×
Улс төр 22 Наймдугаар сарын 2010
Орос улсад сүлдний музей нээгдэнэ. Санкт-Петербургийн Васильевын арал дээр байдаг биржийн түүхт байранд түүнийг байрлуулна. Оросын далбааны өдрийн өмнөхөн Улсын Эрмитаж музейн удирдлагууд ийм музей байгуулах саналыг гаргасан юм. Өнөөдөр 8-р сарын 22-нд Орос улс өөрийн төрийн баяруудын нэг Үндэсний далбааны өдрөө тэмдэглэж байна.
Афганистанд авилга, хээл хахуултай тэмцэх ажлын хүрээнд улс орноос гаргаж байгаа валютыг хянах тусгай төхөөрөмжийг Кабулын онгоцны буудал дээр байрлууллаа. Афганын болон америкийн засгийн газруудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс иш татан «Вашингтон пост» сонин бямба гаригт энэ тухай мэдээллээ.
Хятад улс өөрийн анхны нисэх онгоц тээгч хөлгөө барихаар шийдсэн боловч хэзээ эхлэх цаг хугацаагаа зарлаагүй байна. Өнөөдөр энэ тухай японы Киодо агентлаг уламжиллаа. Шанхайн «Чансин» хөлөг онгоцны үйлдвэрт, хөлөг онгоц барих асуудал бол цаг хугацааны асуудал гэж тус агентлагт мэдээлсэн байна. Энэ үйлдвэрт хятадад хамгийн том онгоцны засварын газрыг бариад байна.
БНАСАУ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Өмнөд Солонгос, АНУ, Япон, Орос, Хятад улсуудтай хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байна. Саяхан Пхеньян яваад ирсэн, зургаан талын хэлэлцээний хятадын төлөөлөгчдийн тэргүүн У Давей ийм мэдээлэлтэй байна. Хойд Солонгос баллистик пуужин хөөргөснийг эрс шүүмжилж АЗ тогтоол гаргасан 2009 оны 4-р сараас хойш БНАСАУ зургаан талын хэлэлцээнээс гарсан билээ.
 Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский, төрийн тэргүүнээр сонгогдсноор, Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили урьдах түншийн холбоогоо алдсан гэдгийг ойлгууллаа. Польшийн «Речь Посполита» сонингоос иш татан Гүржийн олон нийтийн суваг мэдээллээ. Урьдын ерөнхийлөгч Лех Качиньскийн үед байсан шиг Варшавын найр тавилтанд Тбилиси найдах хэрэггүй гэж Коморовский егсен ярилцлагандаа тэмдэглэсэн байна.
Алан хядагч Магомедали Вагабов болон тэдний хамсаатнуудыг устгах ажиллагаанд идэвхитэй оролцсон зарим хүмүүсийг шагнахыг Дагестаны ерөнхийлөгч Магомедсалам Магомедов санал болголоо. Магомедов хүчний байгууллагуудын удирдагч нартай зөвлөлгөөн хийхдээ, алан хядагчтай хүч хэрэглэж тэмцэхээс гадна үзэл сурталын болон ухуулах ажлыг сайн хийх хэрэгтэй гэж тэмдэглэлээ. Бямба гаригт явуулсан тусгай ажиллагааны явцад Дагестанд дээрэмчдийн нууц бүлгийн толгойлогч Вагибовыг устгасан билээ.
Ереванд болж байгаа дээд хэмжээний уулзалт дээр Орос улс ХАБГБ-ийн ирээдүйн тухай өөрийн байр суурийг хамгаалж чадлаа. Ереванд болж өнгөрсөн Орос, Армен, Белорус, Казахстан, Таджикстан, Киргиз улсуудын ерөнхийлөгчид оролцсон ХАБГБ-ийн дээд хэмжээний уулзалтын дүнг тайлбарлахадаа МУИС-ийн мэдээлэл, шинжилгээний төвийн ерөнхий захирал Алексей Власов энэ тухай мэдээллээ. Түүний хэлснээр ХАБГБ-ийг үр ашигтай, нэр хүндтэй бүтэц болгож өөрчлөх талаар ярилцсан байна.
Өнөөдөр, Орос улс, төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна. Энэ баярт зориулж Санкт-Петербургт  хумуус «амьд» гурван өнгийн далбаа бий болгоно. Тус хотын гурван төв гудамж, Невийн өргөн чөлөө, Гороховын гудамж, Вознесенийн өргөн чөлөөнд цагаан, улаан, цэнхэр хувцастай хүмүүс цугларч байна. Энэ гудамжнууд нийлдэг Адмиралтействогын уулзвар руу хүмүүс явж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31