хэдэн алан хядах ажиллагаа үйлдэв.
Кабул хотын сонгуулийн төв болон санал өгөх хэсэгт бямба гаригийн өглөө 7 цагт хүмүүс урт дараалалд зогсчээ.Парламентын сонгуульд санал өгөхөөр ирсэн хүмүүс  талибан хөдөлгөөнийхнөөс эмээхгүй байгаа, шаардлагатай бол гартаа зэвсэг барин санал өгөх эрхээ хамгаална гэцгээж байна. Афганистаны нийслэлийн захиргааны 7 болон 3 дахь тойргийн саналын хэсэгт  нэр дэвшигчдийн төлөө санал өгөхөөр олон хүн цуглажээ.
ТУХН-ийн парламент хоорондын Ассамблейн ажиглагчид  Киргизд 10-р сарын 10-нд болох парламентын сонгуульд мониторинг хийхээр өнөөдрөөс бэлтгэж байна. Тус бүгд найрамдах улсын сонгуулийн төв комиссийн урилгаар шинжээчид Бишкект иржээ. Тэд үндэстэн хоорондын цуст мөргөлдөөн гарсан Ош хотод очино. ТУХН-ийн мэргэжилтнүүд 6-р сард Киргизийн шинэ үндсэн хуулийн төслийн санал хураалтыг ажигласан юм.
Сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо СДЗ-ийн тухай орос-америкийн шинэ хэлэлцээрийг сайшаахыгАНУ-ын Конгрессын дээд танхимд  зөвлөлөө. Хорооны 14 гишүүн дэмжиж дөрөв нь эсрэг санал өгчээ. Ерөнхийлөгч Барак Обама хэлэлцээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байгаа тул үүнийг шуурхай батлахыг сенатад уриаллаа.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна. Ерөнхийлөгчийн улс төрийн асуудлыг зөвлөх Ермухамет Ертысбаев "Үг хэлэх эрх чөлөө" орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Тус бүгд найрамдах улсын Үндсэн хуульд 2007 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн сонгуульд хязгааргүй удаа нэр дэвших эрхтэй юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
3
4
7
8
10
11
14
15
18
19
20
21
22
28
29