×
Улс төр 16 Наймдугаар сарын 2010
Орос, Казахстан, Киргиз улсуудын тусгай анги нэгтгэлүүдийн дайчид, мэргэжилтнүүд Саратов мужид хүрэлцэн ирлээ. Энд олон улсын шуурхай стратегийн хээрийн сургууль болж байгаа юм. Энэ сургуулийг явуулах шийдвэрийг ШХАБ-ын Алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх үндэсний хорооноос гаргасан юм.  Энэ хээрийн сургууль 8-р сарын 16-23, 25-28 гэсэн хоёр үе шаттайгаар явагдана.
Алс Дорнодын Приморьед оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд, Хятад руу хулгайн замаар модон бүтээгдхүүн гаргаж байсан олон улсын гэмт хэргийн бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. 2008-2009 онд энэ бүлэг Хятадад хууль бусаар 1,5 тэрбум рублийн үнэтэй модон бүтээгдхүүн гаргасан байна. Энэ бүлгийн нилээд идэвхитэй 5 гишүүнийг баривчилсан бөгөөд 3 нь Хятад улсын иргэд байна.
Хятадад химийн бодисны сүйрэл болсноос болж Амар мөрний ус хордоогүй тул Хабаровск хотын оршин суугчид айх аюулгүй боллоо. Алс Дорондын энэ голын усны дээжийг авч шинжилсэн оросын ОБЯ-ны мэргэжилтнүүд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Усны микро биологын болон физик, химийн шинж чанрын үзүүлэлтүүд хэвийн байна гэж ОБЯ-ны шинжээчид мэдэгдсэн байна.
Москвад хэт халуун болсны дараа секундэд 20 метрийн хурдтай салхи салхилж мөндөртэй аадар бороо орно гэж Цаг уурын удирдах газар болон ОБЯ урьдчилан санууллаа. Хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг нийслэлийн дарга Юрий Лужков даалгалаа. Барилгын байгууллагууд кран болон өндрийн бусад хэрэгсэлүүдийн аюулгүй байдлыг шалгах ёстой. Аврах алба өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.
Афганистан дахь олон улсын эвслийн хүчний хохирол 2000 хүнээс давлаа. Энэ тухай бие даасан Ай Касуалтиес сайт мэдээлсэн байна. 2001 онд эхэлсэн алан хядах ажиллагааны эсрэг ажиллагааны явцад 2002 цэргийн албан хаагч амь насаа алдсан байна. Эднээс 1226 нь америкчууд, 331 нь их британчууд 445 нь бусад орны цэргийн албан хаагчид байна.
Ираны Умм-Каср боомт хотын ойролцоо далайн дээрэмчид 4 худалдааны хөлөг онгоцыг дээрэмдсэн байна. Энэ тухай ням гаригт АНУ-ын ТЦХ-ний 5-р флотын хэвлэлийн алба мэдээлсэн юм. Америкийн цэргийнхний ярьснаар, АНУ, БНАСАУ, Антигуа, Сир улсуудын далбаатай хөлөг онгоцнуудын багынхан халдалганд өртжээ. Энэ хөлөг онгоцнууд Персийн буланд, эргээс 30 километрийн зайд байсан байна.
Ираны үндэсний хөлөг онгоцны компанийн гурван охин компанийн эсрэг АНУ нэг талын хориг тавилаа. «Файнэншл таймс» сонины өгүүлэлд Сангийн яамны орлогч сайд Стюарт Леви энэ тухай мэдэгдсэн байна. Вашингтон энэ компаниудын эсрэг залхаан цээрлүүлэх арга хэмжээ байнга авна гэдгээ сануулаад, гадаадын түншүүдээ тэдний жишээг дагахыг уриаллаа.
Оросын Хар далайн эргийн Сочи хотод 8-р сарын 18-нд Орос, Афганистан, Пакистан, Таджикстан улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Хамид Карзай, Асифа Али Зардари, Эмомали Рахмон нарын дөрвөн талын уулзалт болно. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ дээд хэмжээний уулзалтын «талбарт» Д.Медведев, Карзай, Зардари нартай тус тусд нь хоёр талын уулзалт хийнэ гэж хэвлэлийн алба тэмдэглэлээ.
Оросын баруун хойд нутагт болсон хар салхинаас болж 1500 суурин газар сүйджээ гэж ОБЯ мэдээллээ. Сүйрэл болсон бүсүүдэд, хор хохиролыг арилгах бүтэн хоногийн шуурхай штаб байгуулахыг еренхий сайд В.Путин даалгалаа. Мөн ийм штабуудыг, агаарын хүйтэн урсгал ирэх магадлалтай байгаа Москва, Владимир, Иванов, Нижегород мужуудад байгуулах шаардлагатай байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31