×
Улс төр 15 Наймдугаар сарын 2010
Тус улсын  түүхэнд болсон хамгийн их хор уршигтай усны үерт автсан мужуудад очихын тулд НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Пакистан улсад ирлээ. Энэ гамшигийн хор уршгийг арилгахад НҮБ-ийн дүгнэлтээр 460 сая орчим доллар хэрэгтэй. Тус улсад зайлшгүй шаардлагатай зуйл болон хүнсний бүтээгдхүүнийг яаралтай хүргэх асуудлыг Пан Ги Мун орон нутгийн улс төрчидтэй хэлэлцэхээр төлөвлөж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Энэтхэг улсын удирдлагуудыг, тус улсын үндэсний баяр Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан баяр хүргэлээ. Д.Медведев өөрийн илгээлтэндээ, тус улс бие даасан тусгаар улсын хөгжлийн явцдаа өндөр амжилтанд хүрснийг тэмдэглээд, хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа улам бэхжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр жилийн өмнө болсон кавказын эмгэнэлийг өнгөрсөн долоо хоногт дурсан саналаа. 2008 оы 8-р сарын 8-нд Гүрж улс Өмнөд Осетын эсрэг түрэмгийлэл үйлдэж, өмнөд осетын ард түмнийг сүйрлийн ирмэгт хүргэсэн билээ. Энэ жижигхэн БН улсын эсрэг барууны орнуудын оролцоотойгоор бэлтгэгдэж зэвсэглэсэн гүржийн арми бүх хүчээрээ дайрсан юм.
Орос улсад гарсан өргөн хүрээтэй байгалын ойн түймрийг хяналтандаа авах шиг боллоо. Түймэрт хамрагдсан талбайн хэмжээ аажим багасаж эхлэж байна гэж ОБЯ мэдээллээ. Урьд хожид үзэгдээгүй байгалын гамшигтай тэмцэхийн тулд холбооны болон бүс нутгийн байгууллагуудаас гаргасан асар их хүчин чармайлтын үр дүн энэ юм. Сүүлийн үеийн мэдээгээр гал түймэрт автагдсан талбайн хэмжээ 60 мянган гектар гаруй болоод байна.
Тус улсын баруун хойд нутгийн Ганьсу мужид хөрсний гулгалтаас амь насаа алдсан хүмүүст зориулж Хятадад бүх үндэстний гашуудал зарласан байна. Тэнд болсон хөрсний гулгалтаас болж 1200 гаруй хүн амь насаа алджээ. Өнөөдөр бүх зугаа цэнгээний ажиллагаа, онлайн тоглоомыг зогсоож, сонингийн тэргүүн өгүүлэл болон сайтуудын хуудсуудыг хар цагаан өнгөөр гаргасан байна. Төрийн далбааг бөхийлгөсөн байна.
Япон улс энх тайвныг бэхжүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийх ёстой. Энэ тухай өнөөдөр японы ерөнхий сайд Наото Кан, дэлхийн 2-р дайн дууссны 65 жилийн ойд зориулсан баярын хурал дээр мэдэгдлээ. Токиогийн «Ниппон будокан» танхимд эзэн хаан Акихито, японы парламентын гишүүд зэрэг 6000 хун цугларчээ.
Ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй АНУ-ын засаг захиргаа, алан хядах ажиллагаатай тэмцэх даяарчлалыг хамарсан кампант ажлын хүрээн дэх нууц ажиллагааг бодитойгоор өрөгжууллээ. Энэ тухай бямба гаригт «Нью-Йорк таймс» сонин өөрийн цахим хувилбартаа бичсэн байна. «АНУ, нисгэгчгүй аппарат болон тусгайгыхныг ашиглаж хийх тагнуулын болон цэргийн ажиллагааны тоог эрс нэмэгдүүлсэн байна гэж» сонинд бичсэн байна.
Ой, хүлэрийн түймрийн утаа Москваг дахиад л бүрхлээ. Өглөөнөөс олон дүүргүүдэд угаарын утаа үнэртэж эхэллээ. Өтгөн утаа нийслэлийн зүүн урд хэсгийг бүрхэж хэдхэн зуун метрээс цаашхи харагдахгүй байна. Хүлэрийн түймрийн утаа дараа долоо хоногийн эхэн хүртэл Москвагаас зайлахгүй гэж Оросын цаг уурыг удирдах төвийн захирал Роман Вильфанд урьд нь мэдэгдэж байсан юм. Харин ойн түймрийг унтраах  ажил амжилттай байна.
Орос улсаас үр тариа экспортод гаргахыг хориглосон тогтоол хүчин төгөлдөр боллоо. Энэ арга хэмжээ бол зайлшгүй шаардлагатай түр хугацааных юм гэж засгийн газар мэдэгдлээ. Хүнсний бүтээгдхүүний дотоодын үнэ өсөхөөс зайлсхийхын тулд энэ арга хэмжээг авч байгаа билээ. Урьд хожид узэгдээгүй хэт халуун, ган гачиг улс орны үр тарианы гуравны нэгийг устгасан билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31