×
Улс төр 23 Наймдугаар сарын 2010
«Орчин үеийн улс, үр ашгийн шалгуур ба ардчилалын стандартууд» сэдэвтэй дэлхийн улс төрийн форум 9-р сард ажлаа эхлэнэ. Яг тэр өдрүүдэд 1000 жилийн ой нь болох Ярославль хотод энэ үйл явдал болох юм. Өнгөрсөн жил, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ форумын санаачлагч нь болсон бөгөөд одоо хоёр дахь удаагаа дэлхий нийтийн  анхаарлыг татаж байна.
Тэнгисийн цэргийн флотын хэрэгцээнд зориулсан шинэ байлдааны хөлөг онгоцны төслийг шалгаруулах тендерийг 9-р сард зарлана гэж Орос улсын БХЯ зарлалаа. Таван үйлдвэр өргөдлөө өгөхөөр зэхэж байгаа бөгөөд тэдний гурав нь Хөлөг онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн бүрэлдхүүнд багтдаг юм байна. Гадаадын үйлдвэрүүд ч тендерт оролцох урилга авах боломжтой гэж «Коммерсант» сонин мэдээлжээ.
Бушерийн АЦС-ийн түлшний эхний блок 100 хувийн хүчин чадлаараа ирэх оны 3-р сараас ажиллана гэж оросын дипломат эх сурвалжаас мэдээллээ. Реакторын хэсэгт цөмийн түлшийг ачаалах ажлын эхний шат бямба гаригт эхлэсэн юм. Тус станц графикийн дагуу 11-р сард, эрчим хүч өгөх ёстой. Германын «Крафтверк Юнион» нэгдэл 1975 оноос эхлэж Бушерийн АЦС-ийг барьж эхлсэн билээ.
Байгалын түймрээс болж оросын бүс нутгуудад радиацийн түвшин өөрчлөгдөөгүй, хэвийн хэмжээнд байна гэж Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мэдэгдлээ. Агаарт байх хортой бодисын концентрацийн хэмжээг тус байгууллага байнга шалгаж байна. Одоогийн байдлаар нүүрс төрөгчийн оксид, азотын диоксид, хүхрийн хоёр окиси зэргийн концентрат болон хөө тортог Владимир, Свердлов мужуудад хэвийн хэмжээнээс илүү байна.
Орос улсын ерөнхий сайд В.Путин, Якутын Тикси хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр, Уст-Ленийн дархан цаазат газар болон Лаптевын далайн эргийн, Цаг уур судалгааны оргилд очих юм. Бүс нутгийн байгал, цаг уурын өөрчлөлтийг судлаж байгаа орос, германын экспедицийн ажилтай танилцана. Дараа нь ерөнхий сайд Камчаткад очиж загасны аж ахуйн цогцолборын ажилтай танилцаж энэ асуудлаар ажлын зөвлөлгөөн хийлгэнэ.
Орос улсын нэрт монголч эрдэмтэн, улс төрийн ухааны доктор Галина Сергеевна Яскина 79 насандаа Москва хотод таалал төгслөө. Профессор Яскина ухамсарт амьдралаа, өөрийн хайртай, арван хуруу шигээ мэддэг Монгол орныг судлах ажилд зориулсан билээ. Яскина 1957 оноос сүүлчийн мөчөө хүртэл Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажилласан билээ.
Цагдаагийн ажилтан байсан хүн өнөөдөр Филиппиний нийслэл Манил хотод зорчигч тээврийн автобус барьцаалж, 25 хүнээс 8 хүнийг сулалсан байна. Эднээс гурав нь хүүхэд,гурав нь эмэгтэйчүүд байжээ. Автобусанд гол төлөв  Гонконгоос ирсэн жуулчид байгаа бөгөөд өнөө орой эх орондоо буцах ёстой юм байна. Хотын Лунета паркд цагдаагийнхан автобусыг бүслээд барьцаалагчтай хэлэлцээр хийж байна.
Арабын улсуудын Лигийнхэн, палестинчуудтай хийх шууд хэлэлцээрийн талаархи Израилийн байр суурийг ойлгохгүй байна. АНУ болон «ойрхи дорнодын дөрвөлийн» бусад гишүүдийн хүсэлтээр энэ хэлэлцээр ямарч удрьдчилсан нөхцөлгүйгээр 9-р сарын 2-нд сэргэх ёстой байсан. Каирт  тараасан АУЛ-ийн мэдэгдэлд, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху тохиролцоог зөрчлөө гэж бичсэн байна.
Номхон далайн хойд хэсгийн орнуудын хилчид, Орос улсын Алс Дорнодын Владивосток хотод өнөөдөр уулзана. Энэ уулзалтанд Орос, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Хятад улсуудын хилийн цэргийн албаны төлөөлөгчид оролцоно. Уулзалтыг гол үйл явдал нь «Аюулгүй байдлын төлөөх Номхон далайн хамтын ажиллагаа» нэртэй далайн хамтарсан хээрийн сургууль болох юм.
Пакистаны өмнөд нутгийн Синд мужид үерийн ус хэд хэдэн тосгоныг урсгасан байна. Хоёрхон өдрийн өмнө орон сууц, дэлгүүр, сургууль байсан газар одоо гол урсаж байна. Үерт нэрвэгдсэн зуун мянган хүмүүс майханд амьдарч байна. Бохир байдлаас болж хүмүүс булчин задрах тахал, хумхаа өвчнөөр  өвдөж байна. Хүмүүнлэгийн тусламж эзэндээ маш удаан хүрч байна гэж пакистанчууд ярьж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31